Дэлхийн хамгийн учир битүүлэг шумбагч онгоцнууд

Хүн төрөлхтөн шумбагч онгоцыг зохион бүтээсэн нь маш гайхалтай дэвшилтэт нээлт болсон. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн усан доорх ертөнцөд аялах нь жинхэнэ эр зоригтой хүмүүсийн хийх ажил юм. Бид ихэвчлэн кинон дээрээс л шумбагч онгоцтой тохиолдсон зарим нэг адал явдлын талаар үзэж байсан. Тиймээс бид энэ удаад далайн гүнд ундрах өрнөсөн зарим гайхалтай үйл явдлын талаар уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ. Шумбагч онгоцнууд одоог хэр нь тайлбарлаж чадаагүй байгаа өөр өөрийн гэсэн нууц түүх агуулдаг. 

Дэлхийн хамгийн учир битүүлэг шумбагч онгоцнууд

1 "U-505"

1943 оны аравдугаар сарын 24-нд Германы "U-505" шумбагч онгоц Британийн сөнөөгч онгоцонд бөмбөгдүүлж, дайралтанд өртжээ. Довтолгооны үеэр онгоцны ахмад Петр Зщеч (Peter Zschech) хөлгийн багийнхны нүдэн дээр толгой руугаа буудаж амиа хорлосон юм. 

Ахмад нь амиа хорлосон учир дэд ахмад хөлгийг довтолгооны турш удирдсан бөгөөд үүний үр дүнд хөлгийн бусад гишүүд бүгд амьд гарч чадсан юм.

"U-505"

2 "UB-65"

Дэлхийн I дайны үеэр Германы "UB-65" онгоцонд нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Тэднийг далайд гарахаас өмнө онгоцны цэнэгт хошуу дэлбэрч, багийн хэд хэдэн гишүүн шархдаж дэслэгч Ричтер (Lieutenant Richter) амь үрэгдсэн байна. Хожим далайд гарсны дараа зогсоолын хэсэгт дэслэгчийн сүнс үзэгдэх болсон бөгөөд энэхүү явдал нь цэргүүдийг айдаст автуулсан учраас сүнсийг хөөх арга хэмжээ авахыг тэнгисийн цэргээс тушаасан гэдэг. Үүний дараа Ирландын эргийн дагуу "UB-65" хөлгийг Америкийн тэнгисийн цэрэг олж, тэдэн рүү галлахаар завдсан ч Германы шумбагч онгоц гэнэтхэн дэлбэрсэн гэнэ. Америкийн тал үүнийг  хараад ихэд цочирджээ. Америкийн нэгэн офицер герман офицерийн цэргийн хувцас өмссөн хүний сүүдрийг онгоц живж байхад харсан гэж хожим ярьсан юм.

"UB-65"

3 "UB-85"

1918 оны дөрөвдүгээр сарын 30-нд Германы "UB-85" шумбагч онгоцны багийнхан Британийн хилийн харуулын цэрэгт сайн дураараа бууж өгчээ. Германы коммандлагч офицер, ахмад Креч (Krech) энэ талаар тайлбарлахдаа “Урьд шөнө нь усны гадаргуу дээр хачин жигтэй мангас тэдэн рүү дайрч, онгоцыг живүүлэх шахсан” гэжээ. Кречийн хэлснээр тэрхүү араатан маш том нүд, эвэрлэг гавлан толгойтой байсан аж. Тухайн үед багийнхан түүн рүү галлаж, эцэст нь мангасын хүч сулраад алга болсон ч, тэдний онгоц цаашид шумбах боломжгүй болсон байжээ. 
Харин бүр хожим 2016 онд тус шумбагч онгоцны  гэмтлийн шалтгааныг судалж, үнэхээр мангас онгоцыг гэмтээсэн эсэхийг илрүүлэхээр эрмэлзсэн байна. Судалгаанаас харахад офицер Креч шумбагч онгоцонд халаагч суурилуулсан байсан бөгөөд халаагчийн кабель утас нь найдвар муутай зүйлээр хийгдсэн учир гэмтэл гарчээ. Үүнээс үзэхэд Креч онгоц эвдэрсэн шалтгаанаа аймшигт мангасын түүх болгож өөрийн бурууг далдалсан байгаа юм. 

"UB-85"

4 "Х.Л. Ханли"

Далайн гүнээс нэгэн живсэн шумбагч онгоцыг 2000 онд татаж гаргаж иржээ. Нэгэн залуу далайн гүнд шумбаж байгаад "H.L. Hunley" хэмээх  живсэн шумбагч онгоц олжээ. 1864 оны хоёрдугаар сарын 7-нд энэхүү онгоц Америкийн тэнгисийн цэргийн хүчний "USS Housatonic" онгоцтой нэг өдөр живсэн юм. 

