Биед зовиур илэрсэн үед дараах эмчилгээний аргуудыг туршиж үзэхийг эмч нар зөвлөж байна!

Бид өөрийн биеийн бүхий л зүйлийг удирдаж чадна гэдэг бол худлаа ойлголт. Ихэнх тохиолдолд бид биедээ захирагдаж байдаг. Жишээлбэл, ариун цэврийн өрөө байхгүй байхад бие засах хүсэл төрөх, эсвэл ямар нэгэн чухал шалгалт, илтгэлийн үеэр ханиад хүрэх гэх мэт. Энэ бүхнийг бид зохицуулж чадахгүй. Харин зүрхний цохилт удаашруулах, хоолой хорсох гэх мэт олон төрлийн зүйлийг өөрсдөө эдгээж чадах юм байна шүү.

Биед зовиур илэрсэн үед дараах эмчилгээний аргуудыг туршиж үзэхийг эмч нар зөвлөж байна!

1 Зүрхний цохилтоо удаашруулахын тулд, хуруугаа үлээ

Зүрхний ямар нэгэн өвчингүй хүний хувьд зүрхний цохилт хурдсах нь стресстэй холбоотой байдаг. Магадгүй та анхны болзооныхоо өмнө, эсвэл алдаа гаргачхаад захиралдаа загнуулахаас айж байж болох юм.

Азаар бидэнд энэ асуудлыг хялбархан шийдэх боломж байдаг бөгөөд та энэ үед эрхий хуруугаа үлээхэд л хангалттай. Эрхий хуруунд тусгай цэг байдаг учир ийнхүү үлээж сэрүүцүүлэхэд бидэнд тайвшрах боломжийг олгодог байна.

Бас нэгэн арга бол хуруугаа амандаа хийгээд амьсгалаа гаргах явдал юм. Энэ аргаар бид төөрсөн мэдрэлийг өдөөж, тайвширч чаддаг байна.

Зүрхний цохилтоо удаашруулахын тулд, хуруугаа үлээ

2 Хажуу тал өвдөөд байвал биеийнхээ жинг эсрэг талд нь шилжүүлээрэй

Гүйх үеэр бидний хажуу тал гэнэтхэн өвдөж эхэлдэг билээ. Үүнээс болоод гүйхээ зогсоох, эсвэл бэлтгэлээ түр зуур орхих хэрэгтэй болдог.

Үүний гол шалтгаан нь бие халаалт дутуу хийсэн гэх ойлголт бий. Үнэн хэрэгтээ гүйх үеэр цусны эргэлт илүү хурдасдаг бөгөөд биед зөв хуваарилагдаж чадахгүй байгаа улмаас элгэнд хуримтлагддаг байна. Энэ эрхтэн нь бүрхүүлтэй байдаг учир дүүрээд ирэхээрээ даралт өгч, өвдөлт мэдрүүлдэг юм.

Мэргэжлийн тамирчид энэ асуудлыг шийдэх мэргэн аргыг мэддэг. Энэ нь хурдаа түр сааруулж, өвдөж буй талынхаа эсрэг тал руу биеийнхээ жинг шинжүүлдэг байна. Үүнийг хийхдээ амьсгалаа авч, удаан гаргах хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтсаны дараа таны хажуу тал өвдөхөө болино.

Хажуу тал өвдөөд байвал биеийнхээ жинг эсрэг талд нь шилжүүлээрэй

3 Хүзүүний дасгал хийх нь гарны бадаарлыг арилгана

Бараг хүн бүртэй гар өвдөх, бадаарах асуудал тулгардаг болов уу. Эвгүй унтах, хэт их ачаалалтай ажиллах үед та энэ өвдөлтийг мэдэрч болно.

Ингээд гар эвгүй болох үед бид гараа базаж, эргүүлж, дасгал хийж эхэлдэг. Хэдийгээр энэ тусалдаг хэдий ч үүнээс илүү сайн арга байдаг юм шүү.

Гар бадаарах шалтгаан нь хүзүүн дэх мэдрэлийн эс дарагдсантай холбоотой байдаг. Тиймээс хүзүүгээ эргүүлэх нь мэдрэлийн эсийг сэргээж, бадааралтыг арилгана. Хэрвээ та жолооны ард байвал энэ арга хамгийн тохиромжтой.

Хүзүүний дасгал хийх нь гарны бадаарлыг арилгана

4 Хоолой хорсох үед чихэндээ массаж хийгээрэй

Гэнэтхэн хоолой эрвэгнэж, хорсох үе элбэг тохиолддог бөгөөд тийм  ч амархан зүгээр болдоггүй билээ.  Энэ үед бид ихэнхдээ аяга ус уух гэж яардаг.

Хоолой хорсолтыг үгүй болгохын тулд чихнийхээ дотор талд массаж хийх хэрэгтэй. Булчингийн хатуурлаас болж хоолой хорсох таагүй мэдрэмж төрдөг. Чихэндээ массаж хийснээр бид булчинг суллаж чадна.

Чихээ цэвэрлэж байх үед заримдаа танд ханиалгах мэдрэмж төрдөг үү? Чих болон хоолой нь хоорондоо нягт уялдаа холбоотой гэдгийг мартаж болохгүй.

Хоолой хорсох үед чихэндээ массаж хийгээрэй

5 Ханиалгах нь тарианы өвчинг намдаана

Тариурыг хатгах үеийн мэдрэмжээс бүр мөсөн ангижирч болохгүй ч энгийн аргаар өвчнөө бага мэдрэх боломжтой.

Тариа хийж байх үетэй зэрэгцэж ханиалгавал та бага өвчнийг мэдрэх болно. Энэ  мэдээлэл хамгийн анх Их Британийн гоо сайхны мэс заслын сэтгүүл дээр гарсан юм. Эмч нарын үзэж байгаагаар ханиалгаснаар нэгдүгээрт, анхаарал сарниж, хоёрдугаарт, цусны даралт ихэсдэг учир ийнхүү өвчин намддаг гэжээ. 

