Санамсаргүй байдлаар маш их мөнгө, үнэт эдлэл олсон хүмүүс

Шинэ байшин худалдаж авахад мэдээж хэрэг маш их мөнгө хэрэгтэй. Гэхдээ зарим хүн огт санаандгүй байдлаар буюу байрандаа засвар хийх үедээ, хуучин эд хогшлоо зөөж байх явцдаа, эсвэл хашаан дотроо алхаж яваад худалдаж авсан байшингаасаа ч илүү үнэтэй эд зүйлс олдог ажээ. Яг ийм азтай тохиолдлуудыг бид танд энэхүү мэдээллээрээ хүргэж байна. 

Санамсаргүй байдлаар маш их мөнгө, үнэт эдлэл олсон хүмүүс

1 Шуудайтай мөнгө олоод эзэнд нь буцааж өгчээ

Үүнийг уншсан хүмүүс "Надад ийм явдал тохиолддоггүй л юм байх даа" гэж бодож суугаа байх. Гэхдээ байшин худалдаж авсан шинэхэн хосууд болох Жош, Тара Феррин нар лав хэзээ ч өөрсдөд нь ийм явдал тохиолдоно гэж бодож байгаагүй гэнэ. Жош байшингийнхаа гражийг цэвэрлэж байхдаа хэд хэдэн ууттай бэлэн мөнгө, бондын гэрчилгээ, тамга гээд 45 мянган ам.долларын үнэ хүрэх зүйлс олжээ. Гэхдээ тэд байшингийн өмнөх эздийг хайж олоод өгсөн байна. Жинхэнэ эзэн нь хэдийгээр нас барсан байсан ч хүүхдүүд нь энэ мэдээг сонсоод маш их баярласан аж.

Шуудайтай мөнгө олоод эзэнд нь буцааж өгчээ

2 Хашаанаасаа эрдэнэс олсон нохой

Ноход ямарваа нэг зүйлийг үнэрээр нь хайн олж, эздээ баярлуулсан түүх цөөнгүй. Калифорни мужийн нэгэн хосын нохой нь байшингийн урд талын талбайд булаастай байсан 1847-1894 онд хамаарагдах найман лааз алтан зоосыг ухаад гаргаад иржээ. Эдгээр эртний зоосыг шинжээч Дон Кагин 11 сая ам.долларын хүрнэ гэж дүгнэсэн байна. 

Хашаанаасаа эрдэнэс олсон нохой

3 Олсон ном нь 175 мянган ам.долларын үнэ хүрчээ

Супер баатруудтай кинонуудын ашиг орлого өсөж байгаатай зэрэгцээд энэ тухай өгүүлсэн хамгийн анхны хэвлэмэл комик номын үнэ ч бас тэнгэрт хаджээ. Тэгвэл АНУ-ын Миннесота мужид амьдардаг барилгын талбайн ажилчин Дэвид Гонзалез хямд үнэтэй байшин худалдан авч, засвар хийж байгаад хэсэг сонины хамт  адал явдалт комик ном олжээ. Гэхдээ тэр үүнийг ийм үнэтэй гэж мэдээгүй гэнэ. Ном хэтэрхий хуучирсан байсан тул дуудлага худалдаагаар 175 мянган ам.доллар хүрсэн ажээ. Хэрвээ шинэвтэр байсан бол сая гаруй доллараар зарагдах байсан гэнэ шүү. 

Олсон ном нь 175 мянган ам.долларын үнэ хүрчээ

4 Ван Гогийн бүтээлийг хадгалж байснаа мэдээгүй аж

Хэрэв та зураач нь үл мэдэгдэх хуучны бүтээл олсон бол юмыг яаж мэдэх вэ, мэргэжлийн хүнээр шалгуулаарай. Кристиан Николай Муста гэх эрхэм гэрт нь байсан тосон будган зураг алдарт Винсент Ван Гогийн "Монтмажоур дахь жаргаж буй нар" хэмээх бүтээл болохыг мэдэхгүй байсаар амьсгал хураажээ. Уг нь тэр зургийг шалгуулсан хэдий ч эх хувь нь биш гэж дүгнэсэн учраас тоогоогүй байна. Харин түүнийг нас барсны дараа гэрийнхэн нь дахин шалгуулж үзтэл үнэхээр алдарт зураачийн бүтээл мөн байжээ. Ван Гогийн бүтээл хэдэн сая доллараар үнэлэгддэгийг хэлэхэд илүүц биз ээ.

