"Эрдэнэт - 40" эрдэм шинжилгээний бага хурал болов

2018-09-26, 10:30
2,861

Эрдэнэт үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт-40 эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ. “Эрдэнэт” тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаатай, хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн үйлдвэр хэдий ч компанийг зах зээлийн эдийн засгийн аргаар удирдах, үр ашгийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах үүднээс технологийн дэвшлийг ашиглан  үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад оюуны өндөр чадамжтай, сэтгэлгээний хурдтай, бүтээлч мэргэжилтнүүдийн оролцоог дэмжиж ажилладаг.

"Эрдэнэт - 40" эрдэм шинжилгээний бага хурал болов

Тодруулбал, тэдний санаачилсан эдийн засгийн үр ашигт чиглэсэн үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээлийн төслүүд, дунд түвшиний инновацийн төслүүдийг санхүүжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд түшиглэн шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжоор хангах, зохион бүтээсэн шинэ бүтээлд эрхийн хамгаалалт хийх зэрэг хөгжил дэвшил өөд тэмүүлсэн олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ нь  баялаг бүтээгч хөдөлмөрийн хамт олонд хийж бүтээх эрч хүч, сурч мэдэх, эзэмшсэн мэргэжилдээ өсч хөгжих хүсэл тэмүүллийг төрүүлдэг байна. Түүнээс гадна төсөл хэрэгжүүлэлтийн үр дүнгээр урамшуулал хүртэж орлогоо нэмэгдүүлэх таатай боломжийг бүрдүүлдэг. Энэ удаа үйлдвэрлэлд хэрэгжсэн төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч нарт гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, зөвлөгөөн семинарт оролцоход зориулж 270 орчим сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснийг энэ үеэр дуулгалаа.

Эрдэнэт үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, ижил төстэй уул уурхайн үйлдвэрийн мэргэжилтнүүд оролцож байна. Тэд шинийг санаачлагч, бүтээлч, ур чадвартай мэргэжилтэнүүдийг ийнхүү бодлогоор дэмжих нь баялгийн өсөлтөд нөлөөлнө гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлсэн.  Зөвлөгөөн маргааш Эрдэнэт хотноо үргэлжилнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.