Хятадуудын тухай бидний үнэн гэж бодож явдаг ташаа ойлголтууд

Дэлхийн хамгийн сонирхолтой улс орнууд Ази тивд л байдаг билээ. Дэлхий даяарчлагдаж, мэдээлэл олж авах эрх чөлөө нээлттэй болсон өнөө үед нууц хаалттай зүйлс ч олонд ил болсоор байна. Хятад улсын талаар үнэн худал нь тодорхойгүй олон цуу яриа дэгддэг.  Тэгвэл хятадуудын тухай та бидний үнэн гэж бодож явдаг ташаа баримтуудын талаар сонирхоцгооё.

Хятадуудын тухай бидний үнэн гэж бодож явдаг ташаа ойлголтууд

1 Бид бодохдоо: Хүн ам нь эрчимтэй өсөж байгаа учир хятад иргэд эх орноосоо явахыг хүсдэг

Гэвч: Хэдийгээр Хятад улс хүн амынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсдаг боловч одоогийн байдлаар жилд ердөө 0.39  хувийн өсөлттэй байгаа гэнэ. Харьцуулахад Норвеги, АНУ болон Канадын хүн ам Хятадаас хоёр дахин их өсөлттэй аж.

“Нэг гэр бүл, нэг хүүхэд” гэсэн хууль Хятад улсад үйлчлэхээ больсон бөгөөд ихэнх гэр бүл хүүхэдтэй болохынхоо өмнө өөрийн амьдралын түвшин, санхүүгийн нөхцөл бололцоогоо сайтар тооцоолдог. Үүнээс гадна иргэдийнх нь дундаж наслалт өсөж байгаа үзүүлэлттэй гарчээ.

Мөн Хятад улсаас дүрвэн зугтах биш харин гадаадад байгаа иргэд нь эх орон руугаа нүүх болсон. Хятадаас ихэнх тохиолдолд залуус гадаадад боловсрол эзэмшихийн тулд явдаг бөгөөд их сургуулиа төгсмөгцөө эргэн эх орондоо ирж ажил хийдэг байна. Гадаадад боловсрол эзэмшсэн тохиолдолд ажилд ороход ямар ч асуудалгүй байдаг аж.

Бид бодохдоо: Хүн ам нь эрчимтэй өсөж байгаа учир хятад иргэд эх орноосоо явахыг хүсдэг

2 Бид бодохдоо: Хятадууд нийтээрээ туранхай

Гэвч: Хятадууд хоол идэх маш дуртай. Их өлсгөлөнгийн үеэр Хятадад “Сонин юу байна” гэж асуухын оронд “Өнөөдөр юм идсэн үү” гэж асуудаг байжээ. Хэдийгээр өлсгөлөнгийн үе аль хэдийнэ дууссан ч хоолны зуршил нь одоог хүртэл бий.

Хятадууд өдрийн хоолонд маш их анхаарал хандуулдаг бөгөөд өдрийн хоолны цаг нь хоёр цагийн турш үргэлжилдэг. Өдрийн цайны цагаар бүх ажил зогсож, хүмүүс эхлээд хоолоо идчихээд дараа нь нэг цаг унтаж амардаг аж. Хятад иргэд маш их иддэг учир бусад орны адилаар хүн амын дундах таргалалтын түвшин нэлээд хурцадмал асуудал болж байгаа. Ялангуяа түргэн хоол иддэг өсвөр насны хүүхдүүдэд илүүдэл жин ихээхэн ажиглагдана.

Бид бодохдоо: Хятадууд нийтээрээ туранхай

3 Бид бодохдоо: Иргэдийн ихэнх нь цалин багатай

Гэвч: Бусад орны адилаар цалингийн хэмжээ бүс бүсээрээ ялгаатай. Гэхдээ энэ нь хүмүүс бага цалинтай ажилладаг гэсэн үг биш. Бээжин, Шанхайд иргэд ойролцоогоор 1000 долларын цалинтай. Харин жижиг хотуудад 600$-1000$ хүртэл цалин өгдөг.

