1
Жеймс Бонд бол шувуу судлаачийн нэр
Зохиолч Ян Флеминг өөрийн номын гол баатрыг өвөрмөц нэртэй болгохыг хүсэж байсан гэнэ. Нэр нь энгийн биш хэрнээ Британийн язгууртнуудын нэр хүндэд нөлөөлөхгүй байх ёстой байжээ. Төгс шийдвэрийг Ян “Баруун Энэтхэгийн шувууд” хэмээх номыг уншаад олж авсан байна. Шувууны тухай уг номыг Америкийн шувуу судлаач Жеймс Бонд бичжээ.
2
Анхны Жеймс Бонд америк хүн байсан
Бонд Британийн тагнуулч хэдий ч Бондын дүрийг хамгийн анх бүтээсэн хүн нь АНУ-ын иргэн байсан юм. Ян Флемингийн “Casino Royal" кино анх 1954 онд дэлгэцээр гарсан бөгөөд 60 минутын турш үргэлжилдэг. Киноны гол дүрийг америк жүжигчин Барри Нельсон (Barry Nelson) бүтээжээ. Мөн дэлгэцийн энэ бүтээлд Бондын дүрд ВВС-ийн хөтлөгч, жүжигчин Боб Холнесс (Bob Holness) бас тоглож байсан юм.
3
Том тайзан дээрх хамгийн анхны дүр
Зохиолч Флеминг бодит хүмүүсээс сэдэвлэж өөрийн зохиолын дүрүүдийг бүтээсэн аж. Англи, америк гаралтай жүжигчин Кэри Грант (Cary Grant)-ыг хэрхэн кинонд тоглож буйг харснаар тэрээр Жеймс Бондын дүрийг бүтээхээр болсон юм. “Жеймс Бонд 007” киноны зураг авалт эхлэхийн өмнө киноны гол дүрд Кэри Грантыг тоглуулахаар ярьж байсан ч тэрээр Бондын бүх чадварыг эзэмшиж чадахгүй хэмээн үзэж, татгалзсан байна. Ингээд эцэст нь Бондын дүрийг Шон Коннери (Sean Connery) бүтээхээр болжээ.
4
Бондын найруулагч жинхэнэ тагнуул байсан
Дэлхий даяар алдартай болохынхоо өмнө зохиолч Флеминг Британид тагнуулын ажил хийдэг байсан гэнэ. Гэхдээ тэрээр Жеймс Бондын кино багийн тагнуулчаар ажиллаж байсан туршлагатай цор ганц найруулагч биш юм. "Vanity Fair" сэтгүүлийн нийтлэлээс харахад Жеймс Бондын өмнөх хэсгүүдийг найруулж байсан Хэрри Солтцмэн (Harry Saltzman) АНУ-ын Төрийн байгууллагад ахлах тагнуулын ажилтан байжээ.
Энэхүү нууц нь түүний охин өөрийн иргэншлийн талаар бичиг баримт авахыг хүсэх үед илэрсэн байна.
5
Бондын түүхийг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн
Бондыг бүтээхэд нөлөөлсөн бас нэгэн хүн бол Британийн тусгай багийн шилдэг ажилтан байсан юм. Дэлхийн II дайны үед алдарт командлагч Форест Йео-Томас дайны талбарт тулалдаж явсан бөгөөд түүнийг “Цагаан туулай” хэмээн хочилдог байжээ. Дайны дараа Флеминг Форестын талаар нууц материал цуглуулсан болох нь хожим тогтоогдсон байна. Түүний түүх Бондын түүхтэй ижил юм. Жишээлбэл, Йео Томас нь Гесталод байхдаа тамлан зовоолтыг өөрийн биеэр мэдэрсэн гэнэ. Харин “Casino Royale” кинонд Жеймсийг мөн ийн тамлаж буй тухай гардаг.
