15
Эллен Помпео- 7 сая ам.доллар
Телевизийн цуврал “Grey’s Anatomy” киноны гол дүрийг 14 дэх жилдээ бүтээж байгаа жүжигчин Эллен Помпео (Ellen Pompeo) дээрх цувралын нэг ангид тоглоод л 575 мянган ам.доллар авдаг. Харин сүүлийн үед бүрэн хэмжээний кинонд дүр бүтээж ашиг орлогоо нэмэгдүүлэх болсон байна.
14
Минди Калин- 10 сая ам.доллар
2012-2017 оны хооронд “The Office” хэмээх телевизийн цуврал кинонд тоглож нэрд гарсан жүжигчин Минди Калин (Mindy Kaling) богино хугацаанд өөрийгөө хэр сайн жүжигчин бэ гэдгээ харуулаад амжсан. Тэр цагаас хойш “Box offcie”-ын хоёр ч томоохон кинонд дүр бүтээж энэ жагсаалтын сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн юм.
13
Кейли Куоко- 10 сая ам.доллар
Телевизийн цувралд тоглож, хамгийн их орлого олдог гурав дахь эмэгтэй жүжигчин бол Кейли Куоко (Kaley Cuoco) юм. Тэрээр “Их Тэсрэлтийн онол” киноны нэг ангиас нь л нэг сая ам.долларын цалин авчээ. Гэхдээ тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй дуу оруулж, зар сурталчилгаанд тоглодог тул ийнхүү хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн тоонд багтжээ.
12
Жули Боуэн - 11 сая ам.доллар
“Орчин үеийн гэр бүл” телевизийн олон ангит киноны бас нэгэн жүжигчин энэ жагсаалтад багтжээ. Жули Боуэн (Julie Bowen) олон ангит киноноос гадна инээдмийн өөр олон кинонд дүр бүтээж байсан бөгөөд энэ онд Мелисса Маккартитай хамтран “Life of the Party” кинонд тоглож буй юм.
11
Эми Адамс- 11.5 сая ам.доллар
Жүжигчин Леонардо Ди Каприогоос ч олон удаа "Оскар"-ын шагналд нэр дэвшиж байсан ч шагнал хүртэж байгаагүй хүн бол Эми Адамс (Amy Adams) юм. 2013 оноос хойш түүний тоглосон кинонууд бүгд “Box office”- д хамгийн их орлого олжээ. Харин энэ онд олон ангит телевизийн “Sharp Objects” цуврал кинонд тоглож орлогоо нэмэгдүүлсэн байна.
10
Жулиа Робертс- 12 сая ам.доллар
Энэ оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр шалгарсан жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) 1990-ээд онд тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорч байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр хөндийрч, жилд цөөхөн кинонд л тоглох болсон. Гэсэн хэдий ч энэ онд “Ben is Back” кинонд тоглож энэ жагсаалтын есөд бичигджээ.
9
Маришка Харгитей- 12.5 сая ам.доллар
1980-аад оноос хойш телевизийн цуврал олон ангит кинонд тасралтгүй дүр бүтээсэн жүжигчин Маришка Харгитей (Mariska Hargitay) энэ жил 12.5 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Тэрээр голдуу мөрдөгч, цагдаагийн офицерийн дүр бүтээдэг юм. Бүтээсэн дүр бүр нь үзэгчдийн сэтгэлд хоногшдог тул тэрээр дэлгэцийн бүтээлээс огт холддоггүй ажээ.
8
София Вергара- 14 сая ам.доллар
Энэ жил “Forbes” сэтгүүл жүжигчин София Вергара (Sofia Vergara)-г телевизийн цувралд тоглосон хамгийн өндөр орлоготой жүжигчин гэж нэрлэсэн. Тэрээр “Орчин үеийн гэр бүл” цуврал киноны нэг ангид тоглоод л 500 мянган ам.доллар авдаг гэнэ. Харин 2009 оноос хойш зөвхөн энэ киноноос л гэхэд нийтдээ 41.5 сая ам.доллар олсон байна.