Энэхүү энгийн арга нь хөгжим сонсох, зурагт үзэх, ярилцах зэргээс илүү үр дүнтэй гэнэ шүү.

Ханиалгах нь тарианы өвчинг намдаана

6 Хамар битүүрсэн үед хөмсөгнийхөө голд массаж хийгээрэй

Хамрын дусаалга, цацлага нь хамар битүүрэх асуудлыг хялбархан шийддэг хэдий  ч хэрвээ таны гар доор эдгээр зүйлс байхгүй бол яах вэ?

Тэгвэл та хуруугаараа хоёр хөмсөгнийхөө голд байрлах цэгэн дээр дарах бөгөөд энэ үедээ хэлээ тагнайдаа сайн наах хэрэгтэй. 20 секунд болоход л та үр дүнг нь мэдрэх болно. Шаардлагатай бол хэд хэдэн удаа давтаж хийгээрэй

Хэлээ тагнайдаа нааж байрлуулснаар бид хамраас ам руу ордог ясыг бага зэрэг хөдөлгөдөг юм. Энэ нь хамар битүүрэлтийг арилгахад тус болдог байна.

Хамар битүүрсэн үед хөмсөгнийхөө голд массаж хийгээрэй

7 Буруу харуулсан дурангаар шархаа харвал өвчин тань намдах болно

Биед үзүүлэх бүхий л төрлийн өвчин мэдрэлтийг тархи хариуцаж, бидэнд анхааруулах дохиог өгдөг. Тэгвэл бид шархны өвдөлтийг хялбархан аргаар хуурч болох нь ээ.

Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд гарын архаг өвчтэй хүмүүс дээр нэгэн туршилтыг хийсэн байна. Тэднийг өвчтэй газар руугаа өөр өөр өнцгөөс харахыг хүсжээ. Аливаа зүйлийг томоор харах үед бид илүү их өвчин мэдэрч, харин жижгээр харах үед бага өвчнийг мэдэрдэг болохыг энэхүү судалгаагаар баталсан аж.

Үүнээс харахад энэ нь тархины үйл ажиллагаатай холбоотой бололтой. Томоор харахад тархи аюулыг илүү мэдэрч өвдөх дохио өгч анхааруулдаг байна.

Буруу харуулсан дурангаар шархаа харвал өвчин тань намдах болно

8 Ариун цэврийн өрөө орохыг маш их хүсэж байвал шилбээ маажаарай

Ариун цэврийн өрөөгүй байхад эсвэл хэт их дараалалтай байхад бие засах хүсэл гэнэтхэн төрдөг билээ. Ингээд яаралтай ариун цэврийн өрөө орох шаардлагатай гэсэн дохиог тархи бидэнд маш эрчимтэй өгдөг юм. Гэхдээ бид үүнээс илүү удаан тэсэж чадна.

Австралийн физик эмчилгээний эмч Жанетт Уэбб (Janett Webb) ариун цэврийн өрөөнд орох хэт их хүслийг дарах нэгэн сонирхолтой аргыг нээсэн байна. Та шилбээ хэдэн секундийн туршид маажих хэрэгтэй тэгээд л болоо.

Гэхдээ энэ арга зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилнэ.  Эрэгтэй хүнд туслах үгүй нь одоогоор батлагдаагүй.

Ариун цэврийн өрөө орохыг маш их хүсэж байвал шилбээ маажаарай

9 Энгийн дасгалыг хийсний дараа толгой эргэхээ болино

Толгой эргэх нь бүгчим байдал, стресс, айдас гэх мэт маш олон хүчин зүйлстэй холбоотой байдаг. Энэ тохиолдолд сууж, түр зуур амрах хэрэгтэй болдог билээ. Тэгвэл энэ үед өөртөө хялбархан аргаар туслах боломж байдаг юм шүү.

Колорадогийн Их Сургуулийн эрдэмтэн нэг минутын дотор толгой эргэх асуудлыг шийдвэрлэх хялбархан дасгалыг олсон байна. Эхлээд толгойгоо хойш гэдийлгээд, дараа нь урагш болгоод зүүн тал руугаа харах хэрэгтэй гэнэ.

Энэ дасгалыг хийж үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход дасгалыг эхний удаа хийхэд л толгой эргэхээ больдог гэжээ. Дасгалын талаар бичлэг цахим хуудаснаа маш ихээр тархсан бөгөөд 2 сая орчим хүн үзэж, эмчид талархал илэрхийлсэн байна.

Энгийн дасгалыг хийсний дараа толгой эргэхээ болино

10 Сэрүүцэхийн тулд биеийнхээ судасны лугшилттай аль нэг цэг дээр хүйтэн зүйл тавиарай

Хүн ялангуяа зуны цагт маш ихээр халууцдаг бөгөөд спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд энэ нь бүр хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой, биеийнхээ аль нэг цохилттой хэсэгт хүйтэн зүйл тавихад л хангалттай.

Үүнд шанаа, бугуй, хүзүү болон өвдөгний доод талд байдаг цэгүүд орно. Дасгал хийж байх үедээ та толгой болон бугуйдаа хүйтэн зүйл уяж болно. Энэ нь таны биеийг хэт халахаас сэргийлдэг.  Харин зүгээр халуун өрөөнд байвал судас маш тодоор мэдэгддэг биеийнхээ аль нэг хэсэгт хүйтэн зүйл тавих хэрэгтэй.

Сэрүүцэхийн тулд биеийнхээ судасны лугшилттай аль нэг цэг дээр хүйтэн зүйл тавиарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()