1
Манай дэлхий дээрх цорын ганц хүрэн хулсны баавгай
Энэхүү өвөрмөц хулсны баавгайн түүх тийм ч сайхан эхлээгүй юм. Түүнийг Чицай гэж нэрлэсэн нь “гадуурхагдсан хүүхэд” гэсэн утгатай үг бөгөөд эрдэмтэд түүнийг хоёр сартай байхад нь төв Хятадын Циньлин уулнаас олжээ. Байгалийн хуулийг зөрчсөн мэт түүний гадна төрх Чицайг бяцхан панда байхад гэр бүлээсээ хаягдахад хүргэсэн боловч тэрээр одоо өөрийн өвөрмөц төрхийн ачаар алдартай болж, хувийн асрагчтай болоод зогсохгүй онцгой сортын хулсаар хооллодог болсон байна.
2
“IT” аймшгийн киноны төгсгөлд яагаад "Burger king" гэсэн бичиг гарч ирдэг вэ?
2017 онд дэлгэцнээ гарсан аймшгийн, триллер төрлийн "IT" киноны төгсгөлд “Сургаал: Алиалагчдад хэзээ ч бүү итгэ” гэсэн бичиг гарч ирдэг нь “Макдоналдс"(McDonald's)-ыг даапаалсан үйлдэл байсан гэнэ.
3
Таван фунтын дэвсгэрт дээр Уинстен Черчилль яагаад ууртай гарав
Зураг авалтын өмнө гэрэл зурагчин түүнээс байнга барьж явдаг навчин тамхийг нь авснаас тэр ийнхүү ууртай гарсан гэнэ.
4
"Nike" компани шинэ загварынхаа нэрийг яагаад өөрчлөх болов?
Спорт хувцас үйлдвэрлэгч томоохон компани болох "Nike" өөрийн шинэ бүтээгдэхүүний нэрийг “Ацтеки(Aztec)” гэж нэрлэх гэж байсан боловч "Adidas" компани аль хэдийн “Golden Aztec” буюу "Алтан Ацтеки" нэртэй цуглуулгаа гаргачихсан байжээ. Ингээд "Nike" компани шинэ цуглуулгаа Ацтекуудыг ялж, дээрэмдсэн Испаничуудыг бэлгэдэн “Кортес” хэмээн нэрийдсэн байна.
5
Хэрээний наадаан
Хэрээ яагаад амьтдын сүүлнээс зулгаадаг талаар тайлбарлахдаа бусад амьтдын хоолыг нь хулгайлахын тулд тэднийг сатааруулдаг гэх таамаг байдаг ч тэд зүгээр л ингэх дуртай байхыг үгүйсгэхгүй.
6
Час улаан гадил байна гэвэл итгэх үү
Энэхүү “Кавендиш” сортын гадил нь Баруун болон өмнөд Африкт байдаг төдийгүй Канарийн арлуудад ургадаг. Бөөрөлзгөний чихэрлэг амт болон тослог амтыг хослуулсан энэ жимсэнд жирийн гадил жимстэй харьцуулахад хэд дахин илүү С витамин, кальци зэрэг эрдэс агуулагддаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
7
Мона Лизагийн хөрөг өөр өөр харагддаг нь
Энэхүү түүхийн хосгүй үнэт бүтээл нь одоогоор музейд хадгалаастай байгаа бөгөөд хэдэн арван жил нарны гэрлийн нөлөөгөөр өнгө нь гандаж өөрчлөгдсөн байдаг байна. Харин тухайн үед Леонардо да Винчигийн нэг шавь нь эх хувьтай нь яг адил зураг зурсныг нь нийтэд үзүүлдэг гэх бөгөөд эх хувь нь тусгай газар хадгалагддаг байна.
8
Судалгаагаар архи уудаг хүмүүсийг ердөө 4 ангилдаг болохыг тогтоожээ
- Хемингвэй төрлийн хүмүүс буюу хонгил - Хэдий их уусан ч зан төлөв нь өөрчлөгддөггүй хүмүүс.
- Мэри Поппинс маягийн хүмүүс - Уухаараа аз жаргалтай, энхрий болдог нэгэн. Ердийнхөөсөө сайхан зантай болж хувирдаг учир тийм төрлийн хүмүүстэй согтуу үед нь харилцаа холбоо тогтооход амар болдог.
- Галзуу профессор - Ийм маягийн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бодлогошронгуй болж бусдаас хөндийрөн ганцаар байх сонирхолтой болдог.
- Ноён Хайд (Mr.Hyde)- Зан авир нь ширүүсэн бүдүүлэг, хариуцлагагүй болон бусад хүмүүсрүү дайрч эхэлдэг төрлийн хүмүүс.
9
Нохойнд талархал илэрхийлэх наадам
Балба улсад жил бүр хүмүүс өөрсдийн амьдралын үнэнч нөхөрлөлийн бэлэг тэмдэг болох нохойд зориулж талархлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ үеэр хүмүүс өөрсдийн нохойдоо хүндэтгэл үзүүлэн цэцгийн хэлхээ, гэрлэн чимэглэл зүүж нохойгоо янз бүрээр будан амттанаар дайлдаг уламжлалтай.
10
Аймшигт Пикассо
Пабло Пикассо ямагт сумгүй буу халааслан явдаг байсан бөгөөд "Таны зураг юу илэрхийлсэн юм бэ?" гэж асуусан хүнийг буудах гэж байгаа мэт дүр исгэн айлгадаг байжээ.
11
Археологичид хамгийн эртний мэмэ буюу шог зургийг олжээ
Археологичид Туркийн Антакье хотод 2013 онд кабел татах шуудуу ухаж байгаад 2000 жилийн настай мозайк буюу чулуу шигтгэсэн урлал олжээ. Зураг дээр дэргэдээ талх, дарс тавьсан араг яс хэвтэж байсан бөгөөд дээр нь “Сэтгэл хангалуун амьдар,өөрийн амьдралаар л амьдар" гэсэн бичээс шигтгэсэн байжээ.
12
Бидний нүүрний зүүн тал илүү хөөрхөн
Олон зураач хүнийг зурахдаа зүүн тийш харуулан зурдаг нь ийм байрлалд хүн илүү уран илэрхийлэлтэй харагддагтай холбоотой гэнэ. Судалгаагаар хүний сэтгэлийн төрх байдлыг нүүрний зүүн хэсэг илүү илэрхийлдгийг тогтоожээ.
13
Сансарлуу нисээд газардахдаа өөр улсын иргэн болсон нисгэгч
Сансрын нисэгч Сергей Крикалев 1991 онд сансарт нисэхдээ ЗХУ-ын иргэн байснаа ирэхдээ Оросын иргэн болсон байжээ. Түүнийг сансарт нисч байх үед нь ЗХУ тарж бутран ОХУ болж өөрчлөгдөн, засгийн газар, ерөнхийлөгч, тэр бүү хэл түүний төрсөн хотын нэр ч өөрчлөгдсөн байжээ.
14
Аймшгийн киноны нууц
Аймшгийн кинонууд дээр гардаг сэтгэл хиртхийлгэсэн ихэнх дуу чимээг вотерфон гэдэг хөгжмийн зэмсгээр хийдэг гэнэ.
ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ИЖИЛ ТӨСТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШИНА УУ:
~ Та үүнийг мэдэх үү? (I)~
~ Та үүнийг мэдэх үү? (II)~
~ Та үүнийг мэдэх үү? (III)~