1
Ча Сиу Бао
Хятадын иргэд энэ баншийг ихэвчлэн хийдэг. Тэд бүхлээр нь шарсан махыг исгэсэн гуриланд боодог бөгөөд гахай эсвэл загасны мах хэрэглэдэг аж.
2
Бялуу
Польшууд нухсан төмс, сонгино, мөөгтэй шарсан баншаа "Бялуу" гэж нэрлэдэг. Тэд "Бялуу"-аа баярын үеэр ихэвчлэн бэлддэг.
3
"Empanada"
"Empanada" нь испаниар "талхаар ороосон мах" гэсэн утгатай үг юм. Аргентинчуудын баншы орц нь гахайн мах, өндөг, сонгино болон амтат чинжүүнээс бүрддэг.
4
"Gnocchi"
Италичууд төрөл бүрийн банш хийдэг. Тэдэн дундаас хамгийн зөөлөн амттай нь "gnocchi" юм. Хэдийгээр баншнаас илүү буузтай төстэй боловч төмс, гурил, өндөг, бяслаг зэргээр хийдэг учраас хөнгөн зуушинд тооцогддог.
5
Япон шарсан банш
Үүнийг Хятад баншнаас сэдэвлэн хийсэн гэхэд болно. Япончууд баншаа гахайн мах, байцаа, сонгино, луувангаар дүүргэж шаргал өнгөтэй болтол нь шардаг юм.
6
Шүүст
Шүүст хэмээх энэ хоол нь Өмнөд Африкаас гаралтай бөгөөд гурил, элсэн чихэр, өндөг, цөцгийн тосоор хийдэг банш юм. Халуун дээр нь иддэг, шөл ихтэй учраас шүүст хэмээн нэрлэжээ.
7
Европ банш
Уламжлалт европ баншийг Зүүн Европт түлхүү хийдэг. Тэд бидний адилаар дан мах сонгиноор баншаа амталдаг боловч заримдаа ногоо хэрэглэдэг.
8
Самос
Халуун ногоотой төмс, вандуй, сэвэг зарам, татсан мах, сонгино бүхий шаржигнасан энэтхэг банш. Үүнийг самос гэж нэрлэдэг.
9
Амиш банш
Америкийн Амиш нарын уламжлалт банш нь жүржийн банш юм. Гэхдээ үүнийг жүрж, шанцай, элсэн чихэртэй зуурсан гурилан талх гэвэл арай дөхнө.
10
"Piteа" банш
Швед улсын "Piteа" хотоос гаралтай уг баншийг ихэвчлэн нэрсээр хачирлаж иддэг. Баншны гурилыг төмс, арвайн гурилаар зуурдаг бөгөөд махаар амталдаг юм.
11
Хинкали
Гүржээс гаралтай хинкали баншийг хийхдээ халуун ногоо, гахайн мах, үхрийн махтай хар чинжүүгээр амталдаг юм.
12
"Бугуйвч" банш
"Бугуйвч" нь еврей үндэстний төмсний гурил, махаар хийдэг банш юм.
13
Орос банш
Оросуудын дунд банш ихээхэн алдартай хоол. Тэдний "пельмень" гэж нэрлэж заншсан баншийг гахайн мах, үхрийн мах, тахиа, мөөг, бяслагаар хийдэг аж.
14
Кимчитэй банш
Солонгосчууд халуун ногоотой даршилсан байцаа буюу кимчитэй банш хийж иддэг.
15
Жимсний банш
Чех иргэд баншаа "жимсний банш" гэж нэрлэдэг. Тэд цөцгийн тос, гурил, өндөг, болон төрөл бүрийн жимс жимсгэнээр (ихэвчлэн чавга) баншаа хийдэг.
16
Баван
Баван нь Тайванийн гудамжны үндсэн хоолнуудын нэг юм. Тэд гурилаа амтат төмс, цагаан будааны гурилаар зуураад дараа нь гахайн мах, хулсны найлзуур, мөөгөөр амталдаг.
17
Бринза
Бринза нь Словакийн үндэсний хоол бөгөөд гол орц нь төмсний гурил, бяслаг, гахайн мах аж.
18
Бан Бот Лок
Бан Бот Лок нь тапиока нэртэй ургамлын гурил болон гахайн мах, сам хорхойтой вьетнам банш юм.
19
Манта
Тугал болон гахайн махтай, турк гаралтай Манта баншийг тараг болон чинжүүгээр амталдаг.
20
Момо
Энэ баншийг Момо гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Балба болон Төвдөд ихэвчлэн хийдэг. Момог байцаа, бууцай, эсвэл гүзээлзгэнийг үхрийн мах, хүнсний ногоотой хольж хийдэг юм байна.
21
Модак
Энэтхэг улсын Махараштра (Maharashtra) мужид зохиогддог Ганеша баярын үеэр энэ баншийг хийдэг. Модак баншны үндсэн орц нь наргил модны самар, чихрийн нишингэ, будааны гурил зэрэг юм.