1
Үе мөч, нурууны өвчин
Оффисын ажил хийдэг хүмүүс бараг л өдрийн ихэнх цагт босохгүйгээр суугаа ажилладаг. Удаан суух нь ихэнхдээ нуруу нугас, үе мөчний асуудалтай болоход хүргэдэг бөгөөд энэ нь бидний буруу байрлалаар суудагтай холбоотой байдаг аж.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- 30 минут тутам босож, хэсэгхэн зуур алхах, сунгалт хий.
- Компьютерийн дэлгэцтэй хэт ойр болон хэт хол суухгүй байх, зөв суух.
2
Нүд хуурайших
Ямарваа нэгэн зүйлийг анхааралтай уншихдаа бид нүдээ цавчдаггүй болохыг та анзаарсан уу? Тиймээс удаан хугацааны турш компьютерийн ард суух, ямар нэг зүйлийг анхааралтай унших нь нүд хуурайшихад нөлөөлдөг байна.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Ажлын байраа сайн шалгаад үзээрэй. Нүднийхээ харалдаа компьютерээ байрлуулах хэрэгтэй бөгөөд таны хараа хэт доош, хэт дээш байх ёсгүй.
- Агааржуулагч нүүр рүү тань үлээх ёсгүй.
- 20 минут тутам хол байрлах зүйлийг ажиглаж, нүдээ анивчиж байгаарай.
- Өдөрт нэг удаа нүдний дасгал хийх.
- Хэрвээ нүд чинь хуурайшсан хэвээр байвал тусгай нүдний дусаагуур ашиглах шаардлагатай.
3
Ханиад хүрэх
Дулаан оффист суудаг хүмүүс яагаад ханиаданд өртөмтгий байдаг юм бол? Оффис бүгчим орчин бөгөөд хэдийгээр агаар оруулсан ч олон хүн байдаг учир агаарын солилцоо хангалттай явагддаггүй байна. Тиймээс ажлын нэг л хүн ханиад хүрэхэд бусад хүмүүстээ халдвар тараах магадлал өндөр байдаг аж.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Ханиадны улирал эхэлсэн үед хэн нэгэнтэй гар барихаас аль болох татгалзаарай.
- Сэрүүний улиралд амин дэм ууж, бүтэн жилийн турш өөрийгөө чийрэгжүүлэх хэрэгтэй.
- Оффисын агааржуулалтанд анхаарал хандуулах.
4
Судас бүдүүрэх
Эмч нарын судалгаанаас харахад оффист ажилладаг эмэгтэйчүүдийн 30 хувь, эрэгтэйчүүдийн 10 хувь нь судас бүдүүрэх өвчнөөр эмнэлэгт ханддаг байна.
Үргэлж сууж байдаг учир судасны урсгал зогсонги байдалд орж судас бүдүүрч, хөлөн дээр тод цэнхэр өнгийн судас тодорч харагдах нь бий. Хамгийн аймшигтай нь судас бүдүүрсэн үед цус харвах, шархлаа үүсэх магадлалтай.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Үргэлж өсгийтэй гутал өмсөх хэрэггүй. Өдөрт 2-3 цаг л байхад хангалттай.
- Хөлөө давхарлаж суухгүй байх.
- Үүнээс гадна боломжтой бол долоо хоногт нэг удаа бариа засал, массажинд орж болно. Эсвэл ажил тарсныхаа дараа оройдоо хөлөө дээш өргөж хэвтэхэд л хангалттай.
5
Хуруу өвдөх
Үргэлж компьютерийн ард сууж ямар нэг зүйл шивдэг хүмүүстэй энэ асуудал тулгардаг бөгөөд сарвуу болон бугуйн булчинг хооронд холбодог шөрмөсөнд даралт үүсэж хуруу өвддөг байна. Энэ тохиолдолд долоовор хуруу өвдөх, мөрөөр хатгуулж өвдөх гэх мэт.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Шивэх болон компьютерийн хулганыг ашиглахад эвтэйхэн байрлалаар компьютерийг байршуулах.