Хотын төвөөс алслагдмал байрлах жижиг тосгодод цалин бага. Хэдийгээр Хятадад өндөр настнуудад тэтгэвэр өгдөг ч, ажилгүйдлийн тэтгэмж өгдөггүй учир хүн бүр ажил хийдэг.

Бид бодохдоо: Иргэдийн ихэнх нь цалин багатай

4 Бид бодохдоо: Хятадын ард түмэн хатуу чанд хяналтанд амьдардаг

Гэвч: Хятадад олон нийтийн зарим нэгэн цахим сүлжээг хориглодог нь мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхахад саад болдог гэх ойлголт бий. Гэвч энэ бол зөвхөн цуу яриа юм. Хятадын иргэд блокийг хэрхэн гаргах талаар мэдээлэлтэй байдаг учир хориг тавьсан ч энэ нь төдийлөн саад болдоггүй.

Хэдийгээр зарим сайт, аппликейшнүүд тус улсад хориотой ч иргэд өөрсдийн гэсэн мэдээлэл, харилцаа холбооны аппликейшнтэй учир санаа зовох зүйл байдаггүй.

Бид бодохдоо: Хятадын ард түмэн хатуу чанд хяналтанд амьдардаг

5 Бид бодохдоо: Хятадад үргэлж байршлаа тэмдэглэх хэрэгтэй. Эс тэгвээс таныг хуурна

Гэвч: Бүхий л оронд болгоомж илүүдэхгүй. Хятадууд хэрвээ таныг хуурахыг хүсвэл таны хэн байх нь тэдэнд огтхон ч хамаагүй шүү дээ.

Ямар нэгэн газар худалдан авалт хийхдээ хууртагдахгүйн тулд хэд хэдэн газар үнийн судалгаа хийхэд л хангалттай.

Бид бодохдоо: Хятадад үргэлж байршлаа тэмдэглэх хэрэгтэй. Эс тэгвээс таныг хуурна

6 Бид бодохдоо: Бүс бүсийн хүмүүс хоорондоо хэл нэвтрэлцдэггүй

Гэвч: 1980 оныг хүртэл энэ бол үнэн байсан. Өмнө нь Хятад улсад бүс бүр өөрийн гэсэн хэл, аялгатай байсан учир нэг нэгнийгээ ойлгохгүй байх нь энгийн үзэгдэл байв.

Азаар ХХ зууны сүүл үе гэхэд Хятадын хот, бүсүүд албан ёсоор нэгдсэн нэг хэлээр ярих болсноор ойлголцоход асуудалгүй болсон байна. 

Бид бодохдоо: Бүс бүсийн хүмүүс хоорондоо хэл нэвтрэлцдэггүй

7 Бид бодохдоо: Хятадад эрэгтэй хүнийг илүү үнэлдэг

Гэвч: Эцгийн эрхт ёс бүс бүсээсээ хамаарч өөр байдаг. Зарим бүсэд эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс илүү их аз жаргал авчирна гэж үздэг байна. Ийм үзэл ноёрхсон газарт эмэгтэй хүн ихэнхдээ гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэдэг аж.

Бид бодохдоо: Хятадад  эрэгтэй хүнийг илүү үнэлдэг

8 Бид бодохдоо: Бүх зүйл коммунист намын удирдлагад байдаг

Гэвч: Энэ бол зүгээр л цуу яриа. Хэдийгээр Засгийн газарт нь коммунист намын эрх баригчид байдаг ч тэд улс оронд харьяалагдах үйлдвэрлэл, банкийг хариуцдаг. Харин жижиг худалдаа эрхлэгчдийн дунд жирийн л өрсөлдөөн явагддаг байна. Гудамжинд ойролцоо байрлалтай олон дэлгүүр, салон, кафе байдаг бөгөөд тэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж хоорондоо өрсөлдөнө.

Хятадад үнэгүй зүйл гэж үгүй. Боловсрол, эмнэлгийн тусламж, нийтийн үйлчилгээ бүгд төлбөртэй.  Дэлхий дээр бүрэн коммунист улс хэзээ ч оршин тогтнож байгаагүй аж.

