Дэлхийн хамгийн тансаг амьдралтай тамирчид

2018-09-04, 14:50
12,315

Спортын ертөнцийн одуудын зарим нь гэнэт гарч ирсэн шигээ гэнэтхэн сураггүй болох нь бий. Залуугаараа шахам дэлхийн хэмжээний од болсон хүмүүс олон сая долларын бараа хармагцаа хэзээ ч дуусахгүй юм шиг хамаг мөнгөө цацаж орхидог нь нууц биш. Гэхдээ тамирчдын цаашдын карьер, амжилт нь бэлтгэл сургуулилалтаас гадна сэтгэл зүйн байдал, бэртэл гэмтэл, санхүүгийн нөхцөл бололцоо гэхчилэн маш олон зүйлээс  хамааралтай. Харин эд хөрөнгө болоод амьдралын хэв маягаараа алдартай тамирчид олон байдаг. Зарим нь үдэшлэг зохиож, хэний ч санаанд оромгүй галзуу этгээд зүйлсэд мөнгөө үрдэг бол зарим нь үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машин, тансаг аялалд мөнгөө зарцуулдаг. Ингээд танд дэлхийн хамгийн баян тамирчдыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн тансаг амьдралтай тамирчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анна Курникова (ANNA KOURNIKOVA)

Хатуу сонсогдож магадгүй ч шударгаар хэлэхэд Анна Курниковагийн амжилт, нэр хүнд нь авьяас чадвараас илүү царай төрхтэй нь холбоотой. Алдартай теннисчин тэрээр эхний хэдэн жилүүдэд амжилттай байсан ч сүүлдээ томоохон тэмцээнүүдэд хангалттай амжилт үзүүлж чадаагүйн дээр бэртлээс болж зодог тайлсан юм. Харин зодог тайлах хүртлээ өөрийн үзэсгэлэнт төрхийн тусламжтайгаар олны анхаарлыг татаж, спортын хувцас хэрэглэлийн реклам сурталчилгаанд оролцож байв. Мөн хэд хэдэн сэтгүүлийн зураг авалтанд ч ороод амжсан билээ. Анна Курниковагийн Майами дахь эдлэн 7.4 сая ам.доллараар зарагдсан нь түүнийг ямар бэлтэй болохыг гэрчилнэ. Түүний одоогийн эдлэн газар нь 50 сая ам.долларын үнэ хүрдэг. 

Анна Курникова (ANNA KOURNIKOVA)

2 Усайн Болт (USAIN BOLT)

"Дэлхийн хамгийн хурдан хүн" гэгддэг тэрээр гүйлтийн төрлийн байж болох бүхий л рекордыг эвдэж, "Сэргээш хэрэглэлгүй ийм амжилт гаргах боломжгүй" гэсэн хүмүүсийн таамаг буруу болохыг нотолсоор байгаа билээ. Олимпын найман алтан медальтай Усайн Болтоор гутлаа сурталчлуулах хүсэлтэй компаниуд маш олон байдаг. 2016 онд зодог тайлсан тэрээр Ямайкт реппер Сеан Паултай хөрш зэргэлдээ амьдардаг бөгөөд тэд үргэлж маш томоохон үдэшлэг зохиодог байна. 

Усайн Болт (USAIN BOLT)

3 Неймар (NEYMAR)

Неймар да Сильва Сантос Жуниор нь хөл бөмбөгийн одуудын нэг болоод удаж байна. Тэрээр багаа хэд хэдэн аваргын цом авахад нь үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй Дэлхийн аваргаас алтан медаль хүртэх боломжийг хүртэл олгосон билээ. Чадварлаг тоглолт, гайхалтай зан чанараараа хөгжөөн дэмжигчдэдээ үнэлэгддэг түүнд хувийн нисдэг тэрэг хүртэл байдаг гэсэн шүү. Гэгээн цагаан өдрөөр ч хамаагүй ойр орчимдоо амьдардаг хөршүүдээ урьж, үдэшлэг цэнгүүнийг ёстой л нэг зохиох шиг болдог аж. 

Неймар (NEYMAR)

4 Диего Марадона (DIEGO MARADONA)

Түүнийг бид хөл бөмбөгийн түүхэн дэх шилдгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээр нь дэлхий нийт мэддэг. 1986 онд Аргентин улсын багийг Дэлхийн аварга болоход хүргэсэн "Бурханы гар" гэгч хөдөлгөөнөөрөө алдартай. Мөн түүнийг хөл бөмбөгийн үзэгч, шүтэн бишрэгчид галзуу зан араншинтай гэдгээр нь андахгүй. Өнөөдрийг хүртэл түүнийг олон машин сольж, эдлэн газар, байшин авч, алдартай одуудтай хамт зугаацаж явахыг нь дэлхий нийт харсаар байгаа билээ. 

