Гэр бүл үргэлж хэрүүлтэй байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд нотолжээ!

Америкийн социологич Дмитрий Тумин (Dmitry Tumin) өөрийн хийсэн судалгааныхаа үр дүнд гэр бүл, хосуудын хооронд гарсан маргаан нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.  Урт удаан хугацааны турш хэрүүлтэй, стрессийн байдалтай байгаа хосуудын хувьд энэхүү сөрөг нөлөө нь бие организмд хүртэл муугаар нөлөөлж, улмаар жин нэмэх нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ амжилтгүй гэрлэлтийн сөрөг нөлөө эрчүүдэд илүү их илэрдэг гэдгийг та мэдэх үү? Ингээд хосуудын таагүй харилцаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхоцгооё.

Гэр бүл үргэлж хэрүүлтэй байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд нотолжээ!

1 Гэрлэлтийн давуу талыг хэтрүүлэн өгүүлсэн байдаг

Гэрлэлт эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, дархлаа сэргээдэг гэх ойлголт анх XIX зуунд үүссэн байдаг. Гэвч одоогийн эрдэмтдийн үзэж байгаагаар 10-аас дээш жил хамт амьдарсан аз жаргалтай хосуудын эрүүл мэнд ганц бие ижил насны хүмүүсээсээ сайн байдаг гэнэ. 

Харин шинэхэн гэрлэсэн залуу хосуудын хувьд эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй бөгөөд эрүүл мэндээ бодож гэрлэх нь утгагүй зүйл. Заримдаа хайргүй хүнтэйгээ гэрлэснээс ганцаараа амьдарсан нь илүү амар байдаг шүү.

Гэрлэлтийн давуу талыг хэтрүүлэн өгүүлсэн байдаг

2 Халдвар авах магадлал өндөр

Үргэлж хэрүүлтэй, стрессийн байдалтай байх нь дархлааны системд муугаар нөлөөлдөг. Гэрийн уур амьсгал таагүй байгаа хосууд ихэнхдээ халдварт өвчин тусах магадлалтай байдаг бөгөөд энэ нь сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой.

Архаг стресс нь дархлааг хариуцдаг "Т" эсийн үйл ажиллагааг зогсоож, харин стрессийн кортизол дааврын хэмжээг нэмэгдүүлдэг аж. Үүнээс гадна таагүй харилцаатай үед араар тавилт явагдах магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь мэдээж бэлгийн замын халдварт өвчин тусах нөхцөлийг бүрдүүлдэг.

Гэхдээ салалт асуудлыг шийдэх оновчтой арга биш юм. Хэрвээ та хоёр асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй болно.

Халдвар авах магадлал өндөр

3 Зүрх судасны өвчин тусах магадлал өндөр

Амжилтгүй гэрлэлт нь зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг бөгөөд үргэлж стресстэй байх нь насны ахих тусам бүр л сөрөг үр дагаврыг авчирна.

Ялангуяа амжилтгүй гэрлэлт 50-иас дээш насны бүсгүйчүүдэд илүү их нөлөөлдөг. Учир нь энэ наснаас эхлэн бүсгүйчүүд аливаа зүйлд илүү мэдрэмтгий болсон байдаг хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.

Харин харилцан бие биенээ ойлгох, дэмжих зэрэг нь төрөл бүрийн өвчнийг анагаахад тустай. Энэ нь таатай сайхан харилцаатай байх бас нэг шалтгаан юм.

Зүрх судасны өвчин тусах магадлал өндөр

4 Чихрийн шижин өвчин

Хэрвээ гэр бүлийн гишүүдийн нэг нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн бол хамтрагч нь мөн өвдөх магадлал 26 хувиар өндөр байдаг. Үүний гол шалтгаан нь хосууд хамт амьдарсан цагаасаа эхлэн муу зүршлуудаа хамтдаа хэрэгжүүлж эхэлдэгт оршино. Тухайлбал, тослог, давстай хоол идэх зэрэг нь хосуудын хобби болдог бөгөөд энэ нь илүүдэл жинд хүргэх эх үүсвэрийг тавьдаг.

Гэхдээ хосууд муу төдийгүй, сайн зуршлаа ч гэсэн хоорондоо хуваалцах хэрэгтэй. 

Чихрийн шижин өвчин

5 Шарх удаан эдгэдэг

Урт удаан хугацааны турш хэрүүлтэй байснаар нь архаг стресстэй болох эх үүсвэрийг тавьдаг. Үүнээс болоод хагалгааны дараах сорви эсвэл бусад төрлийн шарх удаан эдгэх магадлалтай. Учир нь хэрүүл маргааны үед бие махбод үрэвслийн эсрэг уураг маш бага хэмжээгээр ялгардаг аж.

Харин сайхан харилцаатай хосуудын хувьд үрэвслийн эсрэг уураг хангалттай хэмжээнд ялгардаг учир төрөл бүрийн өвчин эдгэх таатай нөхцөл бүрддэг юм.