Ван Гогийн бүтээлийг хадгалж байснаа мэдээгүй аж

5 Орос хүүхэлдэй

Фаберже гэхээр асар үнэтэй чимэглэл бүхий өндөг санаанд тань бууж байна уу. Гэвч энэ нь Петер Карл Фабержегийн хийсэн цорын ганц бүтээл биш юм. Тэрээр Оросын хааны гэр бүлд зориулан хэд хэдэн зүйл урлажээ.

Үнэт эдлэлийн алдартай дархныг нас барсны дараа Жорж Дэвисийн гэр бүлийнхэн гэрээсээ Оросын хааны гэр бүлд зориулан хийсэн түүний бүтээлийг олсон байна. Жорж Дэвис 1934 онд энэхүү хүүхэлдэйг худалдаж авсан ч таг мартаж орхижээ. Харин гэр бүлийнхэн нь түүний мартамхай зангийн ачаар 5.2 сая ам.доллартай болсон юм. 

Орос хүүхэлдэй

6 20-60 мянган ам.доллараар үнэлэгдсэн хуурцаг

Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж болохгүй. Зарим зүйлс мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй байдаг. Жишээ нь, түүхэнд агуу өөрчлөлт авчирсан хүмүүсийн төлөвлөгөөгөө ярьж байгаа бичлэгийг үүнд хамааруулж болно. Степон Тулл аавынхаа эд зүйлс дундаас хуурцаг олсон байна. Энэ нь түүний аав Тулл болон Мартин Лютер Кинг нарын яриа байжээ. Уг бичлэгийг 1960 оны арванхоёрдугаар сарын 21 буюу Мартин Лютер Кингийн "Надад мөрөөдөл бий" илтгэлээс гурван жилийн дараа хийсэн байсан бөгөөд 20-60 мянган ам.доллараар үнэлэгджээ. 

20-60 мянган ам.доллараар үнэлэгдсэн хуурцаг

7 Бэйсболын картнууд олоод сая доллартай болжээ

Хэдхэн центийн үнэтэй зарагдаж байсан бэйсболын картнууд зөв эзэндээ хүрч чадвал хэдэн мянган доллар ч хүрдэг ажээ. АНУ-ын Теннисси мужийн нэгэн эр авга ахынхаа гэрийг цэвэрлэж байхдаа хэдэн хайрцаг, онгойлгоогүй картнууд олжээ. Хамгийн хуучин нь л гэхэд л 1948 оных байсан бөгөөд нийтдээ 1 сая орчим ам.долларын үнэ хүрсэн гэнэ. 

Бэйсболын картнууд олоод сая доллартай болжээ

8 200 мянган долларын үнэ хүрэх зооснууд

Энэхүү мэдээллийг уншаад та хуучин эдлэл хэрэглэлээ шалгаж үзмээр санагдаж байна уу? Пенсильвани мужийн Виндбертэд амьдардаг нэгэн гэр бүл нас барсан хамаатныхаа байшинг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн ч очиж амьдралгүй 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Нэгэн удаа байшинг цэвэрлэх гэж очоод 1793 онд үйлдвэрлэсэн их хэмжээний зоосон мөнгө олсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь 200 мянган ам.доллар хүрэх үнэ цэнэтэй гэнэ. 

200 мянган долларын үнэ хүрэх зооснууд

9 Нуугдсан бүтээл

Зарим тохиолдолд эд зүйлс хаягдаагүй, зүгээр л нуугдчихсан байдаг. Норман Роквелийн “Breaking Home Ties” хэмээх энэ бүтээлийг 1960 онд Дон Траче Жуниор гэгч эрхэм худалдан аваад эхнэрээсээ салахдаа хананыхаа ард нуусан аж. Хэдэн жилийн дараа түүнийг нас барахад хүүхдүүд нь болох Дон, Дэйв нар зургийг олж, 15 сая ам.доллараар Роквелийн музейд заржээ. 

Нуугдсан бүтээл

10 Хашаандаа ногоо тарьсан биш....

Вэйн Сабаж гэгч энэ хүний хашаандаа  цэцэгт байцаа тарих сонирхол нь 150 мянган ам.доллар олох боломжийг олгожээ. Тэрээр үүнийг хууль бус мөнгө гэж үзээд цагдаа нарт хандсан бөгөөд тэд судалж үзээд ямар нэгэн гэмт хэргийн ул мөр олоогүй байна. Харин шалгалт явагдаж байх хугацаанд мөнгөний эзэн гэсэн хэд хэдэн хүн гарч ирсэн гэнэ. Харамсалтай нь энэ хэрэг эцэслэн шийдэгдэхээс өмнө Сабаж чихрийн шижин өвчнөөр нас баржээ. 

