XX зуунд гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэдэг байсан бэ?

2018-08-23, 16:32
9,165

Хууль зөрчигчид түүхийн аль ч үед байсаар ирсэн. Харин гэмт хэргийн гаралтыг бууруулах, хэрэг зөрчлөөс сэргийлэх гол арга нь хэрэгтнүүдэд оноох шийтгэл, хууль дүрэм байсан нь ойлгомжтой. Дээхнэ үед хууль зөрчсөн үйлдлүүд дэлхийд газар авч байсан гэдэг. Тухайн үед хууль цааз ямар байсан, гэмт хэрэгтнүүдэд ямар ял шийтгэл хүлээлгэдэг байсан талаар уншигч та бүхэндээ сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

XX зуунд гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэдэг байсан бэ?

1 Хавтаст хэргийн зураг

Ихэнх улс оронд сэжигтнүүд цагдаад баривчлагдсаныхаа дараа хавтаст хэрэгт наах зураг авахуулдаг. Хэрэгтнүүдийн пайз барин авахуулсан зургийг бид кино, зохиол, зурагтаар олонтаа хардаг шүү дээ. Харин 2011 онд Австралийн Засгийн газар 1920-иод оны үеийн хэрэгтнүүдийн хавтаст хэргийн зургийг олон нийтэд дэлгэжээ.

Тухайн үед сэжигтнээр татагдсан хүмүүс баяр ёслолын гэмээр байдалтайгаар зургаа авахуулдаг байв. Гэхдээ энэ хүмүүс хүнд гэмт хэрэгтнүүд бус хөнгөн хэлбэрийн хэрэг хийсэн, дүрэм журмыг дагадаг, тун дуулгавартай иргэд байсан тул ийнхүү зургаа авахуулсан байж болох юм.

Хавтаст хэргийн зураг

2 Хятадуудын шийтгэл

Хятад зэрэг Азийн зарим оронд хууль зөрчигчдийг хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Тухайлбал, доорх зураг дээр хэрэгтний гарыг хэрээс модонд хүлээд, мушгиралдсан гинжин дээр өвдөглүүлж, олон өдөр ийм байдлаар суулгаж тарчлаадаг байв. Энэ шийтгэлийг 1834 онд Хятадын нэгэн шүүгчийн эхнэр зохиосон гэж “Asiatic Journal and Monthly Register” сэтгүүлд бичжээ.

Хятадуудын шийтгэл

3 Усны хувцастай бүсгүйчүүдийг баривчилсан нь

Доорх зургийг 1922 оны долдугаар сард Америкийн Чикаго хотод авчээ. Бүсгүйг баривчилсан шалтгаан нь түүний усны хувцас хэтэрхий задгай бөгөөд гуя нь ил гарсан байсан аж. Тухайн үед өвдөгнөөс дээгүүр татсан урттай усны хувцас өмсөх нь Америкт хориотой байсан төдийгүй баривчилж, ял оноодог байсан юм. 1919 оноос хойш ийм хэргээр ял сонссон бүсгүйчүүдийн тоо маш олон байв. Нэг хэсэг эмэгтэйчүүд богино усны хувцсаа даашинзаараа халхавчилдаг байсан тул цагдаа нар гэнэтийн шалгалт хийж, хормойг нь сөхөж үзэн баривчлах ажиллагаа явуулжээ.

Усны хувцастай бүсгүйчүүдийг баривчилсан нь

4 Далайн дээрэмчнийг дүүжилж буй нь

Доорх зургийг XX зууны эхэнд Хятад улсад авчээ. Торон дотор байгаа залуу бол олон хүний аминд хүрсэн далайн дээрэмчин бөгөөд тэрээр толгойгоо жижиг нүхээр дээш гарган, олон давхар мод чулуун дээр зогсчээ. Өдөр өдрөөр түүний хөл доорх зүйлсийг нь авч, багасгадаг аж. Хачирхалтай нь 1900-гаад оны үед ийм байдлаар хэрэгтнийг дүүжлэх нь түгээмэл байсан юм.

Ийм гянданд хоригдсон хүн олон өдөр хоолгүй, бие засаж чадахгүй, толгойгоороо дүүжлүүлж, хатаж үхдэг гэнэ. Хүнийг олон өдрөөр ийнхүү тамлаж алах аймшигт хэлбэр Хятадын өнцөг булан бүрт тухайн үед тархсан байжээ.

Далайн дээрэмчнийг дүүжилж буй нь

5 Сонгууль өгөх эрхийн төлөө тэмцэж буй эмэгтэй

XX зууны эхэн үед Англи улсад эмэгтэйчүүд сонгууль өгөх ямар ч эрхгүй байв. Тиймээс хүйсээр нь ялгаварлаж буй энэ явдлыг эсэргүүцэж, эмэгтэйчүүд тайван замаар жагсаал, цуглаан хийдэг байсан аж. Харин үүнийх нь төлөө тэднийг гэмт хэрэг хийж, хууль зөрчиж байна хэмээн баривчилж, тамлуулах хүсэлтийг зарим удирдагч цагдаагийн газар хүргэдэг байв. Доорх зургийг 1910 онд Лондонд авсан бөгөөд сонгох эрхийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйг цагдаа нар хүчээр авч явж байгаа харагдана. Тухайн үед ийнхүү тэмцэж яваад олон эмэгтэй зодуулж, шийтгүүлжээ.