Диего Марадона (DIEGO MARADONA)

5 Деннис Родман (DENNIS RODMAN)

Үсээ үргэлж өөр өөр өнгөөр буддаг болон цоолбороороо олонд танигдсан Деннис "NBA"-д хэд хэдэн удаа ялсан билээ. Хийсэн бүхэн нь олны анхааралд өртдөг тэрээр эд хөрөнгө, баян тансаг байдлаараа ч бас алдартай. 

Деннис Родман (DENNIS RODMAN)

6 Майк Тайсон (MIKE TYSON)

1980-аад оны үед өрсөлдөгчдийнхөө айдсыг хамгаас их хүргэдэг байсан тамирчин бол Төмөр Майк. Бастер Доугласт ялагдсан нь сонин сэтгүүл дээр гарч, олон хүнийг гайхашруулсан юм. Ингээд үүний дараахан цагдаа нарт баригдаж, шоронгийн хаалга татсан, Эвандер Холифиелдын чихийг хазсан гэх мэт олон хэрэг мандаасан ч кинонд тоглох, нэг хүний Бродвей шоу зэргээр нэр хүндээ эргүүлэн сэргээж чадсан билээ. Нэг хэсэг бүр юу ч үгүй хоосроод байсан тэрээр одоо Вегаст  2.6 сая ам.долларын үнэ хүрэх багавтар амралтын газартай.

Майк Тайсон (MIKE TYSON)

7 Даника Патрик (DANICA PATRICK)

Үргэлж л эрчүүд давамгайлж байсан авто спортын салбарт Даника Патрик тун өндөр амжилт үзүүлж чадсан юм. Томоохон ялалтуудыг авч чадаагүй ч "NASCAR"-т маш том амжилт үзүүлсэн нь одоогийн амьдралынх нь гол үндэс суурь болсон. Уралдаанд асар их бэлтгэлтэй оролцдог түүний гоо үзэсгэлэн мөн хэд хэдэн сурталчилгааны зураг авахуулахад нь тусалсан юм. Өдгөө зодог тайлсан тэрээр хувцасны брэнд, эрүүл мэндийн номоо гаргаад буй. 

Даника Патрик (DANICA PATRICK)

8 Том Брэди (TOM BRADY)

"Super Bowl"-д  найман удаа оролцож, таван удаа ялалт авч байсан Америкийн мэргэжлийн хөлбөмбөгч тэрээр "Hall of Fame"-д нэрээ мөнхөлж, гурван удаа "MVP" болж байсан түүхтэй. 540 сая ам.доллараар үнэлэгддэг түүний Бостон дахь байшин нь англи хэв загвартай бол Лос Анжелес дахь эдлэн газар нь өөрийн гэсэн нарны эрчим хүчний үүсгэвэртэй гэнэ.

Том Брэди (TOM BRADY)

9 Жон Сена (JOHN CENA)

Америкийн мэргэжлийн тулаанч Жон Сена маш хүнд бэртлүүдийг даван гарч, аварга гэдгээ батлан харуулсаар байгаа билээ. Мөн түүнийг  сайн үйлсэд гар бие оролцон хандив, сайн дурын аян өрнүүлдэг гэдгээр нь хүмүүс ихээхэн хүндэлдэг. Гэвч үүнээс гадна тэр өөртөө ч бас их хэмжээний хөрөнгө зарцуулж, үнэтэй машины цуглуулга, том байшин худалдан авчээ.

Жон Сена (JOHN CENA)

10 Серена Уилльямс (SERENA WILLIAMS)

Талбайн теннисний супер од тэрээр 39 удаа аваргалсны 23 нь "Grand Slams"-аас авсан шагнал бөгөөд энэ амжилтыг өмнө нь ямар ч тамирчин гаргаж байгаагүй юм. Хамгийн сүүлд бүр жирэмсэн байхдаа аварга болж чадсан нь үнэхээр гайхалтай биш гэж үү? Улаан хивсний ёслол, сэтгүүлийн зураг авалт, хандивын аян гээд бүгдийг нь хослуулж ирсэн тэрээр хамгийн томоохон брэндүүдийг хэрэглэж, дээд зиндааны загварлаг машинууд унадаг гэдгээрээ бас алдартай. 

