"Google"-ээс айх 10 шалтгаан

"Google" дэлхий дээрх хамгийн баян компани уу? Эсвэл олон нийтэд хамгийн ашиг тустай хувийн хэвшил үү? Зарим талаараа хүний бие даасан байдал, хувийн эрх чөлөөнд халдах аюултай ч мэдээлэл хайх, түүх судлах, хичээлээ хийх, холбоотой зураг, видео үзэх гээд бүхий л нарийвчлалаар хэрэгтэй зүйлээ олж үзэх гайхалтай боломжийг олгодог. Тэд үүнийг яаж хийдэг вэ, та энэ талаар юу гэж бодож байна вэ? "Google" үнэндээ "Walmart", Фэйсбүүк шиг муу нэртэй биш хэдий ч тэднээс хэд дахин илүү аюултай. "Google"-ээс айх 10 шалтгааныг хамтдаа сонирхоцгооё. 

"Google"-ээс айх 10 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жирийн инженерээс захирал болсон Эрик Шмидт

Тэрээр 2001 онд "Google"-ийг авсныхаа дараа өөрийн хайлтын эзэнт гүрний өсөлтийг ажиглажээ. Компани нь үнэхээр монополь болж байв. Принцтоны их сургуульд инженерээр төгссөнийхөө дараа Эрик Шмидт  (Eric Schmidt) Берклийн их сургуульд доктор хамгаалсан юм. Энэ хугацаанд тэрээр "Sun microsystems" компанид ажиллаж туршлага хуримтлуулжээ. 

Харин тус компани нь АНУ-ын Засгийн газартай мэдэгдэхүйц холбоотой ажилладаг байсан бөгөөд тэр үеэс эхлэн Эрик Засгийн газарт өөрийн танил холбоо сүлбээтэй болж эхэлсэн байна.

Хожим "Novell" компанийн захирал болсныхоо дараа Эрик Юта мужийн Бүгд найрамдах талын сенатор Оррин Хатч (Orrin Hatch)-д 1000 долларын хандив хоёр ч удаа өгсөн юм. Эрикийн эхнэр мөн  сенаторт нөхөртэйгөө адил хэмжээний мөнгө хандивлаж байв. Гэхдээ энэ нь Эрикийн "хандивын аяны" дөнгөж эхлэл нь л байсан юм.

2001 онд Эрик Эл Кор (Al Gore), Жорж В.Буш (George W. Bush), Дианне Фэйнштэн (Dianne Feinstein), болон Хиллари Клинтон (Hillary Clinton) зэрэг улс төрчдөд хандивынх нь "тун"-г хэтрүүлэн өгчээ. Мөнгөнийх нь хэмжээ бараг 100 мянган ам.доллар хүрсэн байна. Ийнхүү тэрээр Цагаан ордонд өөрийн байр суурийг олж авсан бөгөөд улс төрийн том тоглогчдын мөрийг алгадах хэмжээнд хүрч улмаар "Шинэ Америк Сан" нэртэй группээ байгуулав. Тус сангийн зорилго нь үндэсний нууцлалын сүлжээ, гадаад харилцаа, технологиор дамжуулан улс төрд нөлөөлөх явдал байв. 
Яагаад "Google" компанийн захирал Цагаан ордныхонтой ойр дотно харилцаатай юм бол? Яагаад "Google" Америкийн дотоод болон гадаад бодлогод нөлөөлөхийг хүсэв зэрэг асуултын хариултыг бид хайж олох болно. 

Жирийн инженерээс захирал болсон Эрик Шмидт

2 "Google" таны төсөөлснөөс ч илүү хүчирхэг

Мэдээж байгуулагдсан даруйдаа энэ цахим хуудасны хандалт гэнэт огцом өсөөгүй нь ойлгомжтой. 1998 онд дөнгөж байгуулагдаад жил гаруй болох үед "Google"-ийн хэрэглэгчид нь өдөрт 50.000-д хүрдэг байв. Харин хорин жилийн дараа минутанд л 2.3 саяас илүү хандалт авдаг болсон байна. Минут тутамд гээд бод доо.

