Ертөнцийг чимж буй гайхалтай хүмүүс

Орчин үеийн нийгэмд хүчирхийлэл, дарамт, стресс гэх мэт сөрөг хүчин зүйлүүд илүү давамгайлах болжээ. Ийм нийгэмд хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүний хийсэн өчүүхэн зүйл ч гэсэн бусдад амьдрах эрч хүч өгдөг болов уу. Харин зарим хүмүүс өөрсдийн бүтээлч байдлаа ашиглан бусдад сайн сайхныг түгээж, дэлхий ертөнцийг өөрчлөх болжээ. Ингээд та бүхэнд ертөнцийг өөрийнхөөрөө чимж буй хүмүүс, уран бүтээлчдийн тухай мэдээллийг хүргэе. 

Ертөнцийг чимж буй гайхалтай хүмүүс

1 Хотоо гоёсон "Герман будагчид"

Уругвай улсын Пальмитас хотод өөрсдийгөө "Герман будагчид" гэж нэрлэсэн хэсэг уран бүтээлчид байдаг ажээ. Тэднээс нутгийн удидлагууд ядуусын хорооллын бараан өнгө төрхийг өөрчилж өгөхийг хүсчээ. Тус хүсэлтийг хүлээж авсан "Герман будагчид" тавхан сарын дотор нийтдээ 209 байшинг солонгын өнгөөр будаж дуусгасан байна. Өдгөө тус дүүргийг үзэж сонирхохоор жилд хэдэн зуун жуулчин ирэх болсон бөгөөд гэмт хэргийн гаралт ч эрс буурчээ. 

Хотоо гоёсон "Герман будагчид"

2 Хуучны байшинг "амь оруулсан" Патрик Комисси

Францын зураач Патрик Комисси (Patrick Commecy) Парис хотын ядуусын хоороллын барилгууд дээр бодит гэмээр зураг зурдгаараа алдартай. Тэрбээр хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй хуучны байшин дээр зурах дуртай бөгөөд энэ нь ч хотын өнгө үзэмжинд эергээр нөлөөлөх болжээ. 

Хуучны байшинг "амь оруулсан" Патрик Комисси

3 Дөрвөн өнгө ялгадаг алдартай уран бүтээлч Жефф Хенсон

Америкийн уран бүтээлч Жефф Хенсон (Jeff Hanson) бага насандаа тархины хавдар туссанаас болж бараг хараагүй болжээ. Уйгагүй эмчлүүлсний ачаар Жефф эдгэрч чадсан ч зөвхөн цэнхэр, улаан, шар, ногоон гэсэн дөрвөн өнгө л ялгадаг болжээ. Гэхдээ багаасаа урлагт дуртай байсан тэрээр уйгагүй хичээсний эцэст өдгөө алдартай уран бүтээлч болж чадсан юм. Түүний нэг зураг л гэхэд хэдэн мянган долларын үнэ хүрдэг бөгөөд тэрээр олсон мөнгөнийхөө ихэнхийг буяны байгууллагуудад хандивладаг гэнэ. 

Дөрвөн өнгө ялгадаг алдартай уран бүтээлч Жефф Хенсон

4 Цахим ертөнцөд алдартай Мартина Билли

Италийн зураач Мартина Билл (Martina Billi) Флоренц хотын дүрслэх урлагийн их сургууль багшилдаг. Модон дээр байгалийн сэдэвтэй зураг зурдаг түүний бүтээлүүд цахим ертөнцөд алдаршаад буй юм. Тэрбээр өөрийн бүтээлээрээ дамжуулж нэн ховрдоод буй амьтдын талаарх хүмүүсийн мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэхээр хичээж байгаа аж.

Цахим ертөнцөд алдартай Мартина Билли

5 Тосгоныхоо бүх байшинг гоёдог Агнес Каспарова

Өдгөө 91 нас сүүдэр зооглоод байгаа Чехийн Лука тосгоны иргэн Агнес Каспарова (Agnes Kasparova) жил бүрийн дөрөвдүгээр сард тосгоныхоо байшин бүр дээр зураг зурдаг аж. Тэрбээр энэ заншлаа 40 жилийн турш үргэлжлүүлж байгаа бөгөөд түүний бүтээлийг үзэхээр хэдэн мянган жуулчин Лука тосгоныг зорин ирэх болжээ. 

Тосгоныхоо бүх байшинг гоёдог Агнес Каспарова

6 Бүтэн хорооллыг өөрийн урлан болгосон Роберто

Боливийн уран бүтээлч Роберто Мамани Мамани (Roberto Mamani Mamani) нутгийнхаа Аямара овгийн заншлыг хадгалж үлдэхийн тулд бүхэл бүтэн хорооллыг өөрийнхөө урлан болгожээ. Тэрбээр 1000 гаруй м/кв талбай дээр Аямара овгийн үлгэр домогт гардаг амьтдыг зурж үлдээсэн нь дэлхийн рекорд болж чаджээ. 

Бүтэн хорооллыг өөрийн урлан болгосон Роберто

7 Жан Ворманы лего төсөл

Германы иргэн Жан Ворман (Jan Vorman) өөрийн төрөлх хот Кёльн дахь эртний сүйдсэн барилгуудын нурсан хэсгийг лего тоглоомоор нөхдөг болжээ. Энэ төсөл нь ч үр дүнгээ өгсний дээр Жан Ворман цахим ертөнцөд ихээхэн нэрд гарсан байна. 

Жан Ворманы лего төсөл

8 Детройтыг чимсэн Тайри Гайтон

АНУ-ын Мичиган мужаас гаралтай уран бүтээлч Тайри Гайтон (Tyree Guyton) 1986 онд анх Детройт хотод иржээ. Хар тамхи, хүчирхийлэл нүүрлэсэн гундуухан Детройт хотын өнгө төрхийг сэргээхийн тулд Тайри Гайтон хог дээр хаясан тоос соруулагч, автомашин, телевиз, хөргөгч зэргийг тордон засаж сэлбэн тод өнгөөр будан хот даяар тарааж байршуулдаг болжээ. Энэ нь ч урлагийн ертөнцөд том хувьсгал өрнүүлж түүнийг дуурайгсад дэлхий даяар олон болсон юм. Өдгөө Тайри Гайтон АНУ-ын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгд тооцогдох болсон юм. 

Детройтыг чимсэн Тайри Гайтон

9 "Бахархалт трамвай"

Шведийн Гётеборг хотын иргэд Европын хамгийн эртний бөгөөд томоохон трамвайн сүлжээтэй гэдгээрээ бахархдаг. Харин 2015 онд ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах зорилгоор хотын захиргаа 12 ширхэг трамвайг "Бахархалт трамвай" болгон будсан байна. Энэ шийдвэр нь олон нийтийн зүгээс эерэг үнэлгээ авсан бөгөөд дэлхий нийтээр тус хотын захиргааг магтан сайшааж байсан юм. 

"Бахархалт трамвай"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()