Серена Уилльямс (SERENA WILLIAMS)

11 Конор МкГрегор (CONOR MCGREGOR)

"UFC"-ийн хамгийн ширүүн зодоончдын нэг Конор МкГрегор хэд хэдэн удаа аварга болсон юм. 2017 онд Флоид Мэйвидертэй боксын тулаан хийж, бараг 100 сая ам.долларыг нэг өдрийн дотор л олж байсан билээ. Тэрээр үнэтэй цаг, машины цуглуулга, хувийн онгоц, усан завь, үнэт эдлэлүүдээ үргэлж цахим хуудастаа нийтэлдэг. 

Конор МкГрегор (CONOR MCGREGOR)

12 Тайгер Вүүдс (TIGER WOODS)

Гольфын спортод нэрээ мөнхөлсөн Тайгер Вүүдс 1996 оноос хойш тэрбум гаруй ам.долларын орлого олсон нь "NFL"-ийн багуудын орлогоос ч их юм. Тэрээр үүнээс гадна сурталчилгааны ачаар хэдэн сая ам.доллар олж байжээ. 25 сая ам.долларын хувийн усан онгоц, өөрийн гэсэн гольфын талбайтай 55 сая ам.долларын эдлэн газар гээд түүний эд хөрөнгө нэлээд их.

Тайгер Вүүдс (TIGER WOODS)

13 Флоид Мэйвидер (FLOYD MAYWEATHER)

Алдарт боксчны хүү тэрээр аавынхаа аваагүй аваргыг авч, хэн гэдгээ бидэнд харуулсан. Өөрийн цахим хуудастаа хувийн онгоцондоо боодол боодлоор нь мөнгөө тоолж байгаа зургаа нийтэлдэг тэрээр 6.4 сая ам.долларын цагны цуглуулга, 18 каратын алмазан хүзүүний зүүлтээ бас гайхуулж байсан удаатай. 

Флоид Мэйвидер (FLOYD MAYWEATHER)

14 Линдси Вонн (LINDSEY VONN)

Цанын тамирчин бүсгүйг та магадгүй танихгүй ч байж болно. Линдси Вонн харин олимпын алтан медаль, дэлхийн дөрвөн удааггийн аварга болж, гайхалтай хурд хүчээрээ олонд танигдсан юм. Тэрээр одоо хэдэн сая долларын эдлэн газар, машинтайгаас гадна Тайгер Вүүдстэй болзож байгаа нь сүүлийн үед сенсаац тариад байгаа.

Линдси Вонн (LINDSEY VONN)

15 Дэвид Бекхэм (DAVID BECKHAM)

"Манчестер Юнайтед"-ын алдарт тоглогч тэрээр британичуудын хамгийн хайртай тамирчны нэг билээ. Өөрийн алдар нэр дээр нэмээд "Spice Girls"-ын Викториа Адамстай гэрлэсэн нь тэднийг хамгийн сайхан хосуудын нэг болоход хүргэсэн билээ. Тэд Английн язгууртан дээдсүүдийн дараагаар хамгийн их зургаа авахуулсан хосууд аж.

Дэвид Бекхэм (DAVID BECKHAM)

16 Дерек Жетер (DEREK JETER)

Бэйсболд Дерек Жетерээс илүү их амжилт үзүүлнэ гэдэг хэцүү. 1996 онд "Оны шилдэг шинэ тоглогч"-оор тодорч байсан тэрээр таван удаа аварга болж, өөрийн эрин үедээ хамгийн сайн тоглогч гэдгээ харуулсан билээ. Зугаа цэнгээнт амьдралд дуртай байсан  тэрээр Ханнах Дэвис хэмээх загвар өмсөгчтэй гэрлэж, одоо хамтдаа Нью-Йорк дахь 14.7 сая ам.долларын эдлэндээ амьдарч байна. 

Дерек Жетер (DEREK JETER)

17 Кристиано Рональдо (CRISTIANO RONALDO)

Яг одоо түүнийг дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчин гэж үзэж байна. Нийт 26 удаагийн аварга тэрээр 450 сая ам.долларын үнэ хүрэх тамрчин болжээ. Инстаграм дээр 128 сая дагагчттай тэрээр өөрийн гэсэн дээд зиндааны гутал, үнэртэй усны брэнд, гар утасны апп, бүр зочид буудал хүртэл эзэмшдэг.

