"National Geographic"-ын энэ зуны шилдэг гэрэл зургууд

2018-08-22, 16:46
6,453

“National Geographic” сэтгүүлээс манай гаригийн үзэсгэлэнтэй, өвөрмөц дүр төрхийг дурандаа буулгаж чадсан хүмүүсийн дунд шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Ийнхүү тус сэтгүүлийн редакц энэ зуны хамгийн шилдэг зургуудыг тодруулсан байна. Бид танд аялагчдын камерын дуранд буусан хамгийн гайхалтай зургуудыг хүргэе.

"National Geographic"-ын энэ зуны шилдэг гэрэл зургууд

1 “Багийн шумбалт”

Антарктидын эргээр Хойд мөсөн далайд шумбаж буй сүрэг оцон шувуу. Тэд усан доогуур газар дээр явахаасаа хэд дахин илүү хурдан сэлдэг юм. Зургийг Жонас Бейэр (Jonas Beyer).

“Багийн шумбалт”

2 “Гутлын худалдаачин”

Бангладешийн Дака хотын захад гутлаа зарж буй худалдаачин. Түүнд тус улсын долоон сая хүн амд зарж болохоор их гутал байгаа мэт харагдаж байна. Зургийг Абдул Момин (Abdul Momin).

“Гутлын худалдаачин”

3 “Автомашины хаягдал”

2015 онд машин үйлдвэрлэгч “Volkswagen” компани АНУ-ын зах зээл рүү машин нийлүүлэхийн тулд зориудаар хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг нуун дарагдуулан зарсан юм. Хожим энэ нь илэрч, дээрх машинууд АНУ-д явах зөвшөөрөлтэй бусад машинаас даруй 40 хувиар илүү их хүлэмжийн хий ялгаруулдаг нь тогтоогдож сая гаруй машиныг Калифорни мужийн элсэн цөлд авчирч хаяжээ. Зургийг Хассэн Тодоров (Jassen Todorov).

“Автомашины хаягдал”

4 “Эхийн зөн совин”

Боствана улсын голд зулзагаа дагуулж буй эрслэн. “Нэг зулзага нь бага зэрэг сэлдэг бол нөгөө нь огт сэлж чаддаггүй учир эх нь түүнийг амандаа зууж гол гаталж байна” гэж гэрэл зурагчин Конни Боуэн (Connie Bowen) хэллээ.

“Эхийн зөн совин”

5 “Шуургатай хот”

“Манхеттанд шуургатай байсан болохоор би Статен-Айленд Ферри хэмээх хөлөгт суун хотоос явж байсан юм. Эргээд хартал энэ дүр зураг үнэхээр сайхан харагдаж байлаа. Би ойролцоогоор 30 зураг авснаас нэг нь энэхүү гайхалтай зураг юм” гэж гэрэл зурагчин Аустин Паз (Austin Paz) хэллээ.

“Шуургатай хот”

6 “Үзүүлбэр эхлэх дөхөж байна”

Макао улсын дуурийн тоглолт эхлэхээс 30 минутын өмнө үзүүлбэр үзүүлэх авьяастнууд бэлтгэлээ базааж байна. Зургийг Антонио Леонг (Antonio Leong).

“Үзүүлбэр эхлэх дөхөж байна”

7 “Замд гаръя”

Шри-Ланк улсын “toque macaque” хэмээх сармагчны төрөл нь устах аюулд орсон амьтан юм. Энэ сармагчны тоо толгой жилээс жилд устаж үгүй болсоор байгаа юм. Зургийг Сенти Аатаван Сентилверл (Senthi Aathavan Senthilverl).

“Замд гаръя”

8 “Хар салхи”

Америкийн Вайоминг мужаар дайран өнгөрч буй хар салхи. “Хар салхи аажмаар эргэн тойрны бүх зүйлийг хаман авч байсан” гэж гэрэл зургийг авсан Жеймс Хамметт (James Hammett) хэллээ.

“Хар салхи”

9 “Зэрлэг тулаан”

Францын Камаргу үүлдрийн хоёр адуу бие биетэйгээ тулалдаж байна. Энэ үүлдрийн морь Францад ердөө 200 орчим байдаг бөгөөд маш ховорт тооцогддог юм. Зургийг Ксавиер Ортега (Xavier Ortega).

“Зэрлэг тулаан”

10 “Өдний үзүүлбэр”

Тогос сүүлээ дэлгэж өөрийн гоёмсог өдөө гайхуулан зогсоно. Зөвхөн эр тогос л ийм гоёмсог сүүлтэй байдаг бөгөөд үүгээрээ эмэгчнээ өөртөө татдаг юм. Зургийг Виктор Ротару (Victor Rotaru).

“Өдний үзүүлбэр”

11 “Давсны талбай”

Вьетнамын Бак Лий хэмээх мужид ажилчид давс хурааж байгаа дүр зургийг Туам Нгуен (Tuan Nguyen) дээрээс авчээ.