Сонгууль өгөх эрхийн төлөө тэмцэж буй эмэгтэй

6 1838 оны буудалцаан

Бүх улс харгис хатуу шүүх цаазтай байгаагүй. АНУ-ын хууль сахиулах байгууллага 1800-гаад онд гэмт хэрэгтнүүдийн хийсэн хэрэгт таарсан ял оноож чаддаггүй, хууль дүрэм нь ч төдийлөн боловсронгуй бус байсан аж.

Доорх зураг дээр Лос-Анжелес хотод цагдаа нар хэрэгтнүүдтэй буудалцаж байгаа дүр зураг харагдаж байна. Гэрт нь шаардах хуудас авчирсан цагдааг 60 настай хөгшин эр буудаж алжээ. Үүний дараа цагдаагийн нэмэлт хүч ирж буудалцаан болох үед дахин хоёр ажилтан газар дээрээ нас барсан юм. Хэдий тухайн үед хэрэгтнийг баривчилсан ч цагдаагийн хоёр офицерийн аминд санаандгүй байдлаар хүрсэн хэмээн үзэж шүүхээс түүнд хөнгөн ял оноожээ.

1838 оны буудалцаан

7 Бертиллон систем

1882 онд Францын Парис хотын цагдаа нар гэмт хэрэгтнүүдтэй харьцах өөрийн гэсэн этгээд арга барилтай байсан юм. Хурууны хээ уншуулж, таних, илрүүлэх төхөөрөмж бий болохоос өмнө цагдаа нар сэжигтнүүдийг “Бертиллон” хэмээх системийн тусламжтай илрүүлдэг байв.

Зураг дээр харагдаж байгаа зүйлийг сэжигтнүүдийн толгойд зүүлгээд, асуулт асуух тоолондоо толгой руу нь хадаастай зүйлээр хатгадаг байсан аж. Ийнхүү сэжигтнүүдийг үхтэл нь айлган хүссэн мэдээллээ тэд олж авдаг байжээ.  

Бертиллон систем

8 Атланта хотын цагдаагийн газар

1948 онд Америкийн Жеоржиа мужийн Атланта хотын цагдаагийн газрын дарга африк-америк гаралтай цагдаагийн бүх офицерийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хүмүүжүүлэх хичээлд суулгасан байна. Энэ үйл явдлыг гэрэл зурагт буулгасныг та доорх зургаас харж болно. Тухайн үед Америкт арьс өнгөөр ялгаварлах үзэл олон нийтийн дунд эрчтэй тархсан хэвээр байсан юм. Иймд хар арьстай цагдаа нар бусад цагаан арьстай албан хаагчдыг зодож танхайран үймээн гаргана гэж цагдаагийн дарга бодсон байна.

Хамгийн харамсалтай нь Дэлхийн II дайнд Америк улсын нэрийн өмнөөс алба хаасан хар арьст цэргүүдийг хилс хэрэгт гүтгэн, ямар ч шүүх хуралгүй цаазалж байсан түүх бий.

Атланта хотын цагдаагийн газар

9 Гэмт хэрэгтэн хүү

1915 онд Америкт Эльмер Фантер (Elmer Fanter) хэмээх хүү 16 настайдаа хоёр найзынхаа хамтаар Чикагогийн нэгэн хоолны газрыг дээрэмджээ. Гэхдээ тэдний дээрэм хийхийг харсан нэгэн гэрчийг хүү нүд ирмэхийн зуур буудсан байна.

Хүү насанд хүрээгүй байсан ч шүүхээс насанд хүрэгчдийн засан хүмүүжүүлэх газар олон жил суух ял оноожээ. Гэхдээ олны дургүйцлийг хамгийн их төрүүлсэн зүйл нь хүү шүүх хурлын үеэр хийсэн хэрэгтээ огт гэмшиж буй царай гаргаагүйгээс гадна инээж байсан гэнэ.

Гэмт хэрэгтэн хүү

10 Диваажингийн нүд

Хэргийн газрын шинжээч хэмээх мэргэжил бий болохоос өмнө 1900-гаад оны эхэнд хэргийн газрын зургийг үнэхээр доорх зураг шиг авдаг байжээ. Хэрэгт холбогдох нарийн ширийн зүйлүүдийн зургийг детальчилж авахгүй, харин ерөнхийд нь дарсан байгаа биз? Ийм тохиолдолд цагдаагийн офицерууд зургийг нэрлэсэн байдаг. Жишээ нь энэ зургийг “Диваажингийн нүд” гэдэг.

Гэхдээ мөрдөгчид ийм зураг хараад хохирогчийн цус хаанаас хаашаа цацарч, хэрэг явдал хэрхэн болж өнгөрсөн талаар нарийн дүгнэлт гаргаж чаддаг байсан гэнэ. Учир нь ийнхүү дээрээс авсан сүүдэр сайтай зураг дээр хохирогчийн байрлал зэрэг жижиг, том деталиуд сайн харагддаг байна.

Диваажингийн нүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()