1
Дофамин –Сэдээлтийн даавар
Дофамин нь талархал, сэдээлтийн дааврыг хариуцдаг. Энэ дааврын ачаар бид аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй болдог. Ямар нэг зүйлийг хийхийг хүсэх үед энэхүү даавар ихээр ялгарч, тархинд мэдээлэл очино. Ингээд бид өөрийн хүссэн зүйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй болдог юм.
Дофамин дааврын хэмжээг дараах аргаар нэмэгдүүлж болно.
- Хамгийн хялбар арга бол амттай зүйл идэх. Ялангуяа тирозиномоор баялаг бяслаг, самар, мах, загас, шош гэх мэт зүйлийг идвэл илүү ихээр ялгарах болно.
- Бас нэгэн хялбар арга бол кофе агуулсан зүйл уух. Гэхдээ үргэлж уух хэрэггүй. Кофе нь уг дааврын ялгаралыг нэмэгдүүлэхгүй ч даавар ялгарах мэдрэхүйг сэдээж өгдөг юм.
- Жижиг зорилго тавиад, зорьсондоо хүрснийхээ дараа өөрийгөө бодит зүйлээр баярлуулаарай. Энэ тохиолдолд дофамин их хэмжээгээр ялгарах болно.
- Бясалгал хий. Бясалгал хийсний дараа бие организм амарч юу ч хиймээргүй санагддаг. Харин энэ үед дофамин даавар их хэмжээгээр ялгарч та дахин эрч хүчээр цэнэглэгдэх болно.
2
Окситоцин – хайрын даавар
Окситоцин дааврын хэмжээ хэдий чинээ их байна төдий чинээ бид гэр бүл, найз нөхөд, ойр дотныхондоо эелдэг ханддаг. Үүнээс гадна бид айхаа больж, бусадтай сээтэн хаях хүсэлгүй болдог. Окситоцины хэмжээ их байх үед бид таны хайртай хүн танд гар хүрэх, тэврэх үед жижигхэн хорхой биеэр гүйх мэт болдог юм.
Окситоциныг дараах арга замаар нэмэгдүүлж болно.
- Хамгийн хялбар арга бол хайртай хүнтэйгээ дотно харьцах. Гарыг нь барих, тэврэх эсвэл зүгээр л ямар нэгэн таатай зүйлийн талаар ярилцахад л хангалттай.
- Гэрийн тэжээвэр амьтантай болж түүнд анхаарал хандуулах. Амьд биетэд анхаарал хандуулах нь окситоцины бодит эх үүсвэр юм. Хэрвээ та гэртээ гэрийн тэжээвэр амьтан тэжээх боломжгүй байгаа бол тасалгааны ургамал авахад л хангалттай. Ургасан цэцэг биш харин өөрөө үрийг нь суулгаад ургуулвал окситоцин бүр ихээр ялгарах болно.
- Гэр бүлтэй, урт хугацааны туршид хэн нэгэнтэй болзож буй хүмүүсийн хувьд окситоцин их хэмжээгээр ялгардаг болохыг эрдэмтэд нотлосон байна. Богино хугацааны харилцаанд энэхүү даавар ялгардаг хэдий ч маш багаар ялгардаг аж.
- Зөөлөн массаж хийлгэ. Зөөлөн иллэг нь бага нас, ээжтэй холбогдох мэдрэмжийг төрүүлдэг учир хайр халамжийг илүү ихээр мэдэрч хайрын дааврыг ихээр ялгаруулна.
3
Серотонин- стрессийн эсрэг даавар
Өөртөө итгэх итгэл, ямарваа нэгэн зүйлийг хийх гэсэн хүсэл их хэмжээгээр төрж байвал таны серотонин даавар хангалттай хэмжээнд байгаа бололтой. Судалгаанаас харахад таны нийгэмд эзлэх байр суурь серотонин даавартай холбоотой болох нь батлагдсан байна. Хэдий чинээ стрессийн эсрэг даавар ихтэй байна төдий чинээ таны нийгэмд эзлэх байр суурь өндөр байх болно.
Серотонин дааврыг нэмэгдүүлэх арга:
- Битгий бөгтий. Бөгтийх үед серотонин даавар багасаж та өөртөө итгэх итгэлгүй болно.
- Хулуу, хатуу бяслаг, чанасан өндөг, ээдэм зэргийг идээрэй.Эдгээр бүтээгдэхүүнүүдэд триптофан хэмээх бодис агуулагдсан байдаг бөгөөд энэ нь серотонин ялгаруулдаг. Үүнээс гадна В амин дэм ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
- Сайн унтаж амрах хэрэгтэй.
- Чихэрлэг зүйл бага ид. Хэрвээ та чихэрлэг зүйл их идмээр санагдаж байвал энэ нь серотонин дааврын түвшин бага байгаагийн илрэл юм. Харин үүний оронд хүнд нүүрстөрөгчөөр баялаг хүнсний ногоо, жимс, төрөл бүрийн кашийг идэх хэрэгтэй.
4
Эндорфин - аз жаргалын даавар
Эндорфин нь өвчин намдааж, хэцүү нөхцөл байдлаас хялбархан гарахад тусалдаг. Зэрлэг байгальд бол амьтдын хувьд эндорфин нь аюултай нөхцөл байдлын үед ялгардаг. Жишээлбэл: Шархадсан амьтан эндорфины тусламжтайгаар өвчин мэдрэхгүй хэсэг хугацааны туршид зугатаж чадна. Азаар хүн төрөлхтөн энэ төрлийн өвчнийг мэдрэхгүй нь таатай юм.
Эндорфин дааврын түвшнийг дараах аргаар нэмэгдүүлж болно.
- Идэвхитэй амралтыг илүүд үзсэн нь дээр. Үүнд: спортоор хичээллэх, алхах гэх мэт. Энэхүү даавар нь цусанд орж байгаа нь мэдрэгдэх нь яг л “хоёрдахь амьсгал”-ыг мэдэрч байгаа мэт сэтгэгдэл төрнө.
- Инээх, дуу сонсох үед бага хэмжээний эндорфин ялгардаг.
- Чили чинжүүг хэлнийхээ үзүүр дээр тавиад хэсэг хугацааны дараа эндорфин даавар ялгарна.
- Бас нэгэн арга нь зүү эмчилгээ хийлгэх явдал юм. Зүү эмчилгээ хийх үед эндорфин нь инээсний дараа эндорфин даавар ялгарч байгаа мэтээр адилхан үйлчилдэг.
5
Д амин дэм
Д амин дэмийн дутагдлын үед бусад төрлийн даавар ялгарахад төвөгтэй болдог. Үүнээс гадна Д амин дэм нь серотонины эх үүсвэр болдог бөгөөд Д амин дэм хангалттай хэрэглэдэг хүмүүс стресстэх нь бага байдаг.
Д амин дэмийг нэмэгдүүлэх шилдэг хоёр арга бий.
- Нартай газар байх
- Д амин дэм агуулсан витамин хэрэглэх
Хэрвээ та хоёрдахь аргыг сонгосон бол Д амин дэмийн шинжилгээ өгч, эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Өөрийн бие организмыг төгс мэдэх нь аз жаргалтай болоход тустай.