Шарх удаан эдгэдэг

6 Муу зуршилтай болно

Азгүй гэрлэлт нь согтууруулах ундаа болон тамхинд донтуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Урт удаан хугацааны турш стресстэй байх нь заримдаа муу зуршилд уруу татахад нөлөөлдөг бөгөөд үүнд буруу хооллолт хүртэл багтдаг аж. Улмаар гэр бүлийн гишүүд хоёулаа хорт зуршилд автагдах магадлалтай.

Гэхдээ ганц бие болон салсан хүмүүс ч гэсэн муу зуршилд автдаг учир амжилтгүй гэрлэлтийг архидалтын эх үүсвэр гэж тооцох нь буруу.

Муу зуршилтай болно

7 Сэтгэл санааны гүн хямралд орох

Хэрвээ таатай сайхан харилцаа сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг бол хэрүүл маргаан нь хүнийг сэтгэлийн гүн хямралд оруулдаг.

Зөвлөгөө: Гэр бүлийн харилцаанд гарсан асуудлыг хэт даамжирч томрохоос нь  өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Эрүүл мэндэд тань сөрөг үр дагавар авчрах хүртэл бүү хүлээ.

Сэтгэл санааны гүн хямралд орох

8 Илүүдэл жингийн асуудалтай болно

Хамтдаа амьдарч эхэлсэн хосууд гэрлэлтийнхээ эхний жил 2,5кг-ийг нэмдэг байна. Мэдээж энэ нь илүүдэл жин  үүсэх нөхцөл биш.

Харин хосуудын харилцаа таагүй, үргэлж хэрүүлтэй байвал сэтгэл санаанд муугаар нөлөөлж гэдэс орчмоор өөх хуримтлагдаж илүүдэл жин үүсэх эх үүсвэрийг тавьдаг байна.

Илүүдэл жингийн асуудалтай болно

9 Найз нөхөд багатай болдог

Гэрлэсэн хосууд бусадтай харилцах нэлээд дургүй болдог учир тэдний найз нөхдийн хүрээ ч цөөрдөг байна. Ялангуяа гэрлэсний эхний жилүүдэд энэ байдал илүү их ажиглагддаг. Дөнгөж гэрлэсэн залуу хосууд ихэнхдээ гэртээ үдшийг өнгөрүүлэхийг хүсдэг.

Зөвлөгөө:  Найз нөхөд тань гэр бүлийн харилцааг хэвийн хадгалахад нэгэн түлхүүр болж өгдөг. Мэдээж энэ тохиолдолд найз нөхөдтэйгөө хязгаартай уулзах хэрэгтэй.

Найз нөхөд багатай болдог

10 Амжилтгүй гэрлэлтээс эрчүүд илүү шаналдаг

Гэр бүлийн хооронд дахь хэрүүл эхнэр нөхөр хоёуланд нь муугаар нөлөөлнө. Гэхдээ Мичиганы Их Сургуулийн эрдэмтдийн тогтоосноор гэр бүлийн хэрүүл эрчүүдэд илүү хүндээр тусдаг гэнэ. Магадгүй энэ нь тэд эмэгтэйчүүд шиг уйлж, бусдад өөрийн сэтгэлээ нээдэггүйтэй холбоотой юм.

Амжилтгүй гэрлэлтээс эрчүүд илүү шаналдаг

11 Хөдөлгөөний идэвхгүй хосууд

Хэсэг хугацааны турш хамт амьдарч эхэлсний дараа хосуудын хөдөлгөөн багасаж эхэлдэг. Гэр бүлийн гишүүдийн нэг нь фитнесст явна гэдэг нь ховор тохиолдол. Гэрлэсний дараа эрчүүдээс илүү эмэгтэйчүүд залхуу болдог гэнэ.

Хөдөлгөөний идэвхгүй хосууд

12 Нуруу, хүзүүний өвчтэй болох

Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх арга барил нь хүртэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хэрвээ та маш ихээр уурлаж, уураа гадагш гаргаж чадахгүй байвал энэ нь нуруу болон хүзүүний өвчтэй болоход нөлөөлнө. Энэхүү өвчин нь сэтгэл санаанаас шалтгаалж байгаа учир өөрийн сэтгэл санааг зөв илэрхийлж сурах хэрэгтэй.

Нуруу, хүзүүний өвчтэй болох

13 Нэг жилийн дараа гал халуун дурлал тань үгүй болно

Гэрлэлтийн дараах аз жаргалтай мөчүүд нэг жилийн дараа л дуусдаг. Бүх зүйлд даавар нөлөөлдөг. Жилийн дараа аз жаргалын дааврын тоо буурч, хосууд өөрийнхөө сул талыг харуулж эхэлдэг.

Нэг жилийн дараа гал халуун дурлал тань үгүй болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()