Үүнийг сараар тооцвол сар тутам 100 тэрбум хайлт хийгдэж байна гэсэн үг. Үнэхээр гайхамшигтай. Хайлт бүрийн төлөө "Google" 200 гаруй мэдээллийг хянаж, тооцоолж, секундын дотор хамгийн тохиромжтой үр дүнтэй илэрцээ харуулдаг байна. Гэхдээ энэ компанийн жинхэнэ хүч чадал 2013 онд батлагдсан. Тэр жил "Google" таван минутын турш унтрахад дэлхийн интернэтийн хөдөлгөөн 40 хувиар буурсан бөгөөд үүгээрээ тэд цахим ертөнцөд үнэхээр монополь гэдгээ баталсан. Цор ганц компани бидэнд интернэтээр мэдээлэл өгч байгаа нь аюултай юу? Мэдээж тийм.

"Google" таны төсөөлснөөс ч илүү хүчирхэг

3 Гадны хүчтэй тоглогч

"Google" зөвхөн сурталчилгааны хамгийн том компани бус түүнээс хэд дахин илүү том амбицтай. Тухайлбал ямар ч том компаниуд Жаред Кохен (Jared Cohen) шиг хүнийг ажилд аваад байдаггүй. Кохен Америкийн төрийн нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2010 онд "Google" рүү оржээ. Тухайн үед тэрээр терроризм, зэвсэгт хүчний техник технологийн асуудлаар мэрэгшсэн нэгэн байв. Харин "Google" компанид орсноор гадаад бодлогыг нь хариуцаж, улмаар тус компанийг технологийн шийдлээр чиглүүлж, цахим ертөнц дэх хэт туйлшралыг хянах, онлайн хориг, цахим дайралт, мэдээллийн хандалтыг хамгаалах бодлого бий болгожээ.
Кохенийг ажилд авсны дараа "Google"-ийн захирал "Гадаад харилцааны зөвлөл" сэтгүүлд ардчилсан улс ардчиллыг хуваалцахад харилцаа холбоог хүчтэй ашиглаж байна. Тиймээс улс орон бүрийн технологийн ижил байдал нь чухал" гэж бичжээ. Кохений дурдсанаар цахим ертөнцөд дээгүүр байр суурьтай компани “Дэлхийн иргэдийг хамгаалах шинэ үүргийг хүлээх болно” гэв.  

Гадны хүчтэй тоглогч

4 "Google" бусад орны Засгийн газруудтай хэрхэн харилцдаг вэ?

"Google" 2010 онд Хятад улсын цахим ертөнцөд тавьсан хоригийг эсэргүүцэн тус улсын Засгийн газрыг сандаргаж байсан юм. Ийнхүү 2010 оны нэгдүгээр сард Хятадын Засгийн газрын эрх бүхий байгууллагууд уйгагүй шаардсаны дагуу "Google" интернэт цензур зөрчсөн хайлтын илэрцүүдийг Хонконг дахь серверүүд рүү чиглүүлсэн байна. Гэхдээ энэ нь мэдээж Хятадын удирдагчдад хүлээн зөвшөөрөх боломжгүй санаа байв.

"Google" чөлөөт хэлэлцүүлгийн дайны талбар болсон уу? Олон хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл "Google" компанийн талд орж, Хятадын Засгийн газар иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж байгааг буруутгаж байв. "Google" Хятадын хамгийн том хайлтын систем болох "Baidu"-гийн эсрэг өрсөлдөх нь ёс зүйн гэхээс илүү санхүүгийн шалтгаантай байжээ. Тухайн үед "Baidu" нь "Google"-тэй харьцуулахад Хятадын зах зээлийн 60 хувийг эзэлж байсан юм. Харин "Google" Хятадын зах зээлийн 31 хувьд тоглож байв.

