1
Хүчил төрөгч өнгөтэй
Хүчил төрөгч нь хий учраас өнгө, үнэргүй. Гэхдээ шингэн болон хатуу биетэд шилжүүлбэл бүдэг цэнхэр өнгөтэй болдог юм байна.
2
Химийн үелэх системд багтаагүй цор ганц латин үсэг
Химийн үелэх системд нийт 118 химийн элемент багтдаг бөгөөд бүгдийг нь үсгээр тэмдэглэдэг билээ. Харин үелэх системийн аль ч элементийн нэрэнд багтаагүй латин үсэг бол “j” юм. Та шалгаад үзсэн ч болно.
3
Гадил цацраг идэвхтэй
Гадил кали агуулдаг бөгөөд энэ химийн элемент нь аливаа зүйлийг үхжилд оруулдаг. Тэгэхээр гадил бага зэргийн цацраг идэвхтэй болж таарч байна. Хачирхалтай хэдий ч хүн нэг дор 10 сая гадил идвэл цацраг идэвхт бодисонд нь хордож үхэх магадлалтай гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ.
4
Хүн төрөлхтөн мөөгөнцрөөс хамааралтай
Кембрижийн их сургуулийн эрдэмтэд 2015 онд хийсэн судалгаагаараа хүн төрөлхтөн ургамлаас үүссэн генээс гаралтай гэх таамаг дэвшүүлсэн юм. Хожим судлаачид энэ онолыг хүлээн зөвшөөрч хүний гений нэг хувь нь ургамлаас үүссэн гэдэгтэй санал нийлж байгаа ажээ.
5
Алмаазаар бороо ордог гариг
Судлаачдын тооцоолж байгаагаар Бархасбадь, Далай ван, Санчир, Тэнгэрийн ван гариг дээр алмаазаар бороо ордог гэнэ. Энэ дөрвөн гаригийн агаар мандал туйлын хүчтэй даралттай учир нүүрстөрөгчийн атомыг талстжуулж очир эрдэнийн бороо ороход хүргэдэг байна. Судалгаагаар Санчир гариг дээр жил бүр 997.903 кг алмааз тэнгэрээс унадаг ажээ.
6
Усны гурван төлөв нэгэн зэрэг оршиж болно
“Гурвалсан буцалгалт” нэртэй үзэгдлийн үеэр ус шингэн, хатуу, хий гэсэн гурван төлөвт нэгэн зэрэг оршдог байна. Энэ үзэгдэл нь төдийлөн ховор бөгөөд ийм химийн туршилтыг ч байнга хийдэггүй.
7
Дэлхий дээрх цорын ганц нисдэг хөхтөн амьтан
Та модноос модонд дүүлэн нисдэг хэрэм гэж бодож магадгүй. Гэхдээ ямар ч хөхтөн амьтан сарьсан багваахай шиг тэнгэрт дүүлэн нисдэггүй юм.
8
Нарны бадарсан дөл маш хүчтэй
Манай нар бол од билээ. Наран дээр бадран асах дөлний хүч 100 мегатонн атомын бөмбөг нэгэн зэрэг дэлбэрсэнтэй адил хүчтэй ажээ.
9
Сансарт хэхрэх боломжгүй
Хэхэрч, гулгих үед дэлхийн татах хүч идсэн хоолыг тань доош татахад хий таны ходоодноос дээш хөөрч амаар гардаг. Харин ямар ч татах хүч байхгүй үед таны ходоодонд байгаа хий дээш ялгарч чаддаггүй бөгөөд хэхрэхийн оронд та шууд л бөөлжиж орхидог.
10
Дэлхий дээр тэнгэр дэх оддоос их мод байдаг
Төсөөлөөд үзэхэд дэлхий дээр тэнгэр дэх оддоос илүү их мод байх боломжгүй мэт санагдана. Гэхдээ эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар дэлхий дээр ойролцоогоор гурван тэрбум мод байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Харин энэ тоо нь сүүн замын одноос гурав дахин их юм.
11
Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү их өнгө ялгадаг
Эмэгтэй хүн дунджаар эрэгтэй хүнээс 20 хувь илүү олон өнгө ялгаж хардаг гэдгийг эрдэмтэд илрүүлсэн байна.
12
Дэлхий дээрх хамгийн хүчтэй газар хөдлөлт
Дэлхийн тектоник хавтангууд хөдөлгөөнд орсноор газар хөдөлж, галт уул дэлбэрч, цунами үүсдэг. Тэгвэл манай гариг дээр болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт 1960 оны тавдугаар сарын 22-ны өдөр Өмнөд Америкийн Чили улсад болж байжээ. Тухайн үед 9.5 баллын хүчтэй газар хөдөлсөн юм.
13
Имжний сүүлийг газраас хөндийрүүлбэл үсэрч чаддаггүй
Улаан имж нэг харайлтаараа хамгийн хол үсэрч чаддаг амьтдын нэг билээ. Имжийг ийнхүү хол үсрэхэд түүний сүүл тусалдаг юм. Харин сүүлгүй бол тэнцвэрээ алдаж хөл дээрээ тогтож чадахаа больдог байна.
14
Хүн амьдралынхаа туршид усан сан дүүргэх хэмжээний их шүлс ялгаруулдаг
Хүн өдөрт дунджаар 1-2 литр шүлс ялгаруулдаг. Энэ нь жилд 730 литр болно. Ийнхүү хүн 70 жилийн хугацаанд 51.100 литр шүлс ялгаруулдаг аж. Энэ нь хоёр ч усан санг дүүргэх хэмжээний их шингэн юм.
15
Зөгий хүн таньж чаддаг
Том тархитай амьтад л хүний царайг ялгаж таньдаг гэж нэгэн цагт эрдэмтэд итгэж явжээ. Гэхдээ балт зөгий хүн таньж чаддаг байна. Тэд хүний царайг 5000 ширхэг зураг нийлүүлсэн мэтээр маш нарийвчлалтай хардаг болохоор ой санамжид нь үлддэг юм байна.