15
Жеймс Бондын амраг Катерина Мурино
Катерина Мурино (Caterina Murino) Италийн Милан хотод загвар өмсөгчөөр ажилладаг байсан бөгөөд хожим телевизийн нэвтрүүлэгч болжээ. Гэхдээ нэг удаа Италийн инээдмийн кинонд тоглосноор хүмүүст авьяасаа харуулсан. Тэр цагаас хойш алдартай кинонд олон сайхан дүр бүтээж ирсэн юм. 2006 онд л гэхэд "007"-гийн “Казино Рояль” кинонд алдарт тагнуулчийн амрагийн дүрд тоглож байсан юм.
14
Секс бэлгэ тэмдэг Стефания Сандрелли
Анх Стефания Сандрелли (Stefania Sandrelli) кинонд зүгээр л туслах дүрийн хөөрхөн хүүхэнд тоглодог байв. Гэхдээ “Түлхүүр” нэртэй кинонд гол дүр бүтээж өөрийгөө кино ертөнцөд таниулж чадсан юм. Италичууд түүнийг 60-90 оны “Секс бэлгэ тэмдэг" гэж нэрлэдэг байжээ.
13
Олон янзын дүрд хувирах чадвартай Жульетта Мазина
Жүжигчин Жульетта Мазина (Giulietta Masina) хамгийн анх биеэ үнэлэгчийн дүрд тоглож байжээ. Энэ дүрээрээ тэрээр Италийн кино урлагийн дээд шагнал хүртсэн юм. Дүрээ маш чадварлаг гаргаж чадсан түүнийг олон янзын дүрд хувирах чадвар сайтай хэмээн найруулагчид их үнэлдэг байв.
12
"Оскар", “Golden Globus” хүртсэн анхны итали жүжигчин Анна Маньяни
Түүнийг Италийн хамгийн аугаа эмэгтэй жүжигчин гэж нэрлэж болно. Учир нь Анна Маньяни (Anna Magnani) "Оскар", “Golden Globus” шагнал хүртсэн анхны итали жүжигчин болж байсан юм. Мөн тэрээр Венец, Берлиний кино наадмын гол гол шагналуудын эзэн болж байлаа.
11
Түүхэн кинонуудаараа алдартай Марина Берти
Марина Берти (Marina Berti) анх 1941 онд кино урлагт хөл тавьсан юм. Ийнхүү олон ангит болон бүрэн хэмжээний кинонд 100 гаруй дүр бүтээжээ. Маш үзэсгэлэнтэй бүсгүй маань түүхэн кинонуудад тоглож алдартай болсон юм. Түүнийг та “Ben-Hur” кинонд тоглож байснаар нь таних биз ээ.
10
Клаудия Кардинале анхны кино “Ягаан ирвэс”-тээ хайртай
Италийн жүжигчин Клаудия Кардинале (Claudia Cardinale) Тунис улсад төрж, өсчээ. Тэрээр хамгийн анх “Ягаан ирвэс” киноны гол дүрийн бүсгүйд тоглож байсан юм. Энэ ч утгаараа анхныхаа дүрд тун хайртай байсан гэнэ. Харин энэ кино зохиол нь өнөөг хүртэл маш алдартайд тооцогддог. Италийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Клаудияг одонгоор шагнаж байв.
9
Хамгийн анхны од Франческа Бертини
Франческа Бертини (Francesca Bertini) дуугүй, хар цагаан кино дэлгэцнээ гарч байх үеийн Италийн алдартай од юм. Амьдралынхаа туршид бараг 100 гаруй дүрийг тэр бүтээжээ. Гэхдээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд Франческа дуутай кинонд тоглож амжсан байна. Түүнийг даян дэлхийд алдартай болж чадсан хамгийн анхны од гэж нэрлэж болно.
8
Аавынхаа авьяасыг өвлөсөн Азия Арженто
Италийн жүжигчин, кино найруулагч, зохиолч бас дуучин бүсгүй Азия Арженто (Asia Argento) олон талын авьяастайн дээр маш үзэсгэлэнтэй нэгэн юм. Түүний аав Италийн алдарт найруулагч Дарио Арженто аж. Магадгүй аавынх нь авьяас охинд нь өвлөгдөн үлдсэн байх. Өнөөдөр Азия Италийн төдийгүй Европын хамгийн сор жүжигчдийн нэг болж чаджээ.
