10
Канье Уэст- 27.5 сая ам.доллар
Өнгөрсөн жил олны хэл амны бай болж байсан реппер Канье Уэст (Kanye West) энэ жил “Ye” хэмээх цомгоо гаргасан ч амжилт олж чадаагүй. Гэхдээ репперийн маань хувцасны брэнд илүү амжилттай явж байгаа ажээ.
9
Фьючер- 30 сая ам.доллар
Анх 2009 оноос хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн Америкийн алдарт реппер Фьючер (Future) энэ онд л гэхэд хоёр ч том брэндтэй хамтарч ажиллах гэрээ хийжээ. Тэрээр “Reebok” болон “Stubhub” брэндүүдийн нүүр царай босон байна.
8
Питбулл- 32 сая ам.доллар
Ноён Питбулл (Pitbull) энэ жил аялан тоглолтоо хийн өөрийгөө одоог хэрнэ амжилттай яваагаа батлаад амжсан юм.
7
Нас- 35 сая ам.доллар
Уран бүтээлээсээ бус харин хөрөнгө оруулалт хийж баяжсан 44 настай реппер Нас (Nas) энэ жагсаалтын долоод бичигдэж хүмүүсийг гайхшралыг төрүүллээ. Тэрээр “Ring” хэмээх компанид хөрөнгө оруулж, хувьцаа худалдан авсан байсан юм. Харин энэ оны эхэнд тус компанийг “Amazon” 1.1 тэрбум ам.доллараар худалдан авснаар Насын хөрөнгө болоод орлого нэмэгдсэн байна.
6
Доктор Дрэ- 35 сая ам.доллар
Хэдий реппер болж гарч ирсэн ч хожим продюсер, бизнесмэн болсон Доктор Дрэ (Dr.Dre) өдгөө “Apple” хийгээд өөр олон компанитай хамтарч ажиллах болсон юм. Түүний бүтээсэн “Beats Electronics” компанийн чихэвч, өсгөгч нь дэлхий даяар маш их борлуулалттай ажилладаг ажээ.
5
Жэй Коул- 35.5 сая ам.доллар
Реппер Жэй Коул (J.Cole)-ийн энэ оны дөрөвдүгээр сард гаргасан цомог нь чамгүй удаан “Billboard” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Мөн өнгөрөгч 12 сарын турш түүний дуунуудыг нийт хоёр тэрбум хүн сонсжээ.
4
Дрэйк- 47 сая ам.доллар
Канад гаралтай реппер Дрэйк (Drake) ямар ч төрлийн хөгжим, дуу бүтээж чаддаг болохоор олон хүмүүс түүнд хайртай байдаг ажээ. Тэрээр энэ онд аялан тоглолтоо хийхийн сацуу олон хит дуу гаргасан юм.
3
Кендрик Ламар- 58 сая ам.доллар
2003 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа дуучин Кендрик Ламар (Kendrick Lamar) энэ жил өөрийн бие даасан цомог, аялан тоглолт, киноны продюсер гэх мэт ажлын өндөр бүтээмжтэй байлаа. Мөн тэрээр хэд хэдэн томоохон брэнд, компаниудын нүүр царай болсон юм.
2
Пафф Дидди- 64 сая ам.доллар
Өмнөх гурван жилийн турш реппер, продюсер, бизнесмэн Пафф Дидди (Puff Diddy) энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Хэдий тэрээр уран бүтээл тогтмол гаргадаггүй ч хувийн архи, текила, ус, хувцас, үнэртэй ус, үл хөдлөх зэрэг брэнд компаниудтай ажээ. Тиймээс энэхүү жагсаалтад тогтмол дээгүүр байр эзэлдэг.
1
Жэй Зи- 76.5 сая ам.доллар
Хөгжмийн ертөнцийн могул гэгддэг реппер Жэй Зи (Jay-Z) өнгөрсөн онд “4:44” хэмээх цомгоо гаргасан билээ. Тэгвэл энэ онд тэрээр “Everything is Love” хэмээх цомгийг эхнэртэйгээ хамтран гаргаж мөн “On The Run” аялан тоглолт хийсэн юм.