6
Израиль дахь “Голдфингер”-ын хорио
"Жеймс Бонд" кинон дээр гардаг хорон санаатан нь дэлхий дахины хувьд ч заналт дайсан байжээ. 1965 онд жүжигчин Фрёбе "Daily Mail"-д өгсөн ярилцлагынхаа үеэр өөрийгөө неонацист холбооны гишүүн байсан гэдгээ илчилжээ. Үүнээс болоод түүний тоглосон “Голдфингер” киног Израильд гаргахыг нь хориглосон юм. Хэдийгээр нацистуудын бүлгэмийн гишүүн ч Фрёбё еврей иргэдийг хоолоор хангаж, нууж байсан гавьяатай учир энэ хоригийг найм хоногийн дараа цуцалжээ.
7
Рожер Мур (Roger Moore) зэвсгээс айдаг байсан
Флемингийн зохиолоос харахад Бондыг ямар нэг зүйлээс айдаг байсан гэж төсөөлөхөд бэрх. Харин Рожер Мур Жеймс Бондын дүрийг бүтээж байсан хэдий ч буунаас үхтэлээ айдаг байсан гэнэ шүү.
Цэрэгт байхад нь сургалтын үеэр түүний гарт буу дэлбэрч, Рожер Мур хэд хоногийн турш дүлийрсэн байна. Хэдийгээр сонсгол орсон ч буунаас айх айдастай хоцорчээ. Түүний энэ айдсыг нь шийдэхийн тулд найруулагч нь түүнд буудахын өмнө нүдээ анивчихад л хангалттай гэж хэлдэг байсан аж. Энэ байдал “A View to a Kill” кинон дээрээс илүү тод харагдана.
8
Ерөнхийлөгч Кеннедигийн захиалгаар бүтээсэн “Бонд"
“Доктор Ноу” маш санаандгүй байдлаар дэлхийн шилдэг хит бүтээл болсон юм. Тиймээс их хэмжээний ашиг олсон кино найруулагчид шинэ кино бүтээхийг эрмэлзэхэд Ерөнхийлөгч Жон Кеннеди дахин Жеймс Бондын талаар кино хийх хүсэлт тавьсан байна. Түүний дуртай зохиол нь “From Russia with Love” хэмээх ном байжээ. Ингээд энэхүү номын найруулгын дагуу киног бүтээж Кеннедид зориулж Цагаан ордонд тусгайлан гаргаж байсан аж. Киногоо үзсэний маргааш Ерөнхийлөгч Даллас руу явж, удалгүй харамсалтайгаар амиа алджээ.
9
Дэлгэцийн Бонд зохиолын Бондоос ялгаатай
Кинон дээрээс харахад Жеймс ямар ч тохиолдолд бэлэн байж тамхи татаж буй бүсгүйд гал өгөхдөө огтхон ч түвэгшээдэггүй. Гэхдээ киноны Бонд зохиолын Бондоос ялгаатай гэнэ шүү. "Vanity Fair" сэтгүүлд нийтэлснээр зохиолын Бонд бол өөртөө итгэлтэй, өөрийнхөө айдас, аливаа бэрхшээлийн өмнөх хүндрэлтэй байдлаа бусдад харуулахаас санаа зовдоггүй нэгэн хэмээн дүрсэлжээ. Киноны адилаар зохиолын Бонд архи уух дуртай бөгөөд ихэнхдээ хэтрүүлэн хэрэглэснээр маргааш нь шартдаг гэнэ.
10
Их Британийн хатан хаан Бондод дуртай
Орчин үеийн Жеймс Бондын дүрийг бүтээж буй англи жүжигчин Дэниел Крэйг (Daniel Craig)-т хүн бүр дуртай байдаг. Их Британийн хатан хаан II Елизабет хүртэл Крэйгийн шүтэн бишрэгч бөгөөд "2012 оны Лондоны олимпийн нээлтийг хамт эхлүүлж болох уу?" хэмээн алдарт жүжигчинд хүсэлт тавьсан байна. Хатан хааныхаа хүсэлтийг Бонд ч хүлээн авч, 2012 оны Лондоны олимпийн наадмын нээлт маш сонирхолтой болсон юм.