Хашаандаа ногоо тарьсан биш....

11 Засвар хийж байгаад 500 мянган ам.доллар олжээ

Мөнгө олно гэдэг гайхалтай ч олзоо зөвхөн өөрөө эзэмших гэж дайрдаг хүмүүс бий. Аризона мужид нэгэн хос гэртээ засвар хийлгэхээр барилгын ажилчид хөлсөлсөн байна. Тэд засварын үеэр 500 мянган ам.доллар хийсэн сумны төмөр лааз олжээ. Хэдийгээр гэрийн эзэн, ажилчдын аль аль нь эзэн суух гэж хичээсэн боловч шүүхийн зүгээс мөнгийг 11 жилийн өмнө нас барсан, байшингийн өмнөх эзэн Роберт Спаннд буюу түүний гэр бүлд өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн аж. Спанны охины ярьж байгаагаар аав нь мөнгөө аюулгүй газар хийж хадгалдаг байсан учраас хаясан эсвэл мартсан эд хөрөнгө биш хэмээсэн байна. 

Засвар хийж байгаад 500 мянган ам.доллар олжээ

12 Америкийн алдарт зохиолчийн гар бичмэлийн ноорог

Компьютер бий болохоос өмнө зохиолчид зохиолоо гараараа бичээд дахин алдаагаа засаж, найруулдаг байжээ. Лос-Анжелест оршин суудаг нэгэн хүн “The Adventures of Huckleberry Finn” номын зохиолч Марк Твейний гар бичмэлтэй нооргийг олсон байна. Энэхүү бичмэлийг тэрээр холын хамаатан Жеймс Фрасер Глакаасаа зээлж аваад, эргүүлэн өгөхөө мартсан ажээ. 

Америкийн алдарт зохиолчийн гар бичмэлийн ноорог

13 Дахиад л бэйсболын карт

1940-өөд оны картууд нэг сая долларын үнэ хүрэх юм бол хуучны карт бүр ч илүү үнэ цэнэтэй байж таарна. Хэрэв эдгээр картыг бохины төмөр саван дээр наасан байвал хоёр дахин их үнэ хүрнэ. Охайя мужийн Карл Кисснер өвөөгийнхөө эд зүйлс дундаас 1910 оны тамхины хайрцган дээрх картыг олсон байна. Тэрээр эдгээрийг дуудлага худалдаагаар гурван сая ам.доллар хүргэжээ. Олсон мөнгөө  гэр бүлийнхэнтэйгээ хуваасан гэнэ. 

Дахиад л бэйсболын карт

14 Тансаг зурагтын тавиур

Ихэнх тохиолдолд гэрийн эзэд гэртээ байгаа үнэтэй зүйлсээ мэддэггүй аж. Лондонд амьдардаг инженер залуу эртний Мазарин авдрыг ердийн нэгэн эртний хайрцаг хэмээн бодож зочны өрөөндөө байрлуулж, дээр нь зурагтаа тавьжээ. Гэтэл үнэндээ энэ нь 1941 онд алга болсон Японы эртний эдлэл юм. Тэд үүнийг чухам юу болохыг нь мэдээд 9.5 сая ам.доллараар зарсан байна.

Тансаг зурагтын тавиур

15 Хямдхан авсан зургаа 98 мянган ам.доллараар заржээ

Хүн бүр урлагийг өөр өөрөөр хүлээж авдаг. Зарим хүн өнгө будгийн төгс хослолыг хараад тайвширдаг бол зарим нь агуу зураачдын ур чадварыг биширдэг. Гэтэл зарим нь өөрийнх нь нэртэй ижил нэртэй бүтээл байсан учраас зургийг худалдан авдаг байна. Энэ эр  "Гэгээн Питер" гэсэн нэрнээс нь болж уг зургийг 300 ам.доллараар авчээ. Гэтэл хэдэн жилийн дараа энэхүү бүтээл нь Эл Грекогийнх байсныг мэдээд дуудлага худалдаагаар 98 мянган ам.доллар хүргэсэн байна. 

Хямдхан авсан зургаа 98 мянган ам.доллараар заржээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()