1
Шоотой хувцас
Шоотой хээ хэзээ ч моодноос гардаггүй. Энэ намар ч мөн адил та шоотой даашинз, банзал, хүрэм өмсвөл ганган харагдана гэдэгт итгээрэй. Аль болох намар цагт тохируулан саарал, хар хөх эсвэл бор шаргал өнгийн ийм хээтэй хувцас өмсвөл та илүү дэгжин байх болно.
2
Твид- даавуун хувцас
Ихэнх хүн твид хэмээх бөс даавуугаар хийсэн хувцас өмсөхөөс зайлсхийдэг. Учир нь эдгээр нь хүнийг хөгшин харагдуулдаг гэж үздэг. Гэхдээ ийм материалтай хувцас өмссөн хэрнээ наснаасаа залуухан харагдах гол арга нь бусад хувцастайгаа тохируулж, хослуулахад оршино. Жишээ нь, твид даавуун материалаар хийсэн банзал дээгүүр загварлаг футболка өмсөх эсвэл жинсэн өмдтэй хослуулах гэх мэтээр өөрийн гадаад төрхөө илүү цоглог харагдуулах боломжтой.
3
Өргөн өмд
Охид сүүлийн арван жил бие барьсан жийнсэн өмд өмссөн. Тэгвэл энэ чиг хандлага удахгүй халаагаа өгч оронд нь өргөн загвартай өмд моодонд орж байна.
Ийм загвартай өмд авахдаа өргөний хэмжээг та өөртөө тааруулж сонгохыг зөвлөе. Мөн доогуур нь ямар гутал өмсөх нь өмдний өргөн нарийн загвараас шалтгаалан өөр өөр байж болно. Тухайлбал, нэлээд өргөн өмд өмсөөд доогуур нь пүүз өмсөх тохиромжгүй юм шүү.
4
Нөмрөг
Намрын улиралд хамгийн тохиромжтой бүсгүйчүүдийн гангараа бол нөмрөг юм. Орчин үед загвар зохион бүтээгчид нөмрөгийг янз бүрээр хийх болсон. Гэхдээ хамгийн гол нь өөрийн биед эвтэйхэн ямар нэгэн үйл хөдлөл хийхэд саад болохооргүй нөмрөг сонгох хэрэгтэй.
5
Ирвэсэн хээтэй хувцас
Хэрвээ та хэтэрхий ганган биш хэрнээ хээнцэр, загварлаг харагдахыг хүсвэл ирвэсэн хээтэй ороолт, цүнх, гутал зэргийг өмсөхийг зөвлөж байна. Ингэснээр та өөртөө итгэлтэй мөн минимал хэрнээ маш гоё харагдах нь дамжиггүй. Гэхдээ өнгө дагасан хувцсан дээр ийм хээтэй хувцас өмсвөл бага зэрэг тохиромжгүй, зохицолгүй харагдах магадлалтай учир, хар, хар-хөх зэрэг өнгөтэй хослуулаарай.
6
Цацагтай хувцас
Энэ намар хамгийн их моодонд орох хувцас загвар бол яах аргагүй цацагтай хувцас юм. Тиймээс цацагтай савхи, арьсан хүрэм, банзал, даашинз өмсөхөөс бүү айгаарай. Харин ч та бусдад өөртөө итгэлтэй, догь харагдах болно.
7
Урт банзал
Урт банзал ямар ч бие галбиртай хүнд сайхан зохидог ид шидтэй. Гол нь өөрийн өндөрт таарсан урттайг олж өмсөх нь чухал. Энэ намар бараан, дулаан өнгийн урт банзал илүү моодонд орох төлөвтэй байгаа юм. Тиймээс дээгүүр нь өмсөх хувцсаа тохируулбал та нэгдүгээрт дулаан, хоёрдугаарт загварлаг харагдаж чадна.
