Селфи их хийдэг хүмүүс сэтгэцийн өвчтэй байдаг

Олон нийтийн сүлжээ бидний нийгмийг орвонгоор нь өөрчилсөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бид нэг нэгэнтэйгээ илүү ойр болсон өнөө үед дэлхийд тулгамдсан асуудлаас илүү өөрсдөдөө санаа зовох болжээ. Хүмүүсийн дийлэнх нь өөрсдийн чөлөөт цагийг хий дэмий үрэх олон арга олсноос хамгийн түгээмэл нь селфидэх юм. Бид өөрсдийгөө илүү сэтгэл татам болгохын тулд зургаа олон янзаар өөрчилж, филтер, чимэглэл нэмэх болсон. Энэ нь өнгөцхөн харвал тийм ч ноцтой зүйл биш гэж харагдаж болох юм. Гэвч олон тооны сэтгэл зүйч нар үүнийг шинэ төрлийн аюултай сэтгэцийн өвчин болж хувирч байгааг анхааруулах болжээ.

Селфи их хийдэг хүмүүс сэтгэцийн өвчтэй байдаг

Бид бүх хүмүүсийн анхаарлын төвд байж бусдын атаархлыг төрүүлэхийг хичээдэг. Ихэнх өсвөр насны хүүхдүүд өрөөнөөсөө гарах нь битгий хэл ихэнх цагаа утсаа ширтэж өнгөрөөх болжээ. Хэдий хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэгэнтэйгээ илүү их холбоотой байдаг гэж хэлэх болсон ч зарим талаараа бид нэгнээсээ илүү салангид байх болсон.

Нийгмийн мэдээллийн хэрэгслүүдээр хүмүүс хол байгаа амраг садан, найз нөхөдтэйгөө холбоотой байхаас илүүтэй нэгнээсээ илүү лайк, шэйр авахаар улайран өрсөлддөг. Эцэст нь бид өөрсдийн мөн чанараас илүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байгаа хүмүүсийг илүүд үзэх болсон.

Хамгийн аюултай нь хүмүүс нэг нэгэндээ таалагдах биш гайхуулахын тулд зургаа аль болох хиймэл байдлаар авахуулахаар өрсөлдөх болсон нь донтолт нь сэтгэцийн өвчлөл болтлоо даамжраад байна. 

Та ямар ч шалтгаангүйгээр селфи үе үе хийдэг үү? Селфи хийх үед бидний тархи допамин ялгаруулдаг. Допамин нь кокаинтай ижил үйлчилгээтэй бодис учраас хүний биед бага тунгаар ялгарч байх ёстой. Харин орчин үеийн хүмүүс селфи мэтийн зүйлээр дамжуулан допаминаа их хэмжээгээр ялгаруулах болсон. Энэ нь бид нэг ёсондоо бид селфиний донтой болсон гэсэн үг. 

Мөн хүмүүс өөрсдийнхөө селфиг хичнээн хүн харж, хэдэн лайк дарж, шэйр хийсэн гэдэг дээр санаа зовдог. Энэ нь даамжирсаар сэтгэл гутрал, хувиа хичээх үзэл, олон талт сэтгэцийн эмгэгд хүргэх аюултай.

Эцэст нь хэлэхэд өөртөө итгэлгүй хүн л бусдад гайхуулж явахыг хүсдэг гэдгийг санаарай. Өөртөө итгэлтэй хүн бардам, онгироо бус тайван түвшин хүнийг хэлдэг юм шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()