“Давсны талбай”

12 “Элсэнд толгойгоо булуулсан нь”

Швейцарь улсын эрчүүд эр бяр, хүч чадлаа сорьдог нэг төрлийн бөхөөр өрсөлддөг. Энэ спорт нь хэдэн зуун жилийн өмнөөс бий болсон бөгөөд өрсөлдөгчид бие биенээ газарт авч шиддэг аж. Түрүүлж мөр нь газарт хүрсэн хүн ялагддаг дүрэмтэй юм. Зургийг Филлип Х. (Phillip).

“Элсэнд толгойгоо булуулсан нь”

13 “Далайн луу”

Австралийн зүүн эргээр сэлж буй далайн луу зураг дээр харагдаж байна. Энэ амьтан нь далайн морины төрөлд ордог юм. Зургийг Ричард Вайл (Richard Wylie).

“Далайн луу”

14 “Дэлбээ”

Нидерландын цэцгийн талбайд алтан зул цэцэг хурааж буй дүр зураг. Өнгөрсөн жилд л гэхэд тус улс хоёр тэрбум сав алтан зул цэцэг хураажээ. Зургийг Аяа О. (Aya)

“Дэлбээ”

15 “Царс модны хүрээлэн”

Америкийн Луйзиана мужид байрлах энэ царс модны хүрээлэн анх XIX зуунд бий болсон юм. Зургийг Ли Квимби (Lee Quimby).

“Царс модны хүрээлэн”

16 “Хүзүү бас дахин хүзүү”

Африкийн Танзани улсад байрлах “Ngorongoro” амьтан хамгаалах төвийн хараанд байрлах хоёр залуу анаашийг та зураг дээрээс харж байна. Анааш хоорондоо тулалдахдаа бие биенээ хүзүүгээрээ түлхэж, цохиж унагаадгийг та мэдэх үү? Зургийг Лейнани Шак Ёсайтис (Leinani Shak Yosaitis).

“Хүзүү бас дахин хүзүү”

17 “Онгоцны харагдах байдал”

Америкийн Орегон мужийн Хиллсборо дүүргийн ой мод дунд байрлах "Боинг 727” онгоц өдгөө огт ашиглагддаггүй бөгөөд Брюс Кэмпбелл хэмээх залуугийн гэр болжээ. Тэрээр хорин жилийн өмнө тус онгоцыг худалдан авсан гэнэ. Зургийг Энтони Интраверсато (Anthony Intraversato).

“Онгоцны харагдах байдал”

18 “Хайлж буй мөс”

Канадын Абрахам нуурын сав газраар нар мандах үед голын мөс хайлж буй зураг. Зургийг “Jgong” авчээ.

“Хайлж буй мөс”

19 “Намайг гэрэлтүүлээч”

Мексикийн Наяа хөндийд шумбасан бусгүй усан доор гурван минут амьсгаагаа түгжсэний дараа тэвчээр алдан дээш сэлэх дүр зургийг Гуйллаумэ Бихет (Guillaume Bihet) дарсан байна. Усанд шумбагчид хүчилтөрөгчийн савгүйгээр усанд сэлж амьсгаагаа задлах сургуулилалт хийдэг ажээ.

“Намайг гэрэлтүүлээч”

20 “Урт зам”

Өмнөд Африкийн Эденвилл хотын “Kgalagadi Transfrontier Park” хүрээлэнгийн замаар явах сүрэг анааш. Энэ хүрээлэн нь 24 мянган км урт замтай юм. Зургийг Хамиш Митчель (Hamish Mitchell).

“Урт зам”

21 “Цэцгийн дэлбээт мөрөн”

Жил бүрийн гуравдугаар сард Токио хотод Сакура цэцэглэх үед гол, мөрөн ийнхүү өнгөө “өөрчилдөг” юм. Зургийг Данило Дунго (Danilo Dungo).

“Цэцгийн дэлбээт мөрөн”

22 “Тоосгоны үйлдвэр”

Энэтхэгээс Балба руу цагаачилсан тоосгоны үйлдвэрт ажилладаг эр. Энд хүмүүс нэг удаадаа толгой дээрээ 16 ширхэг тоосго тавьж нааш цааш хүргэж ажилладаг. Зургийг Нарайан Махаржан (Narayan Maharjan).

“Тоосгоны үйлдвэр”

23 “Сониуч амьтан”

Канадын Ванкувер арлын эргээр шумбаж байсан эр дээр сониучирхан ирсэн хоёр далайн арслан. Нас бие гүйцсэн эр далайн арслан 1.2 тонн жин татдаг гэхээр гайхалтай байгаа биз? Зургийг Стив Вүүдс (Steve Woods).

“Сониуч амьтан”

24 “Арслангийн харц”

Энэ зургийг авсан гэрэл зурагчин Тим Брайан (Tim Bryan) Танзани улсын “Serengeti National Park” хүрээлэнгийн нэгэн арслантай харц тулгарчээ. “Намайг цоо ширтсэн түүний харцыг би хэзээ ч мартахгүй” гэж тэр хэлсэн юм.

“Арслангийн харц”

25 “Гэтэж буй нь”

Португал улсын Азори өөртөө засах орны ойролцоох далайн эрэгт шумбаж байсан шумбагчийг цэнхэр аварга загас чимээгүйхэн дагаж байна. Зургийг Фабрис Гуэрин (Fabrice Guerin).

“Гэтэж буй нь”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()