Эртний хүмүүсийн тухай бидний төсөөлөө ч үгүй баримтууд

Бид нэгэнт л өнгөрсөн цаг хугацаа руу аялж чадахгүй тул эрт дээр үеийн хүн төрөлхтний амьдрал ямагт нууц хэвээр л байх болно. Харин зарим нэг нууц ил гарахад энэ нь олон тооны толгой эргэсэн асуулт бий болгож, бид өвөг дээдсээ өөр нүдээр харж эхэлдэг тал бий. Эрт үед хэрэглэж байсан чулуун зэвсэг, ахуйн эдлэл хэрэглэлээс эхлээд олон сонирхолтой олдворыг археологичид нээж илрүүлэн бидэнд өвөг дээдсийнхээ амьдралтай бага ч атугай танилцах боломжийг гаргаж өгдөг билээ. Ингээд эртний хүмүүсийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Эртний хүмүүсийн тухай бидний төсөөлөө ч үгүй баримтууд

1 Эртний Хятадууд зайрмаг иддэг байжээ

Энгийн нэгэн химийн туршилтыг ашиглаж Хятадууд 3000 жилийн өмнө зайрмаг хийж сурсан байна. Нитрат усанд уусмагцаа хүйтэн болдгийг мэдсэн тэд МЭӨ 700 жилийн өмнөөс мөс, зөгийн бал, сүү ашиглаж зайрмаг хийх болсон гэнэ.

2500 жилийн өмнөөс эртний зайрмагны жор Персид ирсэн байна. Харин персүүд энэхүү жор дээр жимс болон цэцэгний үнэр, амтыг нэмж, “сорбет” хэмээн нэрлэх болжээ. “Сорбет” гэдэг нь “Хөлдөөсөн мөс” гэсэн утгатай аж.

Эртний Хятадууд зайрмаг иддэг байжээ

2 Эрчүүдийн түрүү булчирхайд чулуу үүсдэг байсан

Эртний Суданы оршуулгын газар болох Аль-Хидейгээс археологичид гурван ширхэг өндөг хэлбэрийн чулуу олжээ.

Тэдний үзэж байгаагаар эдгээр чулуу нь оршуулгын газрын нэг хэсэг биш, харин нас барагсдын түрүү булчирхайн дотор байсан гэнэ.

Эрчүүдийн түрүү булчирхайд бөөрний нэгэн адилаар чулуу үүсдэг бөгөөд  удаан хугацааны туршид эмчлэхгүй явснаар ийнхүү томордог аж. Орчин үед  мэс заслын аргаар түрүү булчирхайн чулууг гаргаж авдаг болсон.  Үүнээс харахад түрүү булчирхайн чулуу гэдэг нь орчин үеийн өвчин биш бөгөөд ойролцоогоор 120.000 жилийн өмнө үүссэн болох нь  батлагджээ.

Эрчүүдийн түрүү булчирхайд чулуу үүсдэг байсан

3 Шимэгч хорхой, өтнүүд "Торгоны зам"-аар дамжиж иржээ

Алдарт Торгоны зам нь Ази, Европ, Африкийн худалдааны гол зангилаа, гүүр болж байсан ч төрөл бүрийн  халдварт өвчин тархах эх үүсвэрийг мөн тавьж байсан бололтой.

Саяхан археологичид үүний баталгаа болсон нэгэн баримтыг Хятадын жижиг хот болох Цзюцюаний ойролцоох Дуньхуанаас олсон байна. Тэд 2000 гаруй жилийн настай, модонд ороосон даавуун ариун цэврийн цаас олсон бөгөөд уг цаасан дээр хүний ялгадас хадгалагдан үлджээ.

Ингээд ариун цэврийн цаасыг шинжилгээнд явуулахад цаасан дээр туузан хорхой, том өт болон бусад төрлийн шимэгч хорхойн өндөг илэрсэн байна.

Шимэгч хорхой, өтнүүд "Торгоны зам"-аар дамжиж иржээ

4 Эмэгтэйчүүд төрсөн газраасаа хол гэр бүл зохиодог байсан

Германы археологичид МЭӨ 2500-1650 жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе рүү шилжих үеийн 84 араг ясанд судалгаа хийжээ. Ийнхүү судалгаанаас харахад ихэнх эмэгтэйчүүд төрж өссөн гэрээсээ ойролцоогоор 500 км-ийн зайтай газарт айлын бэр болдог байсан гэнэ.

Харин эрчүүд ихэнхдээ эцэг эхтэйгээ ойр амьдарч, нас барахдаа ч эцэг өвгөдийнхөө булштай ойр газар ясаа тавьдаг байжээ. Энэ нь чулуун зэвсгийн сүүлч үе, хүрэл зэвсгийн эхэн үед хамааралтай юм байна.

Үүнээс харахад эмэгтэйчүүд гэрээ орхиж явахдаа хэзээд бэлэн байдаг бол эрчүүд тийм биш байжээ. Эмэгтэйчүүд хол газраар аялал хийж, соёл иргэншлээ танилцуулж, үр удмаа төрүүлдэг байжээ.

Эмэгтэйчүүд төрсөн газраасаа хол гэр бүл зохиодог байсан

5 Эртний ромчууд аварга том номын сан барьжээ

Германы томоохон хот Кёльны бүтээн байгуулалтын үеэр Ромын хана олдсон бөгөөд түүх судлаачид үүнийг ямар нэгэн хурлын танхимын нэг хэсэг гэж бодож байсан ч энэхүү газраас эртний номын сан олдсон байна.