- Хэрвээ мөр тань хатгаад эхэлсэн бол гараа доош унжуулж, бугуйндаа бариа хийгээрэй.
6
Архаг ядаргаа
Байнгын стресс, ажлын хэт их ачаалал, завгүй амьдралын хэв маяг гэх зүйлс нь таны архаг ядаргаанд оруулах болно. Оношлоход тийм ч хялбар биш боловч ерөнхийдөө үргэлж ядрах, нойргүйдэх, бухимдалтай болдог.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
-Долоо хоногт нэг удаа ч болов цэвэр агаарт гарч, салхинд алхах.
-Унтахын өмнө тайвшруулах үйлчилгээтэй ургамлын гаралтай ханд уух.
7
Хоол боловсруулах эрхтэний асуудал
Буруу хооллолт, тогтмол бус хооллолт нь ходоод гэдэсний асуудал үүсгэдэг байна. Үүнд ходоод өвдөх, хатгах, таргалах зэрэг нь багтана. Ялангуяа түргэн хоол, жигнэмэг, шоколад зэрэг нь эдгээр асуудлыг илүү хүндрэлтэй болгодог.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Өдөрт 2-2.5 литр ус уух, хооллолтоо зөв зохицуулах хэрэгтэй. Тусгай аппликейшнийг ашигласнаар ус уухаа мартахгүй байх боломжтой.
- Амттанг жимс, ногоогоор орлуулж болно. Гэхдээ зарим жимс их хэмжээний элсэн чихэр агуулсан байдаг гэдгийг мартаж болохгүй.
8
Сэтгэл санааны гүн хямрал
Орчин үед багийн ажиллагааг илүүчлэн үзэх, олон сургалтанд хамруулах болсон билээ. Гэвч сүүлийн үеийн судалгаанаас харахад баг хамт олноороо ажиллаж сураагүй хүмүүсийг хүчээр ажиллуулах нь сэтгэл санааны гүн хямрал үүсэхэд нөлөөлдөг гэнэ.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Хэрвээ танд баг хамт олны сургалт таалагдахгүй байвал хэсэг зуур сургалтаас татгалзаарай. Харин үүний оронд өөрийн дуртай номыг уншиж, өөрийгөө тайвшруулах нь зүйтэй.
- Цахим биш бодит хүмүүстэй уулзахыг илүүд үзээрэй. Цахим хэрэглээг хэтрүүлэн ашигласнаар та илүү их ядрах болно.
9
Харшил болон амьсгалын замын халдварт өвчин
Харшилтай хүмүүсийн хувьд оффист ажиллах нэлээд хүндрэлтэй байдаг. Учир нь битүү орчинд тоос шороонд дарагдаж, агааржуулагч болон принтер, сканнераас ялгарч буй хорт хийнээс хамаарч харшил амархан хөдөлдөг. Принтерийн хорыг цаг тухайд нь солихгүй бол озоны хий ялгардаг байна.
Агааржуулагч нь мөн хорт хий, харшлын үндэс болдог бөгөөд цаг тухайд нь шүүлтүүрийг нь солих шаардлагатай байдаг.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Ойр ойрхон цонхоо онгойлгоорой. Агааржуулагч цэвэр агаарыг орлож чадахгүй.
- Аливаа нэгэн тоног төхөөрөмжийн шүүлтүүрийг хугацаанд нь солих шаардлагатай.
10
Нянгийн гаралтай өвчин
Компьютерийн гарыг цаг тухайд нь цэвэрлэхгүй бол угаалгын өрөөнөөс тав дахин их нянтай байдаг. Энэхүү нянд ходоодны савханцар хүртэл байх магадлалтай бөгөөд энэ нь хоолны хордлого үүсгэдэг аж.
Өөрийгөө хэрхэн аврах вэ?
- Өөрийн ажлын байрыг ойр ойрхон цэвэрлэж, тоос шороог нь сайн арчих.
- Нянгийн эсрэг үйлчилгээтэй шингэнээр орчин тойрноо арчих.
- Ямар нэгэн зүйл идэхийн өмнө, ойр ойрхон гараа угаах хэрэгтэй.