Амьдралд бууж өгөөгүй бүсгүйн гайхалтай түүх

АНУ-ын Калифорни мужийн иргэн Тиффани Адамс (Tiffany Adams) 17 нас хүртлээ үеийнхээ бусад хүүхдүүдийн нэгэн адил дэврүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн цовоо цолгиун охин байв. Сургуульд сурахын хажуугаар театрт очих дуртай, найрал дууны дугуйланд явдаг тэрээр загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Гэвч тэрбээр 2000 онд автомашины аймшигт осолд оржээ.

Амьдралд бууж өгөөгүй бүсгүйн гайхалтай түүх

Тиффани тэр үед машин жолоодож явсан бөгөөд эсрэг талын урсгалаас согтуугаар машин барьж явсан нэг нөхөр 200 км/цагийн хурдтайгаар ирж мөргөсөн ажээ.

Түүнтэй хамт явсан хоёр найз нь амь үрэгдэж, тэр өөрөө гурван долоо хоногийн турш ухаангүй хэвтжээ. Түүний амьд үлдэх боломж ердөө тавхан хувь байв. 

Тэрбээр ухаан орсныхоо дараа дахин хэзээ ч хөл дээрээ зогсохгүй гэсэн аймшигтай мэдээ эмчээс сонсчээ. Гэвч Тиффани бууж өгсөнгүй. Харин ч өмнөхөөсөө илүү урам зоригтойгоор амьдралаа шинээр эхлүүлсэн байна. Учир нь түүний дэргэд аав, өвөө хоёр нь байсан учраас энэ бүгдийг давж чадсан гэж Тиффани хожим нь дурссан юм. 

Тэрбээр коллежид элсэн суралцаж, бага ангийн багш болсон ч энэ нь түүнд хангалттай санагдсангүй. 

Тиффани бодибилдингийн спортоор хичээллэж хожим нь дасгалжуулагч болж чадсан юм. 

Тэр ч байтугай Лос-Анжелес хот руу нүүж, загвар өмсөж эхэлсэн байна. 2012 онд тэрбээр "Push girls" нэртэй тэргэнцэртэй сайхан бүсгүйчүүдийн тухай реалити шоунд оролцсон байна. 

Тиффани өдгөө загвар өмссөн хэвээр байгаа бөгөөд хэд хэдэн брэндийн нүүр царай болоод амжжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()