Бид ямар үед хувиа хичээх ёстой вэ?

“Хувиа хичээсэн” гэдэг үг сонсоход нэг их таатай биш ч гэсэн хэрэгтэй үедээ өөрт чинь тустай зүйл. Ийм нэр томъёонд өөрийгөө хамааруулчих юм биш биз хэмээн хүн бүрий боддог ч ичиж нэрэлхэлгүйгээр ийм зан чанараа гаргах үе бас байна. "Хувиа хичээх" араншингаа ил гаргахад бууруудаад байхгүй дараах есөн тохиолдлыг хүргэж байна.

Бид ямар үед хувиа хичээх ёстой вэ?

1 Нөхөн төлбөр шаардах

Чанаргүй үйлчиллгээ, амтгүй шөл, хугацаа нь дууссан бараа бүтээгдхүүн гээд гомдол мэдүүлмээр зүйл алийг тэр гэхэв. Ийм үед эхлээд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд дахин хийж өгөхийг хүсэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Нөхцөл байдлыг цаад хүмүүс чинь засч сайжруулахгүй бол нөхөн төлбөр шаардах хэрэгтэй. Нөхөн төлбөр шаардах хэлбэрүүд:

  • Тухайн зүйлийг дахин хийж гүйцэтгэх
  • Бараагаа эргүүлэн өгөх
  • Хямдруулах юм уу, урамшуулал, бэлгийн карт авах
  • Санхүүгийн нөхөн төлбөр
  • Энэ бүхнийг тухайн байгууллагын менежэр юм уу, байгууллагын эзэн шийдэх нь мэдээж юм.

Нөхөн төлбөр шаардах

2 Эс үйлдэл

Гэрээлсэн ажил бүтээгдхүүнийг тань хийж гүйцэтгээгүй бол та ичиж нэрэлхэлгүйгээр цаад байгууллагадаа хандах ёстой. Хөдөлмөрийн бүтээмжийн дээшлүүлэх тухай их ярьдаг атлаа бид өөртөө санаа тавихаа мартаад байдаг улс.

Эс үйлдэл

3 Хов живт оролцохоос татгалзаж бай

Найз нөхөд, ажлын хамт олон дунд тэдний ярианд оролцох, ялангуяа хэн нэгний тухай ярихад оролцохгүй байх нь тэдний дунд нэр хүндээ алдах юм шиг санагдах нь бий. Гэхдээ ийм хов живд оролцохгүй татгалзах нь онцгүй юм шиг боловч та өөрийнхөө байр суурь нэр хүндийг аварч байгаа хэрэг шүү дээ.

Хов живт оролцохоос татгалзаж бай

4 Алба амины ажлыг зааглаж сур

Оройн 18:00, 19:00 цагаас хойш ажил хэргийн  асуудлаар ярьж, төвөг удах явдал бишгүй нэг. Ийм үед эвтэйхэн татгалзаж сур. Барууны сэтгэлзүйчид алба амины цагийг зааглаж сурах нь  хувиа хичээсэн зүйл огт биш гэж үздэг байна.

Алба амины ажлыг зааглаж сур

5 Өөрийнхөө байранд л суу

Онгоц, галт тэргээр зорчих үед суудлаа сольчих уу гэсэн хүн нэг биш таардаг. Тэр хүнд ямар ч шалтгаан байлаа гэсэн өөрөө л хүсэхгүй байгаа бол суудлаа солих хэрэггүй. Эцсийн эцэст хэн ч гэсэн өөрт хэрэгтэй, тааламжтай суудлаа эхнээсээ л захиалах ёстой шүү дээ.

Өөрийнхөө байранд л суу

6 Албан тушаал ахиулахыг шаардах

Өнөөдөртөө болж л байна хэмээн бодож, яг одоо байгаа албан тушаалдаа хэвээр байхыг боддог хүн бий. Хэрэв та өөрийнхөө хүч бололцоо, чадварт найдаж, хамт олонтойгоо эвтэй найртай байдаг бол удирдлагадаа өөрийгөө албан тушаал ахиул гэж шаардах эрхтэй. Үүнээс ичиж нэрэлхэх хэрэггүй. Тэгээд ч танд арай дээгүүр ажил сонирхолтой л байгаа шүү дээ.

Албан тушаал ахиулахыг шаардах

7 Өмгөөлөгчийн үүргээс татгалзах

Найз чинь өдөр бүхэн утасдаад, өөрийнхөө амьдралын талаар зовлон тоочоод л байвал ямар вэ. Найз нөхөд гэдэг чинь баяр баясал, сайн сайхны төлөө байх ёстой биш билүү. Яахав тусалж болно, гэхдээ зөвөөр туслах хэрэгтэй.

  • Ойр дотны хүнээ эрсдэлээс хамгаалах
  • Сэтгэлийг нь зассан ажил хэрэгч зөвлөгөө өгөх
  • Гэр бүлээ сэтгэл зүйн талаар таатай байлгахыг мартахгүй байх

Ийм харьцааны дараа та ч өөрөө сэтгэл хангалуун, таатай байх болно.

Өмгөөлөгчийн үүргээс татгалзах

8 Өөрөө өөрийнхөө л төлөө амьдар

Бусдын төлөө амьдарна гэдэг нэг талаас сайхан ч бас аймшигтай үр дагавартай байх нь байдаг. Сэтгэлзүйн талаас авч үзвэл өөрийн хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө  нөхцөл байдалд зөв хуваарилж түүнд нөлөөлж байгаа хэрэг. Гэхдээ сэтгэлзүйчид өөрийгөө үнэлдэг идэвхтэй хүмүүс юун түрүүнд аз жаргалтай гэр бүл, сайн эцэг эх байхын төлөө хичээж амьдардаг гэдэгт итгэлтэй байдаг.

Өөрөө өөрийнхөө л төлөө амьдар

9 Олон нийтийн саналаас айх хэрэггүй

Сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх мэдрэмж бол хүчирхэг хүний л шинж. Ийм хүмүүс өөрийнхөө санааг шууд хэлчихдэг.  Тэд сонирхолтой биш хүмүүстэй уулзах, өөрийн санааг тойруулалгүй шууд илэрхийлэх, инээдтэй харагдах гэх мэт зүйлсэээс ичиж зовоод байдаггүй. 

Олон нийтийн саналаас айх хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()