7
Эмма Уотсон- 15 сая ам.доллар
Английн жүжигчин Эмма Уотсон (Emma Watson) бага насандаа кино урлагт хөл тавьсан билээ. Зөвхөн “Харри Поттер” цуврал кинонд тоглоод л 30 сая ам.долларын орлого олсон байна. Гэхдээ Эмма жүжиглэхээс гадна НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд цаг заваа зориулан оролцдог гэсэн. Энэ онд тэрээр амжилтаа ахиулан 15 сая ам.долларын орлого олжээ.
6
Мила Кунис- 15.5 сая ам.доллар
Украин гаралтай жүжигчин Мила Кунис (Mila Kunis) анх өсвөр насныханд зориулсан олон ангит кинонд дүр бүтээж, дараа нь насанд хүрэгчдэд зориулсан “Family Guy” хүүхэлдэйн кинонд дуу оруулж олны танил болсон билээ. Холливудын сайхан залуутай гэрлэн өдгөө хоёр хүүхдийн ээж болсон тэрээр энэ жил 15.5 сая ам.долларын орлоготой ажиллажээ.
5
Шарльз Терон- 16.5 сая ам.доллар
Өмнөд Африкт төрж өссөн Шарльз Терон (Charlize Theron)-ыг анх кинонд тоглоход хэтэрхий хөөрхөн гээд найруулагчид түүнийг кинонд сонгодоггүй байсан гэдэг. Гэхдээ одоо бол ямар ч төрлийн кинонд дүр бүтээх чадвартай гэдгийг нь мэддэг болсон. Өнгөрсөн онд л гэхэд тэрээр дөрвөн кинонд гол дүр бүтээсэн юм. Харин энэ онд гурван кинонд тоглож энэ жагсаалтын тавдугаарт бичигдсэн аж.
4
Мелисса Маккарти- 18 сая ам.доллар
Инээдмийн жүжигчин Мелисса Маккарти (Melissa McCarthy) жүжиглэхээс гадна “Seven7” хэмээх хувцасны брэндийг эзэмшдэг. Мөн зохиол бичиж, нэвтрүүлэг хөтөлж, киноны продюсероор ажилладаг аж. 2016 онд л гэхэд Мелиссагийн орлого 33 сая ам.долларт хүрч тухайн жилийн хоёр дахь хамгийн өндөр орлого олсон эмэгтэй жүжигчин болсон байна. Харин энэ онд тэрээр жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.
3
Женнифер Лоуренс- 24 сая ам.доллар
Холливудад цахиур хагалан гарч ирсэн Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) өдгөө дөнгөж 27 настай хэрнээ "Оскар"-ын шагнал хүртээд амжсан шүү. Одоогийн байдлаар түүний тоглосон бүх киноны ашиг орлого нийлээд таван тэрбум ам.доллар хүрсэн гэхээр жүжигчин маань ямар амжилттай явааг нь ойлгож болно.
2
Женнифер Аннистон- 25.5 сая ам.доллар
1969 онд төрсөн жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston) анх “Найзууд” олон ангит цуврал кинонд тоглож нэрд гарсан билээ. Тэр цагаас хойш Холливудын инээдмийн болон уянгын драмын кинонд голдуу дүр бүтээсэн. Гэхдээ жүжиглэхээс гадна Женнифер кино продюсероор ажилладаг юм байна. Тэрээр жил бүр хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн тоонд яах аргагүй ордог юм.
1
Эмма Стоун- 26 сая ам.доллар
Аль хэдийнэ "Оскар"-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Эмма Стоун (Emma Stone) өдгөө дөнгөж 29 настай. Энэ жил тэрээр “The Favourite” хэмээх түүхэн кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд удахгүй арваннэгдүгээр сард нээлтээ хийж ажээ. Ийнхүү энэ онд Эмма хамгийн өндөр орлоготой жүжигчин бүсгүйгээр тодроод байгаа юм.