8
Том хэмжээтэй куртка
Том хэмжээтэй синтфон материалаар хийсэн куртка үнэхээр дулаан бөгөөд биед эвтэйхэн билээ. Хэдий том хэмжээ нь биеийн галбирыг нуух авч таныг загварлаг харагдуулна. Мэдээж ийм курткийг жийнс болон сайхан гуталтай хослуулж өмсвөл донжтой.
9
Эмблемтэй хувцас
Хэдхэн жилийн өмнө энгэр дээрээ эмблемтэй хувцас загварлаг бус, онцгүй харагддаг байсан бол өдгөө эргэн моодонд оржээ. Та хэрвээ анзаарсан бол сүүлийн үед хувцасны брэндүүд өөрийн нүүр царай болсон том логотой цамц, футболка ихээр гаргах болсон. Энэ нь ийм загвартай хувцсыг хүмүүс эргээд өмсөх дуртай болсныг илэрхийлж байгаа юм.
10
Савхин даашинз
Савхин хувцас хүнийг хэзээд догь, этгээд харагдуулж ирсэн. Харин дараа улирал зөвхөн савхин хүрэмнээс гадна өөрийн биеийн галбирт таарсан даашинз, банзал өмсөхийг алдартай стилистүүд зөвлөж байна. Гэхдээ савхин даашинз өмсөхдөө анхаарах зүйл бол өнгөний хослол юм. Тухайлбал, богино даашинз өмсвөл тод өнгийн оймс, гутал эсвэл цамц гоё харагддаг.
11
Өргөн мөртэй хүрэм
Стилистүүд саарал өнгийн, шоотой өргөн хүрэм намрын улиралд төгс харагддаг гэжээ. Мөн аль болох шорт, жинсэн өмд эсвэл даашинзтай хослуулбал таны гадаад төрхийг илүү чимнэ гэдгийг хэлсэн юм.
12
Урт түрийтэй гутал
Урт түрийтэй гутал өмсөх нь бүсгүйчүүдэд загварын мэдрэмжтэй хэрнээ ялдам төрхийг бий болгодог. Харин энэ намар хар болон мөнгөлөг өнгийн ийм загварын гутал өмсөхийг стилистүүд зөвлөж байна. Гэхдээ гутлаа жийнс эсвэл өмдтэй хослуулахаас зайлсхийж оронд нь богино банзал, даашинз, урт цамцтай өмсвөл илүү тохиромжтой юм.
13
Тод өнгийн ноосон цамц
Хүн бүрт намар, өвөл өмсдөг дулаан ноосон цамц бий гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та олны дундаас бага зэрэг ялгарч харагдахыг хүсвэл тод өнгийн цамц сонгоорой. Гэхдээ энэ цамцыг өмсөөд сайхан харагдъя гэвэл хэтэрхий халуун усанд угааж өнгө болон зөөлөн байдлыг нь алдагдуулахгүй байх ёстой юм.
14
Мөнгөлөг туяатай хувцас
Мөнгөлөг туяатай банзал, даашинз, гутал, цүнх өмсөж, зүүвэл та илүү шинэлэг харагдах болно. Мөн хүн бүр танд анхаарлаа хандуулж “Тэр хөөрхөн бүсгүйг хараач!” гэж дуу алдахад хүрнэ. Гэхдээ хувцаслалтаа хэтрүүлж болохгүй. Хэрвээ та мөнгөлөг цүнх үүрсэн бол энгийн хувцас өмсөх хэрэгтэй, харин та мөнгөлөг банзал өмссөн бол илүү энгийн гутал эсвэл цүнх барихыг зөвлөж байна. Эс бөгөөс та яг л шинэ жилийн гацуур шиг харагдах магадлалтай юм шүү.
15
Урт ноосон цамц
Энэ намар таны өмсөж болох хамгийн энгийн хэрнээ эгдүүтэй хувцас бол урт ноосон цамц юм. Өвдөг эсвэл гуя хүртэл урттай саарал, бор, хар, улбар өнгийн ноосон цамц нь таны биеийн галбирыг тодотгож мөн өндөр харагдуулах ид шидтэй аж. Тиймээс намрын сэрүүн өдөр өмсөхөд яг тохиромжтой юм.