5 Батлах хамгаалах салбар дахь "Google"-ийн үүрэг

Жилийн өмнө "Google"-ийн захирал Эрик өөрийн ажилтан Сергей Брин (Sergey Brin)-ий хамт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга, генерал Кит Александр (Keith Alexander)-тай санал солилцож, нэгэн хөтөлбөрийг эхлүүлсэн тухайгаа олон нийтэд зарласан юм. Тэдний эхлүүлсэн төслийн нэр нь "Батлан хамгаалах бааз".

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Пентагоны агентлагууд болон Цахиурын хөндийн технологийн компаниудын хооронд мэдээллээ хуваалцах ажлыг хөнгөвчлөх ажээ. Үндэсний аюулгүй байдлын газрын дарга, генерал Китийн "Google"-ийн гүйцэтгэх захиралд илгээсэн нэгэн цахим шууданд “Батлан хамгаалах салбарт үзүүлэх танай байгууллагын нөлөө хэмжээлшгүй их билээ” гэжээ.

Батлан хамгаалах бааз гэдэг нь дэлхийн эрдэм шинжилгээ, судалгааны хөгжлийн аж үйлдвэрийн цогцолбор бөгөөд Америкийн цэргийн хүчний зэвсгийн сайн дизайн, үйлдвэрлэл, эд анги, сэлбэгийн засвар үйлчилгээ үүнд багтдаг байна. Үүнээс үзэхэд "Google" Америкийн цэрэг зэвсгийн үйл хэрэгт оролцож байна гэж дүгнэж болохоор. 

Батлах хамгаалах салбар дахь "Google"-ийн үүрэг

6 Технологи болон өөрчлөлт шинэчлэлтийн горим

"Google" өөрийн технологийн хөгжлийг бусдад нээлттэй түгээх учиртай гэж боддог. "Google"-ийн захирал номондоо бичсэний дагуу XX зуунд байгуулагдсан "Lockheed Martin" хэмээх сансрын технологийн корпорацид нэн чухал хэрэгтэй зүйл бол технологийн цахим хамгаалалт байх болно” гэж бичжээ.  

Тун удахгүй Тунис, Египетэд нийгмийн сүлжээний хувьсгал гарснаар бусад улсын техник технологийн томоохон компаниуд эдгээр улсын гадаад болон дотоод бодлогод "Google" шиг компаниудыг ашиглаж нөлөөллөө тогтоох болно. Хэдийгээр интернэтийн олон компани шинэ орон зайг нээхээр оролдож байгаа ч "Google" аль хэдийнэ томоохон "тоглогчидтой" нэг завинд суучихжээ. 

Технологи болон өөрчлөлт шинэчлэлтийн горим

7 Том ах

2014 онд "Google" утаа, угаар, халаалтыг хэмждэг төхөөрөмж үйлдвэрлэдэг "Nest" компанийг 3.2 тэрбум ам.доллараар худалдан авснаа зарласан нь хөрөнгө оруулагчид болоод шинжээчдийг мэл гайхашруулсан хэрэг болов. Гэхдээ "Google"-д тус компанийн мэдээлэл хэрэгтэй болсон учраас худалдаж авсан гэж шинжээчид дүгнэж байв. "Google" хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулахыг аль болох их хүссэн бөгөөд "Nest" компанитай хамтарч “Ухаалаг гэр”-ийг бий болгохыг хүсчээ. Үүнийг сонсоход тийм ч ноцтой санагдахгүй. Гэхдээ "Wikileaks"-ийн задалсан мэдээлэлд АНУ-ын Засгийн газар дэлхийн хүн амыг нууцаар тагнахад гэр ахуйн ухаалаг технологи үйлдвэрлэдэг компаниудыг ашигладаг гэх нууцыг илчилсэн юм. Айл бүрт байдаг ухаалаг зурагт болон гар утас ашиглаж хүмүүсийг тагнах нь юу ч биш ажээ. "Google" шиг компаниуд янз бүрийн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдээ судалж мэдсэнээр илүү их мөнгө олдог байна. Харамсалтай нь хэрэглэгч бид үүнийг мэддэггүй билээ.

8 Элгэмсэг компани үү?