Хөлгийг онгойлгоход дотор нь найман хүний араг яс байсан бөгөөд тэд ослын дохиог сонсоогүй гэлтэй байрнаасаа ер хөдлөөгүй байсан ажээ. Тэдэнд  чухам юу тохиолдсон юм бол?

Хариултыг нь тэгвэл эрдэмтэд олжээ. Ханли шумбагч өөрийн сөнөөгч зэвсгээсээ болж дэлбэрсэн аж. Энэ явдлын учрыг ийнхүү 136 жилийн дараа илрүүлсэн юм.

"Х.Л. Ханли"

5 "USS Тrepang"

2015 онд навчин тамхи шиг нэгэн жигтэй хэлбэртэй үл танигдах нисдэг биетийн гэрэл зураг Францын "Top Secrets" сэтгүүлд хэвлэгджээ. Тэрхүү зургийг 1971 оны гуравдугаар сард "Трепанг" шумбагч онгоцны офицер Ян Майен (Jan Mayen) Исландын далайд явж байхдаа бараг хүн амьтан байдаггүй Норвегийн арал дээрээс авсан ажээ.

Тухайн үед, Трепанг шумбагч нь ердийн судалгааны хөлөг байв. Британийн үл танигдах нисдэг биетийг судлаач Найжел Уотсон (Nigel Watson) тэрхүү нисдэг биетийг навчин тамхи шиг хэлбэртэй, агаарын нисэх онгоцтой адилхан харагдсан гэж хэлжээ. Гэхдээ тэрээр зургийг жинхэнэ бодит гэдэгт эргэлзсэн байна. 

"USS Тrepang"

6 "Хайгуулч I"

Та хэзээ нэгэн цагт Нью-Иорк хотод байрладаг Кони арал дээрх сүйрсэн хөлгийг харж байсан уу? Энэхүү шумбагчийг "Хайгуулч I" гэдэг бөгөөд 1956 онд Массачусетсын эрэг орчмын Атлантын далайд живсэн "Andrea Doria" хөлгийн эрдэнэсийг олох даалгавартай байжээ.

1960 оны сүүлээр Жэрри Бианко (Jerry Bianco) живсэн хөлгөөс үнэт зүйлсийг нь авах зорилгоор шумбагч онгоц бүтээж эхэлсэн аж. Харин 1970 оны аравдугаар сарын 19-нд буюу дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн дараа аян замдаа гарах төлөвлөгөөтэй байсан боловч хөлөг эрэг дээр живсэн аж. Тэр цагаас хойш хөлгийн үлдэгдэл одоо хэр нь тэндээ байсан хэвээрээ юм.

"Хайгуулч I"

7 "K-219"

1986 оны аравдугаар сарын 3-нд Зөвлөлтийн шумбагч онгоц "K-129" Атлантын далай орчим Бермудын зүүн хойд хэсэгт ойролцоогоор 1100 километрт эргүүл хийж явжээ. Хожим багийн гишүүний тэмдэглэлд дурдсанаар сөнөөгч зэвсгийн өрөөний цоргоноос дусаал гоожиж эхэлсний улмаас багийнхан яаж ч чадаагүй байна. Гэсэн ч ус хүчтэй оргилж, улмаар шумбагчийн цэнэгт хошуу дэлбэрч багийн гурван хүн амиа алдаж, нэг нь тасалгааны хэсэг рүү орж хөдөлгүүрийг унтрааснаар хөлөг дээшээ хөвж, амь аврагдсан байна.

Гадаргуу дээр гарсны дараа хөлгийн ахмад шумбагчийн хажуу талаар хоёр урт сийчилт үүссэн байхыг олж харсан байна. Тэд ямар ч зүйлтэй мөргөлдөж, дайралтад ороогүй хэр нь чухам яагаад ийм зүйл болсонд ихэд гайхсан юм. Гэхдээ тэд энэхүү хэргийг Америкийн "USS Augusta" шумбагч онгоцны багийнхантай холбоотой гэж сэжиглэсэн ч тэд үүнийг үгүйсгэсэн ажээ.

2010 онд Зөвлөлтийн ахмад Николай Тушин энэхүү явдлын талаар "Бид усан доор үл танигдах биеттэй мөргөлдсөн гэж боддог. Тухайн үед "куак" гэх дуу гарсан" хэмээсэн юм. Учир нь тухайн үед мэлхий эсвэл галууныхтай төстэй дуу авиаг бид сонссон" гэжээ. Нэмж хэлэхэд хүйтэн дайны үед дуу авианы локаторт энэхүү чимээ тэмдэглэгдсэн байдаг гэнэ.