Бид бодохдоо: Бүх зүйл коммунист намын удирдлагад байдаг

9 Бид бодохдоо: Хятад иргэд ажил хийх дуртай

Гэвч: Хятадууд бидний нэгэн адилаар амрах боломж гарвал амрах дуртай. Ажилтай байхын тулд бусадтай үргэлж өрсөлдөх хэрэгтэй болдог бөгөөд үүний ачаар ажил дээрээ удаан хугацааны туршид тогтдог. 

Бид бодохдоо: Хятад иргэд ажил хийх дуртай

10 Бид бодохдоо: Засгийн газраас үргэлж хяналт тавьдаг тул иргэд нь айдастай амьдардаг

Гэвч: Коммунист намынхан олон нийтийн байгууллагыг хянадаг ч хувь хүний асуудалд хэзээ ч оролцдоггүй. Хүн бүр өөрийн хүссэн зүйлээ хийж болох бөгөөд хамгийн гол нь тухайн хүний хийж байгаа зүйл олон нийтэд аюул учруулах ёсгүй.

Хотын гудамжинд хаа сайгүй олон камер бий. Эдгээр камер нь нэн түрүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн байдаг.  Тиймээс Хятадад гэмт хэргийн түвшин харьцангуй бага байдаг гэнэ.

Бид бодохдоо: Засгийн газраас үргэлж хяналт тавьдаг тул иргэд нь айдастай амьдардаг

11 Бид бодохдоо: Тэд бүтээлч бус, зөвхөн аливааг хуулбарлаж л чадна

Гэвч: Хятадууд өөрсдөө ямар нэгэн зүйл шинээр санаачилж үйлдвэрлэдэггүй, харин бидний өдөр тутам хэрэглэдэг аливаа  зүйлийг хуулбарладаг гэсэн ойлголт дэлхий даяар тархсан байдаг.

Үнэн хэрэгтээ, сэрээ, уурын чанагч, нэрийн хуудас, хөзөр, рестораны цэс, ариун цэврийн цаас гэх мэт зүйлс Хятадад анх үүссэн гэнэ. Харин техникийн хувьд авч үзвэл Хятад компьютер хамгийн хурдтай нь.

Олон зуун жилийн турш хятадууд өөрийн гэсэн дүрэм журмаар амьдарч байгаа бөгөөд тэд үргэлж шинийг эрэлхийлж байсан юм. Орчин үед ч Хятадын салбар салбарын мэргэжилтнүүд дэлхий даяар эрэлт хэрэгцээтэй байгаа.

Бид бодохдоо: Тэд бүтээлч бус, зөвхөн аливааг хуулбарлаж л чадна

12 Бид бодохдоо: Хятадууд бүх зүйл дээр фэнг-шүйг мөрддөг

Гэвч: Маш олон хүн фэнг-шүйг баримтлахыг хүсдэг билээ. Жишээлбэл, өрөөний аль хэсэг “сайн” энергитэй, хаана нь ороо тавих хэрэгтэй вэ гэх мэт бүгдийг тооцоолдог. Бодит байдал дээр Хятадад ямар ч фэнг-шүй байдаггүй бөгөөд тэд зөвхөн эрт дээр үеэс баримталж ирсэн уламжлалаа л биелүүлдэг байна. Тэд гэрийг хэрхэн тав тухтай болгох, аз дагуулах талаар уламжлалт мэдлэгтэй байдаг.

Үүнээс гадна фэнг-шүйг нас барагсдыг хөдөөлүүлэх газрыг олоход л ашигладаг байсан гэнэ.

Бид бодохдоо: Хятадууд бүх зүйл дээр фэнг-шүйг мөрддөг

13 Бид бодохдоо: Хятад улсын эмчилгээ маш сайн

Гэвч: Хятад улсын зүү эмчилгээ, уламжлалт анагаах ухааны талаар сонсоогүй хүн гэж бараг л үгүй болов уу. Харамсалтай нь тус улсад уламжлалт эмчилгээ хийдэг сайн эмчийг олоход маш хэцүү. Тиймээс ч Хятадын "супер эмчилгээ" зүгээр л нэг маркетингийн арга болсон бөгөөд хамгийн сайн эмч дээр очсон ч та бидний мэдэх эмчилгээг л бичиж өгнө.

Бид бодохдоо: Хятад улсын эмчилгээ маш сайн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()