Үрчлээг ор мөргүй арилгах шалгарсан 8 арга

2018-09-28, 16:24
26,214

Залуу сайхан инээмсэглэлээ хадгалахын тулд та заавал үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Доорх дасгалууд нь хүний нүүрний булчингуудыг эрчимтэй ажиллуулахад туслах бөгөөд ингэснээр хөгшрөлтийг удаашруулж, залуу сайхан арьсаа хадгалахад нэмэр болдог. Тиймээс уншигч та эдгээр дасгалуудыг хийж мөнхийн залуу хэвээр байгаарай!

Үрчлээг ор мөргүй арилгах шалгарсан 8 арга

1 Нүүрний иллэг

Мэргэжлийн иллэгийн чадваргүй байсан ч нүүрэндээ иллэг хийснээр үр дүн нь шууд л илэрнэ. Нүүрний иллэг нь цусны эргэлтийг түргэсгэж, нүүрийг хэлбэржүүлж, өргөж өгдөг.

 

Нүүрний иллэг

Гараа угаагаад хурууныхаа өндгүүдээр духнаасаа эхлэн эрүү, эрүүнээсээ дух руугаа товшиж өгөөрэй. Дараа нь хуйхандаа тойрог хэлбэрээр иллэг хийгээд хацар, чамархай хүртлээ үргэлжлүүлээрэй. Долоон хоногт 2-3 удаа иллэг хийснээр нүүрний хэлбэрт тань өөрчлөлт харагдаж эхэлнэ.

2 Контраст иллэг

Энэ нь давхар эрүүнээс салахад хамгийн сайн иллэг юм. Уг иллэгийг хийхэд танд гарын алчуур, ус бөгөөд хамгийн гол нь залуу сайхан харагдах чин хүсэл тань хэрэгтэй. Алчуурныхаа нэг талыг хүйтэн, давстай усаар норгоод шанааныхаа хэсэгт зөөлөн алгадаарай. Нэг талдаа 10 удаа давтаад алчуураа бүлээн усаар норгоод ахин 10 удаа шавшаарай.

Контраст иллэг

3 Цагаан толгой

Арьс тань үрчлээтэж, суларч байгаа нь мэдэгдэж эхлэх үед энэ дасгалыг хийж эхэлбэл үр дүн хурдан илэрнэ. Цагаан толгойн үсгийн авиаг эхнээс нь дуустал чангаар мөн амаа сайтар нээн хэлээрэй. Англи хэлний "X" болон "O" үсгийн авиа маш сайн нөлөөтэй. Өдөрт ердөө хоёрхон минутыг л дээрх үсгүүдийн авиаг чанга тодоор хэлэхэд нүүрний булчин чангарч, үрчлээ багасна.

Цагаан толгой

4 Чамархайн дасгал

Энэ дасгал нүүрний маш олон булчинг хөдөлгөдөг, ялангуяа чамархайн булчинд сайн. Чамархайн булчингийн үйл ажиллагаа муудсанаар нүүр бүхэлдээ суларч унждаг. Энэхүү дасгалын техникийг анх боловсруулсан Ёшико Мамада (Yoshiko Mamada)-гийн зааврыг доор хүргэж байна:

  1. Толины өмнө зогсоод баруун гараа толгой дээгүүрээ гарган зүүн чамархайндаа аваачаад, хуруунуудаа нүднийхээ гадна төгсгөл болон хөмсөгнийхөө гадна төгсгөлд байрлуулаарай. Толгойгоо цэх, хуруунуудаараа хөнгөн дарж, зовхио дээш өргөөрэй.
  2. Толгойгоо цэх, гараа чамархайдаа байлгангаа толгойгоо хажуу тийш гилжийлгэж  хүзүүгээ сунгаарай. Энэ үед мөр цэх хэвийн байдалдаа байх ёстой юм шүү.
  3. Дээрх байрлалд байхдаа хэлээ гарган, толгойтойгоо нэг зүгт сунгаарай. Хэлээ гаргангаа амьсгаагаа гаргаж, “ха” гэж хэлээрэй. Амьсгаагаа хамраараа аваад ахин гаргана. Энэ мэтчилэн 4-5 удаа амьсгаагаа авч гаргаарай.
  4. Хэлээ татаад булчингаа амраагаад анхны байрлалдаа эргэн ирээрэй. Толгойгоо нөгөө тал руугаа гилжийлгэн ахин дасгалаа давтaна.

Чамархайн дасгал

5 Нүүрний гимнастик

Өмнө дурдсанчлан нүүрний дасгал, йог бол залуу сайхан арьстай хэвээр үлдэх гол түлхүүр юм. Ингээд доорх дасгалыг та долоон хоногт гурван удаа хийгээрэй. Зовхио доошлуулж, нүдээ аниж 10 секунд бариад, хоёр алгаа духандаа хүргэж хөнгөн дарангаа нүдээ цагийн зүүний дагуу эргүүлээрэй. Энэ дасгал зовхи болоод хамрын эргэн тойрон дахь үрчлээг арилгахад тусална.

Амьсгал аван амандаа агаар соруулж, хацраа төвийлгөөд амьсгаагаа бариарай. 10 секундын турш хоёр хацраа ээлжлэн төвийлгөөрэй. Уг дасгал нь амны эргэн тойрны үрчлээг тэнийлгэж, хацрыг унжихаас сэргийлнэ.

Нүүрний гимнастик

6 Инээдтэй царайнууд

Хэрвээ залуу сайхан арьсаа хэвээр хадгалахыг хүсвэл байнга ууртай, нухацтай царай гаргаад байж огт болохгүй. Доорх дасгалыг хийж, инээдтэй шог царай гарган зугаацаарай.  

Толь руу хараад амаа том ангайж, хэлнийхээ үзүүрийг эрүүндээ хүргэ. Эсвэл амаа ангайлгангаа хөмсгөө хамгийн дээд цэгт хүртэл нь өргөөрэй. Энэ мэтчилэн өөрөө зохиогоод хийгээрэй. Ийм дасгалуудын зорилго нь нүүрний булчинг чангалахад оршино.

Инээдтэй царайнууд

7 Алиалагчийн царай

Алиалагчийн царай гэх энэ техник нь гоо сайханчдын дунд нэлээд алдартай. Энэ дасгалыг хийснээр инээмсэглэхэд оролцдог нүүрний бүх булчинг хөгжүүлж, тэр хавьд үрчлээ үүсэх боломжийг хаадаг юм. Эхлээд амаа жимийлттэй чигээрээ галзуу мэт инээгээрэй. Дараа нь 10 секундийн турш хамраа үрчийлгэж, хөмсгөө хөдөлгөн инээхээ больж, 5 секундийн турш эрүүгээ доошлуулна. Ахиад эхнээс нь бүгдийг давтах гэх мэтээр долоо хоногт 3 удаа 5 давтан хийгээрэй.

Алиалагчийн царай

8 Бусад нүүрний йог

Нүүрний йог бол ихэнх үрчлээ, хөгшрөлтийн эсрэг маск, тоснуудаас илүү үр дүнтэй арга юм. Зөв, тууштай хийснээр үрчлээ, нүдний доорх уутанцар, суларсан хацар зэрэг нь нүдэнд харагдахуйц чангарч, хэлбэржихийг харах болно. 

Бусад нүүрний йог

Хэрвээ та дээрх аргуудаас гадна хөгшрөлтөөс сэргийлэхэд тустай өөр техник мэддэг бол сэтгэгдэл бичиж бусадтайгаа хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()