1
Карди Би эцэг эхээсээ хоёр жил нуужээ
Рэппэр Карди Би (Cardi B) 19 настайгаасаа эхлэн хоёр жил шөнийн клубт ажиллажээ. Гэхдээ үүнийгээ мөн л хоёр жилийн турш эцэг эхээсээ нуусан гэнэ. Харин дараа нь "Love & Hip Hop New York" реалити шоунд оролцож, өөрийнхөө рэп авьяасыг олонд харуулсан байна.
2
Блэк Чайна тайчигч бүжигчин болохын тулд сургуулиа орхижээ
Блэк Чайна (Black China)-гийн эцэг эх охиноо коллежид сургах хангалттай хөрөнгөгүй байсан юм. Тиймээс бүсгүй өглөө нь хичээлдээ суучхаад орой нь сургалтынхаа төлбөрийг олохын тулд шөнийн цэнгээний газар ажиллах болжээ. Блэкийн ээж мөн залуудаа шөнийн цэнгээний газар ажиллаж байсан учир охиноо ийнхүү ажиллахад татгалзаагүй гэнэ. Чухам ийнхүү тайчигч хийж байхдаа рэппэр Тайга (Tyga)-тай танилцаж, хожим хүүхдийг нь төрүүлсэн байна.
3
Ченнинг Татум өнгөрснөөсөө ичдэггүй
Жүжигчин Ченнинг Татум (Channing Tatum) 19 настайдаа шөнийн цэнгээний газар тайчигчаар ажилладаг байв. Тэрээр орой бүр дор хаяж 150 ам.долларын орлоготой ажилладаг байсан гэнэ. Хожим бүжиглэх авьяасаа "Magic Mike" кинонд давуу талаа болгон ажиллаж чадсан билээ.
4
Дита фон Тиз хамгийн мэргэжлийн тайчигч байжээ
Бурлеск бүжгийн үзүүлбэрийн хамгийн алдартай бүсгүй бол Дита ыон Тиз (Dita Von Tes) юм. Тэрээр залуудаа шөнийн цэнгээний газар ажилладаг байсан нь нууц биш юм. "Надтай хамт ажилладаг байсан охид хийж байгаа зүйлдээ их дургүй байсан, харин миний хувьд бол өөр. Би тайчигчаар ажиллахдаа сэтгэл хангалуун байсан" гэжээ.
5
Эмбер Роуз тайчигч бүжгээрээ алдартай болсон
Эмбер Роуз (Amber Rose) хэдий хүүхэд байхаасаа эхлэн далай судлаач болохыг хүсдэг байсан ч хожим 15 насандаа тайчигч бүжигчин болжээ. Энэ нь түүнийг шоу бизнест гараагаа амжилттай эхлэхэд нь нөлөөлсөн гэнэ. Мөн ийнхүү шөнийн цэнгээний газар ажилласан нь түүний амьдралын хамгийн зугаатай мөч байсан гэж бүсгүй хэлсэн юм.
6
Кортни Лав
"Nirvana" хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Kobein)- тэй танилцах хүртлээ дуучин Кортни Лав (Courtney Love) тайчигчаар ажилладаг байв. Тухайн дуучин бүсгүй өөрийн рок хамтлагийнхаа хөгжмийн зэмсгүүдийг худалдаж авахын тулд ийнхүү ажил хийдэг байсан юм.
7
Хавьер Бардем ээж, эгч хоёртоо үзүүлбэр үзүүлдэг байв
Жүжигчин Хавьер Бардем (Havier Bardem) зөвхөн нэг л орой тайчих үзүүлбэр хийж мөнгө олсон гэнэ. Түүний хэлснээр бол хамгийн анхны удаа тайзан дээр гарах үед нь ээж, эгч хоёр нь тохиолдлоор клубт байж таарсан аж. Тиймээс хожим дахиж ийм ажил хийх талаар ч бодоогүй байна.
8
Лэди Гагагийн каьерийн эхлэл тавигдсан
Лэди Гага (Lady Gaga) 18 настайдаа хэд хэдэн шөнийн цэнгээний газар ажиллаж байжээ. Тухайн үед бүсгүй тайчиж бүжиглэхээс гадна дуу дуулж, шоу хийдэг байсан юм. Гэхдээ тухайн үед бүсгүй мансууруулах бодист донтож байсан бөгөөд амьдралынх нь гунигтай мөчүүдийн нэг байсныг дурдсан. Гэхдээ ийм ажил хийж өөртөө итгэх итгэл, бусдын шүүмжлэлд автахгүй байх занд суралцсан гэжээ.
9
Азилия Бэнкс
Дуучин Азилия Бэнкс (Azealia Banks) залуудаа Нью-Йоркийн нэгэн клубт ажилладаг байв. Гэхдээ энэ ажил нь түүний бодсон шиг хангалттай цалин өгөөгүй болохоор төд удалгүй ажлаасаа гарсан аж.
10
Ив тийм ч сайн бүжигчин биш байжээ
Ив (Eve) багаасаа л рэппэр болохыг хүсдэг байж. Тиймээс ч ахлах сургуулиа төгсөөд шууд л тайчигч бүжигчин болохыг зорьсон байна. Гэхдээ түүнд бүжиглэх нь их залхуутай ажил байсан учир ажлаасаа шууд л гарсан гэнэ.
11
Крис Прэтт хөгшин хүмүүст зориулж бүжиглэдэг байсан
"Guardians of the Galaxy" киноны од Крис Прэтт ( Chris Pratt) алдрын оргилд хүрэхээсээ өмнө гудамжинд машин угааж, кассчин хийж бүр тайчих үзүүлбэр ч хийдэг байжээ. Гэхдээ тохиолдлоор ч тэр үү, Крис үргэлж хөгшин эмэгтэйчүүдэд зориулж бүжиглэдэг байсан гэнэ.