Гэрийн нөхцөлд хийж болох эрүүл мэндийн шинжилгээний арга

2018-09-17, 15:18
5,721

Бид тогтмол эмнэлэгт очиж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь зүйтэй гэдгийг мэддэг хэрнээ л завгүй, эмнэлэгт очих дургүй, эмчээс айдаг гэх мэт олон шалтгаанаар эрүүл мэндийн асуудлаа хойш тавьдаг. Мөн үүндээ багахан гэмшил ч тээдэг. Хэрвээ яг одоо тийм мэдрэмж танд төрөөд байгаа бол энэ нийтлэл сэтгэлийг тань амраахад бага ч гэсэн тусална. Гэрээсээ гаралгүйгээр доорх найман төрлийн шинжилгээг хийж  эрүүл мэндээ шинжээрэй. Та юунд санаа тавих ёстой, юун дээр санаа зовох хэрэггүйг бие тань өөрөө хэлээд өгнө.

Гэрийн нөхцөлд хийж болох эрүүл мэндийн шинжилгээний арга

1 Тунгалагийн систем

Бүсэлхийн тойргийн хэмжээ таны бие хэр эрүүл байгааг харуулах гол үзүүлэлтүүдийн нэг юм. Бүсэлхийн тойргоо хэмжих метр аваад хүйснийхээ нүхний дээгүүр хэмж. Эмэгтэй 85 см, эрэгтэй 100 см–ээс ихгүй бол хэвийн гэж үзнэ. Энэ хэмжээнээс илүү өргөн бэлхүүстэй байвал хоёрдугаар зэргийн чихрийн шижингээр өвчлөх магадал тав дахин илүү аж.

Сонирхуулахад, 2008 оноос Япон улсад илүүдэл жинтэй хүмүүсийг удирдах албан тушаалд томилохоор болбол эхлээд жингээ хасах үүрэг даалгаврыг хуульчилж заасан байдаг. Энэ нь өөрийн биеийг эрүүл авч явж чадах эсэх нь ажилдаа хандах хандлагад шууд нөлөөлдөг гэдгийг нотолсонтой холбоотой юм.

Тунгалагийн систем

2 Сэтгэц, тархи

Цаас, бал бэлдээрэй. Бас танд туслах хүн хэрэгтэй шүү. Эхлээд цаасан дээр дугуй цаг зур. Дараа нь хамт байгаа хүнээсээ дурын цаг минут хэлэхийг хүсээрэй. Жишээ нь, 10 цаг 13 минут. Тэрхүү цагийг заах зүүг нь та цаг дээрээ нэмж зурах юм. Энэхүү даалгаврыг биелүүлэхэд тархинд гарын хөдөлгөөн, орон зайн мэдрэмж, харааны баримжаа гэх мэт олон төрлийн процес зэрэг явагддаг. Хэрвээ та цагаа зурж эсвэл тухайн цаг минутыг зөв зурж чадахгүй байвал сэтгэцийн эмгэгийн эрт үедээ явж байж мэднэ.

Сэтгэц, тархи

3 Нуруу

Сээр нуруугаа муруй биш гэдгийг шалгахын тулд танд хоёр ширхэг жин хэрэгтэй болно. Хоёр жингээ зэрэгцүүлж тавиад нэг нэг хөлөөрөө дээр нь гараад зогсоорой. Хоёулаа ижил эсвэл ойролцоо хэмжээг заах нь хэвийн байгааг илэрхийлнэ. Харин жин тус бүр дээр гарах тооны хоорондын зөрүү их байх тусам нуруу тань хазайсан өөрөөр хэлбэл тэгш хэмтэй бус байна гэсэн үг. Тиймээс энэ төрлийн мэргэжлийн эмчид яаралтай хандах цаг нь болжээ гэж ойлгоорой.