Кристиано Рональдо (CRISTIANO RONALDO)

18 Майкл Жордан (MICHAEL JORDAN)

Хэн ч Жордан шиг 1980-1990 оны үед спортын ертөнцийг донсолгож байсангүй. Тэр бидний боломжгүй гэж бодсон хууралт, шидэлтүүдийг гүйцэтгэж, хэд хэдэн удаа  аварга болсон юм. Одоо зодог тайлсан ч томоохон талбай бүхий хаус, үнэтэй хэд хэдэн машин, хувийн онгоц хүртэл түүнд байдаг гэнэ.

Майкл Жордан (MICHAEL JORDAN)

19 Алекс Родригес (ALEX RODRIGUEZ)

"Техас Рэнжерс"-ийн шүтэн бишрэгчид одоо хүртэл Алекс Родригесийг өөр баг руу явуулсанд гомдоллосоор байдаг. Мэргэжлийн бэйсболын спортын хэд хэдэн удаагийн аварга түүнийг Нью-Йоркийн сонин сэтгүүлүүд байнга л папарацдаж, мэдээнийхээ гол сэдвийг болгодог байв. Одоо ч гэсэн "FOX"-д спортын аналистаар ажиллаж байгаа тэрээр маш том байшин, хувийн машинуудтай.

Алекс Родригес (ALEX RODRIGUEZ)

20 Степ Карри (STEPH CURRY)

Гайхамшигтай тоглолтоороо "NBA"-д онцгойроод байгаа тэрээр хоёр ч удаа "MVP"-ээр шалгараад байна. Сан Францискод дөрвөн сая ам.доллараар эдлэн бүхий байшин худалдан авсан тэрээр "Porsche" унадаг. 

Степ Карри (STEPH CURRY)

21 Кобе Брайнт (KOBE BRYANT)

1996 онд "Lakers"-т ороод тэдэнтэй  20 гаруй жил хамт байхдаа таван удаа аварга болж, хоёр удаа "Finals MVP"-ээр шалгарч байв. Энэ бүхний ачаар том байшин, үнэтэй машины цуглуулга, өөрийн гэсэн спортын брэндийг үүсгэсэн тэрээр 2018 онд “Dear Basketball” гэх богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээсэн нь "Оскар"-ын шагнал хүртжээ.

Кобе Брайнт (KOBE BRYANT)

22 Рожер Федерер (ROGER FEDERER)

Теннисний шилдэг тамирчдыг дурдвал түүний нэр хамгийн эхэнд бичигдэх болно. Түүний Швед дэх эдлэн газар нь яг л Бондын кинон дээрх шиг бол Дубай дахь байшиндаа ихэвчлэн үдэшлэг зохиодог гэнэ. Жилд 80 сая ам.долларын орлого олдог түүний амьдралын хэв маяг яагаад ч энгийн биш билээ.

Рожер Федерер (ROGER FEDERER)

23 Мария Шарапова (MARIA SHARAPOVA)

Тэрээр "Grand Slam"-д түрүүлсэн цорын ганц Орос тоглогч бөгөөд дөрвөн удаа хамгийн шилдэг теннисчин хэмээн өргөмжлөгдөж байсан. Түүний инстаграмыг дагавал та гайхалтай аяллынх нь талаар, алдартай одуудын хамт авахуулсан, үнэтэй эдлэндээ үзэшлэг зохиож байгаа зэрэг зургуудыг нь харж болно. 

Мария Шарапова (MARIA SHARAPOVA)

24 Ронда Роуси (RONDA ROUSEY)

2015 оны сүүлч хүртэл Ронда Роуси нь "MMA"-ын нүүр царай байсан гэж хэлж болно. Гайхалтай ялалт, хүчирхэг стилээрээ "Furious 7", "The Expendables 3" зэрэг кинонд дүр бүтээх боломжтой болсон ч Холли Холмд ялагдсан явдал нь хүчтэй цохилт үзүүлсэн билээ. Гэхдээ тэр одоог хүртэл алдар нэртэй, баян чинээлэг хэвээр байна. 

Ронда Роуси (RONDA ROUSEY)

25 Леброн Жеймс (LEBRON JAMES)

Сагсан бөмбөгт түүний нэр одоо хамгийн хүчтэй хэвээр байгаа. Түүний хийсэн бүхэн шуугиан дэгдээж байна. Тэрээр одоо Майамид асар том хэмжээтэй эдлэн газартай бөгөөд маш үнэтэй хэд хэдэн машин эзэмшдэг аж.

Леброн Жеймс (LEBRON JAMES)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()