"K-219"

8 "U-166"

1941 онд Сувдан эрэг рүү дайрсан япончуудын довтолгооны тухай олон хүн мэддэг. Гэхдээ тухайн үед Мексикийн буланд байрлаж байсан Германы "U-166" эргүүлийн онгоц Америкийн худалдааны хөлөг онгоцуудыг өөрсдийнх нь эрэг дээр живүүлэхийг оролдож байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Тэнд Германы 17 усан онгоцны нэг болох  "U-166" усан онгоцны багийнхан аварга загас тэдэн рүү чиглэн ирж явна хэмээн айн сандарцгааж, үймэх үед хөлөгт дэлбэрэлт гарч, живэхэд хүрсэн ажээ. Гэхдээ живэхээс өмнө тавцан дээр байсан зорчигчид аврах завин дээр гарч амь аврагдсан байна. Эргийн харуулынхны таамагласнаар өөр нэг шумбагч онгоц тэднийг бөмбөгдсөн гэжээ. Гэхдээ хожим нь 2001 онд судлаачид хөлгийн сүйрлийн шалтгааныг олсон юм. "U-166" хөлөг рүү Америкийн шумбагч онгоц гал нээсэн байна.

"U-166"

9 "Суркуф" шумбагч онгоц

1929 онд бүтээсэн "Сурфук" хөлөг тухайн үедээ дэлхийн хамгийн том шумбагч онгоц байв. Энэ нь Германы тэнгисийн цэргийн хүчний "U" загварын онгоцыг илүү сайжруулсан Францын хувилбар байлаа. Германчууд Франц руу довтлоход холбоотнууд ихэд сандарч байсан бөгөөд учир нь Францын шумбагчийн хяналтыг булаачихаж магадгүй гэж боджээ. Тиймээс тус хөлгийн удирдлагыг Их Британичуудад өгсөн бөгөөд үүнд Францын тал ихэд дурамжхан байсан юм. Хөлөг дээр Франц, Англи цэргүүдийн хооронд хэд хэдэн удаа зодоон гарч, улмаар дөрвөн хүн үхсэн байна. Түүнээс гадна аль аль тал нь биенээ Германы тагнуул хэмээн харддаг байсан аж.

Дайны үеийн түүх нэг иймэрхүү ч нэгэн удаа "Суркуф" хөлөг Номхон далайд явж байхдаа Бермудын гурвалжинд зогсож шатахуунаа цэцэглэсэн аж. Гэтэл түүнээс хойш тус хөлгийнхөнтэй холбоо барьж чадаагүй юм. Тус хөлгийг Америкийн худалдааны хөлөг онгоцтой мөргөлдсөн байж магадгүй гэдэг ч зарим нь Бермудын гурвалжинд алга болчихсон гэдэгт илүү итгэдэг байна.

"Суркуф" шумбагч онгоц

10 "U-537"

Германчууд дэлхийн II дайны үед цэргийн зориулалттай техник хэрэгсэл үйлдвэрлэж, нэлээдгүй туршилт хийж байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь тэд Арктикийн тойрогт шинжлэх ухааны томоохон бааз байгуулсан бөгөөд холбоотнууд баруун бүсэд дайрснаас хойш цаг агаарыг байдлыг урьдчилан таамаглах цэргийн станц бий болгосон юм. Тиймээс тэд өөрсдийн давуу байдлаа довтолгоондоо ашиглахаар шийджээ. Цаг уурын төв станцыг "U-537" шумбагчаар зөөлгүүлж, Лабрадорын хойд эрэг дээр төхөөрөмжөө байршуулахаар явуулжээ.

Шумбагч онгоц замдаа мөсөн уул мөргөж, улмаар шумбах боломжгүй болов. Гэсэн ч хөлөг цаг уурын станцын байрлах газрыг зөв суурилуулжээ. Тэд төхөөрөмжөө хуурамч канад нэрээр нэрлэж, Америкийн тамхины хайрцгийг энд тэндгүй хаяж, Холбоотнуудын цаг уурын төхөөрөмж мэт харагдуулах өнгөлөн далдлалт хийсэн байлаа. Хөлөг буцах замдаа Канадын "U-537" шумбагч хөлөгтэй таарч гурван удаа довтолгоонд өртөсөн ч тэд зугтааж амжсан түүхтэй. 

"U-537"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()