Нуруу

4 Амьсгалын систем, уушги

Энэхүү тестийг хийж үзэхийн тулд танд секунд хэмжигч хэрэгтэй. Босож зогсоод 30 секундын турш зүрхний цохилтоо хэмжиж, эмдэглэнэ. Дараа нь сандал эсвэл буйдан дээр сууж байгаад гурав дарааллаж амьсгаа авна. Ингэхдээ дунд нь амьсгаагаа гаргаж болохгүй шүү. Тэгээд шууд чадах хугацаагаараа амьсгалаа түгжиж цаг хараарай. Дараа нь амьсгалаа гаргачихаад 30 секундын турш ахин зүрхний цохилтоо хэмжинэ.

Хариу:

1. Амьсгалаа 40 секундээс бага хугацаанд түгжиж байвал таны амьсгалын систем зохих хэмжээнд ажиллахгүй байгааг илтгэнэ. (Хэвийн хэмжээ нь дунджаар 40-49 секунд байна.) Харин 50 секундээс илүү хугацаанд амьсгалаа барьж чадвал маш сайн.

2. Харин зүрхний цохилтын тоо хоёул тэнцүү байх ёстой. Нэг хоёр цохилтын зөрүүтэй байхад хэвийн. Харин үүнээс илүү байвал биед тань хүчил төрөгч дутагдаж байгаагийн шинж.

Амьсгалын систем, уушги

5 Яс

Хумсаа шинжээрэй. Хэрвээ хумс тань атираатсан, дээр нь цагаан өнгийн жижиг толбууд байвал биед чинь В амин дэм, төмөр дутагдаж байна. Мөн яс сийрэгжих магадлал өндөр байгааг илтгэнэ. 

Яс

6 Хараа зүй

Цонх руу харж зогсоод хүрээг нь 30 секундын турш ажаарай. Дараа нь зүүн нүдээ нээгээд, буцааж ань. Дараа нь баруун нүдээ нээгээд харна. Хэрвээ дүрс бүдгэрсэн эсвэл цонхны хүрээ нэг хэмд бус харагдаж байвал нүдний эвэрлэг бүрхэвчид өөрчлөлт орсон эсвэл хараа муудсан байгааг илтгэнэ. Өөрөөр машины зогсоол дээр хараагаа хэмжиж болно. Дурын машин сонгоод түүнээсээ 20м зайд очиж машины дугаарыг харах гэж оролдоорой. Хэрвээ сайн харж чадахгүй байвал шил зүүх цаг болжээ. 

Хараа зүй

7 Сонсгол

Хажууд байгаа хүнээс 4-6 метрийн зайд очоод юу ярьж байгааг нь сонсож ойлгох гэж хичээгээрэй. Хэрвээ сонсогдохгүй байвал эмчид хандах нь зүйтэй. Чанга чимээнд сул чимээ дарагддаг учраас энэ тестийг олон хөлийн газар эсвэл чанга хөгжимтэй үед хийхэд тохиромжгүй шүү.

Мөн сонсголоо шалгахад туслах, ухаалаг утасны эдгээр апликешнуудыг туршиж үзэхийг санал болгоё.

Сонсгол

8 Элэг

Хувцсаа тайлаад толь руу хараад зогсоорой. Бэлхүүсээр тань өөхлөлт харагдаж байна уу? Хэрвээ элэг хавьцаа өөхлөлт харагдаж байвал элэг зохих хэмжээнд ажиллаж чадахгүй байгааг илтгэнэ. Мөн нүдний цагаан шарласан, бүлцгэр зовхи болон өнгөртэй хэл зэрэг нь элэг сайнгүй байгааг харуулна.

Элэг

Эцэст нь энэхүү  тестүүдээр өвчинг шууд оношилж чадахгүй гэдгийг санаарай. Гагцхүү биеийнхээ эрүүл мэндэд хэрхэн санаа тавих чиглэлийг л танд өгөх болно. Ингэхэд та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хэзээ сүүлд хамрагдсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()