МЭӨ 38 оны үед ромчууд энэ газар амьдарч байсан аж. Эртний ромчууд төөрдөг байшин хэлбэрээр МЭӨ II зууны үед ийнхүү номын сан барьж, өөрийн соёл иргэншил, өв уламжлалыг хадгалж үлдээжээ. 1800 жилийн настай уг номын сан нь хоёр давхар төдийгүй ханан дээр нь битүү гар бичмэл байсан гэнэ. Ойролцоогоор 20.000 орчим гар бичмэл байх магадлалтай гэсэн таамгийг судлаачид дэвшүүлжээ.

Эртний ромчууд аварга том номын сан барьжээ

6 Армянчууд аварга том вааранд дарс хийдэг байв

Армянчууд 6000 жилийн өмнөөс дарс үйлдвэрлэж эхэлсэн асар туршлагатай ард түмэн юм. Зарим армян гэр бүл дарс хийх уламжлалаа өнөө хүртэл хадгалж үлдсэн бөгөөд 910 литрийн шаазан вааранд дарс хийдэг гэнэ. Уг ваарыг “Карас” хэмээн нэрлэдэг.

Армянчууд өөрийн хийсэн дарсанд маш дуртай байсан нь эртний нэгэн хонгилоос олдсон 380.000 литр дарсаар батлагдаж байна.

Түүхийн явцад Карас алга болоогүй бөгөөд зарим тохиолдолд үүнийг авс болгон хэрэглэж байжээ. Карас аварга том хэмжээтэй учраас хаалгаар багтдаггүй байсан аж. Тиймээс зарим нэг эртний барилга байшингийн хонгил дотор карас байхыг үгүйсгэхгүй.

Армянчууд аварга том вааранд дарс хийдэг байв

7 Агуйн хүмүүс олон аргаар гал гаргадаг байсан

Саяхны хийсэн судалгаанаас харахад неандертальчууд гал гаргахдаа аянга цахилгаан цахихыг хүлээх биш харин өөрсдөө ч гал гаргаж чаддаг байсан гэнэ. Тэд цахиур ашиглаж оч үүсгэснээр ийнхүү гал гаргадаг байжээ.

Францын баруун урд зүгт байрлах Пеш-де-л’Азе агуйгаас 50.000 жилийн настай нэгэн олдвор олсон бөгөөд энэ нь хооронд нь хавирсан марганцын диоксидтай чулуу байсан юм. Уг чулууг нунтаглаж зоргол дээр цацах юм бол дулааны температур 350 градусаас 250 градус хүртэл буурдаг болохыг судлаачид нотолжээ.

Агуйн хүмүүс олон аргаар гал гаргадаг байсан

8 Эртний хүмүүс бокст дуртай байсан

Хүн төрөлхтөн зодооны урлагт үргэлж дуртай байсан бололтой. Бокс  5000 жилийн өмнө Египетэд анх үүссэн бөгөөд МЭӨ 688 оны үед Грект олимпын наадмын нэг төрөл болжээ. Харин хэсэг хугацааны дараа Ромын цэргүүд боксоор бэлтгэл хийх болсон байна.

Археологичид 1900 жилийн настай, боксчдын хүрэл баримал, боксын бээлий зэргийг Английн Виндоландаас олж байсан гэнэ. Бээлийг арьсаар оёж, дотор нь байгалийн гаралтай үнэртүүлэгч хийсэн байжээ. Гэхдээ л мэргэжлийн боксын бээлий гэхээсээ илүү ясны хамгаалалт мэт харагдах аж. Харин боксын тэмцээнд хэрэглэгддэг байсан бээлий нь төмөр ирмэгтэй байжээ.

Эртний хүмүүс бокст дуртай байсан

9 9000 жилийн өмнө ч нохойг хүзүүнээс нь уядаг байсан

12.000 жилийн өмнөх түүхээс харахад хүн төрөлхтөн нохдыг 9000 жилийн турш уяатай авч явж байгаа гэнэ. Саудын Араб дахь хадан дээр эрт үеийн нохойг зурсан байдаг бөгөөд энэ нь хүзүүнээсээ уяатай байсан аж. Зургийн нэг хэсэг дээр анчин болон хэсэг бүлэг нохдыг харж болох бол тэдгээрийн зарим нь уяатай байжээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь орчин үеийн "Ханаан" үүлдрийн нохойтой ижил харагдаж буй аж.

Дээр үед нохойг үржүүлэхээс гадна сүргээр нь өсгөдөг байсан бөгөөд нэг сүрэгт 21 нохой байжээ. Сүрэг ноход эздэдээ ан хийхэд нь тусалдаг байсан гэнэ.

9000 жилийн өмнө ч нохойг хүзүүнээс нь уядаг байсан

10 Ан хийхэд хүүхдүүд оролцдог байв

700.000 жилийн өмнөх судалгаанаас харахад хомо хейделбергенсисчүүд (Homo heidelbergensis) хүүхэд өсгөх тусгай арга барилтай байжээ. Мэдээж тэр үеийн баримт устсан хэдий ч Этиопын Мелка Кунтурагийн галт уулын дэлбэрэлтийн нурангид дарагдан үлдсэн хэд хэдэн баримт олдсон байна. Хүүхдийн хөл гэмээр жижиг хөлийн ул мөр, том хүний ул мөр зэргийг олж илрүүлсэн аж.

Үүнээс гадна тухайн үеийн чулуун зэвсэг, далайн морины үлдэгдэл хүртэл олдсон байна. Энэ нь тэд хүүхдээ гэртээ үлдээхгүйгээр анд авч явдаг байсны баталгаа болж буй юм.

Ан хийхэд хүүхдүүд оролцдог байв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()