Австралийн чанга дэглэмтэй шорон

Австралийн Сидней хотын хойд хэсэгт энэ оны нэгдүгээр сард ашиглалтанд орсон чанга дэглэмтэй "Хантер" (Hunter) хорих анги ердийн шоронгуудаас тэс өөр юм. Бусад хорих ангиудад байдаг харанхуй өрөө тасалгаа тэнд огт байхгүй. Харин хоригдлууд оффистой төстэй цэлгэр тасалгаануудад хэд хэдээрээ хуваагдан амьдардаг аж. Тасалгаа бүрт мэдрэгчтэй дэлгэц, ор, ширээ, сандал  суурилуулжээ.

Австралийн чанга дэглэмтэй шорон

Хоригдлуудын цайлдаг хэсэгт богино долгионы зуух, хөргөгч, талх шарагч, сэндвич зардаг машин хүртэл бий. Мөн тэдэнд өглөөний 06.00-09.00 цагийн хооронд төлбөртэй утсаар ярихыг зөвшөөрдөг. 

Хоригдлууд өдөрт таван цаг ажилладаг бөгөөд долоо хоногт 65 австрали долларын цалин авдаг юм байна. Тэд чөлөөт цагаараа гүйлтийн зам дээр дасгал хийж, номын сан, сүмд зочилдог.

Хэдийгээр чөлөөтэй нөхцөл байдалд байгаа ч 400 харуул, 600 гаруй камер тэднийг байнга ажигладаг. Харуулууд шаардлагатай үед хэрэглэх нулимс алгаруулагч, бамбай, цахилгаан бороохойгоор зэвсэглэжээ.

Шорон үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд хоригдлууд болон харуулуудын хоорондын ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд нэг ч хоригдол зугтах оролдлого хийгээгүй байгаа юм. Магадгүй энэ нь тун боломжийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()