Та хамгийн түрүүнд юу харсан бэ? (Сонжоо)

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүн бүр ямарваа нэгэн дүрсийг өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг бөгөөд хэрхэн хүлээж авч байгаагаар нь тухайн хүний зан чанарыг тодорхойлдог аж. Тиймээс өнөөдөр бид танд зориулж нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та дараах зургаас хамгийн түрүүнд юу олж харж байна вэ? Харгалзах тайлбараас өөрийгөө ямар хүн болохыг мэдэж аваарай. 

Та хамгийн түрүүнд юу харсан бэ? (Сонжоо)

1 Чоныг түрүүлж харсан бол...

Та бүх зүйлийг ерөнхийд нь авч үздэг юм байна. Та зорилгодоо хүрэхийн тулд хаана очиж, юу хийх, ойрын ирээдүйд яг яах ёстойгоо мэддэг. Та чин үнэнч, найдвартай зантай учраас ямар нэг зүйлийг эхнээс дуустал нь хийдэг. Сургууль, ажил мэргэжил, гэр бүлтэй холбоотой үүргээ биелүүлэх чадварт тань хэн ч эргэлздэггүй. Гэхдээ жижиг сажиг зүйл таны сонирхлыг татдаггүй учраас үргэлж шинийг эрэлхийлж байдаг. 

Чоныг түрүүлж харсан бол...

2 Хүүг түрүүлж харсан бол...

Та хэнтэй ч юуны ч талаар ярилцаж чаддаг бөгөөд шаардлагатай үед бусдад хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Та өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо бусдад тулгадаггүй, энэ нь ч бусад хүмүүст таалагддаг. 

Хүүг түрүүлж харсан бол...

3 Моддыг түрүүлж харсан бол...

Та нөхцөл байдал хяналтаас тань гарах вий гэхээс айж явдаг. Та үргэлж ирээдүйг тааварлаж, бүгдийг хянаж явахыг хүсдэг. Гэхдээ энэ зангийнхаа ачаар та хэн хүнээс илүү гярхай болж чадсан байна.

Моддыг түрүүлж харсан бол...

4 Могойг түрүүлж харсан бол...

Та хувийн амьдралаа бусдаас нууж явдаг. Энэ зангаасаа болоод та бүрэг ичимхий хүн болжээ. Мөн та үргэлж бусад хүмүүс таны талаар юу бодож явдгийг мэдэхийг хичээдэг.

Могойг түрүүлж харсан бол...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()