Хайлтын хэрэгслийг "Google" хянах нь ямар аюултай вэ? Бусад олон компани үүнийг хийдэг. Гэхдээ "Google" хэрэглэгчдээ илүү хянадаг байна. Нэгэн болсон явдлын талаар танилцуулъя. Денис Күүпер (Dennis Cooper) зохиолч, блогчин бөгөөд сүүлийн 14 жил блог хөтөлжээ. Блогтоо ажлынхаа бүх мэдээллийг "Gmail" хаяг дээрээ бичиж хадгалдаг байна. Күүперийн хэлснээр, нэг өдөр өөрийн "Gmail" хаягаараа орохыг оролдсон ч үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний улмаас хаягийг нь түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг гарчээ. Тэрээр ямар ч зөрчил үүсгээгүй бөгөөд "Google"-ийн ажилтнуудтай ярьж, тайлбар авах хүсэлт гаргасан ч тэд хариу өгөөгүй байна. Үүний дараа түүнд олон саад бэрхшээл учирч, ажилгүй болжээ. Одоо тэрээр чөлөөт хэвлэн нийтлэгч болсон байна. 
Эндээс "Google" вэб сайтаасаа агуулгыг устгахдаа хэр эрх мэдэлтэй байдаг вэ гэсэн асуулт урган гарна. Компаниуд эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний ашиг сонирхлын эсрэг мэдээлэл оруулах эсвэл хайвал "Google" тэрхүү илэрцийг харуулж чадах болов уу?

Элгэмсэг компани үү?

9 Хэлбэржсэн ухамсар

Дэлхийн хамгийн том мэдээллийн цахим хуудас болсон "Google" хэрэглэгчдийнхээ хайсан зүйлийн үр дүнг өөрийн мэдлээр зохицуулах боломжтой юм. Ингэснээр хүмүүст буруу ташаа ойлголт өгөх нь ихсэж нийгэм өөрчлөгдөх хандлага үүсдэг. Хэрвээ та Ким Жон Ун (Kim Jong Un)-ы талаар сөрөг мэдээлэл хайвал илэрц нь хэдэн саяд хүрнэ. Харин түүний талаар эерэг зүйл хайвал мэдээлэл байсан ч огт гарч ирэхээргүйгээр зохицуулж чадна.

Мөн хайлтын автомат сонголт танд мэдээллийн олон жагсаалт харуулдаг ч ихэнх хэрэглэгчид хамгийн эхний мэдээллийг сонгодог байна. Эхний илэрцэд сонгогдохын тулд компаниуд "Google"-д мөнгөө төлдөг гэдгийг та мэдэх үү?

Эдгээрээс гадна "Google" өөрийн цахим шуудан хэрэглэгчдээ дахин дахин и-мэйлээ шалгах зан үйлд сургадаг аж. 

Хэлбэржсэн ухамсар

10 "Google"-ийн ирээдүй

"Google" өдрөөс өдөрт өсөн тэлэх нь та бидний санааг зовоох ёстой. Учир нь "Google" бол хувийн ашиг сонирхолтой томоохон компани гэдгийг мартаж болохгүй. Судлаачдын үзэж буйгаар "Google"-ийн цуглуулсан мэдээлэл нь Үндэсний аюулгүй байдлын газрын архивтай дүйцэхүйц байгаа ажээ. "Google" ийнхүү Цагаан ордонтой хамтран ажиллах нөлөө нэмэгдэж байгааг дээр дурдсан учраас та бүхний мэдээлэл аль нэг улсын төрийн байгууллагуудад тогтмол очдог эсэхэд санаа зовох хэрэгтэй. "Google" хаа сайгүй байдаг, тэр бидэнд хаяг байршлаа мэдэж, аяллаа удирдах, хүнтэй харилцах, мэдээллээ дамжуулах боломжийг олгодог. "Google" дэлхийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн санаатай компани ч байж мэднэ. 

Хэрвээ "Google" олон улсын харилцаанд оролцож, иргэдийг тагнаж чагнаж байгаа бол цаашид дэлхийд айдас төрүүлэм нийгмийн дүр төрх  болох нь ойлгомжтой. 

"Google"-ийн ирээдүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()