7
Үзэгчдийг байлдан дагуулсан Алида Валли
Дайны дараах цаг үед тодрон гарч ирсэн жүжигчдийн нэг бол Алида Валли (Alida Valli) юм. Бүтээсэн дүр бүр нь Италийн кино урлагийн алтан сан хөмрөгт багтжээ. Түүний төгс төгөлдөр гоо үзэсгэлэн, нүүр царай нь үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө "уяж" чаддаг байв. Алида Валли 84 насандаа нас баржээ.
6
Мөнхийн залуугаараа Изабелла Росселлини
Загвар өмсөгч, жүжигчин бүсгүй Изабелла Росселлини (Isabella Rossellini) өөрийн энгийн хэрнээ хээнцэр төрхөөрөө алдартай. Кино урлагт ч тэр, загварын ертөнцөд ч тэр Изабеллаг амжилт тойрч байлаа. 1990-ээд онд Изабелла 40 хүрсэн эмэгтэйчүүдийн шүтээн байсны учир нь тэрээр мөнхийн залуу мэт сайхан харагддаг байсан аж. Тэр үед Изабелла “LANCOME” гоо сайхны брэндийн нүүр царай болж байжээ. Бүсгүйн анхны нөхөр нь алдарт кино найруулагч Мартин Скорсезе (Martin Scorsese) юм.
5
Пьер Анжели 33 кинонд дүр бүтээжээ
Италийн жүжигчин Пьер Анжели (Pier Angeli) амьдралынхаа туршид нийт 33 кинонд дүр бүтээжээ. Ердөө эхний хоёр киноныхоо дараа л тэрээр алдар нэрд хүрсэн юм. Түүний авьяас, чадварыг үнэлж, гоо сайхныг нь магтан гадаадын олон найруулагчид кинондоо тоглуулахаар урьдаг байв. Пьер Америкийн алдарт жүжигчин Жеймс Дин (James Dean)-тэй нэг кинонд хамт тоглосон юм.
4
Италийн кино урлагийн "амьд түүх" Жина Лоллобрижида
Бараг л зурсан зураг мэт төгс дүр төрхтэй жүжигчин Жина Лоллобрижида (Gina Lollobrigida) өдгөө 91 нас хүрчээ. Залуу байхдаа тэрээр Италийн кино урлагийн "амьд түүх" гэгддэг байсан юм. Түүнийг Италийн “Галт уул” гэж хочилдог. Учир нь гал мэт авалцах эрч хүч, дур булаам төрхтэй болоод тэр.
3
Үзэсгэлэн гоо Орнелла Мути
Орнелла Мути (Ornella Muti) эмэгтэй хүний төгс төгөлдөр үзэсгэлэн гоо байдлын төгс илэрхийлэл болсон нэгэн юм. Кино урлагт анх 15 насандаа хөл тавьжээ. “Зөрүүд эрийг номхотгосон нь”, “Хамгийн үзэсгэлэнтэй эхнэр” гэх мэт уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Хэдий шийдэмгий, эр зоригтой хатны дүр төрхтэй ч Орнелла тун өрөвч, эмзэг туяхан бүсгүй гэнэ.
2
Моника Беллуччи кино урлагт 1990 онд хөл тавьжээ
Моника Беллүччи (Monica Bellucci) анх загвар өмсөж олны анхааралд өртсөн ч 1990 оноос эхлэн кинонд дүр бүтээж эхэлсэн юм. Ийнхүү дэлхий дахинд нэрээ дуурсгасан жүжигчин болсон бөгөөд “Malena”, “Cesar” гэх мэт киногоороо өөрийгөө ямар харц булаам үзэсгэлэнтэй бүсгүй болохыг баталсан.
1
Софи Лорен ямагт тэргүүлсэн хэвээр
XX зууны сексийн бэлгэ тэмдэг болсон хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг бол Софи Лорен (Sophia Loren) юм. Түүний гоо үзэсгэлэнд сэтгэлээ эзэмдүүлсэн залуус хэдэн зуугаар ч тогтдоггүй байлаа. Энэ жил Софи 83 нас хүрч байгаа ч ижил насны эмэгтэйчүүдээс гоо үзэсгэлэнгээрээ ямагт нэгдүгээрт ордог хэвээр.