Кейт Аптон фэнүүддээ сюрприз барилаа

Манай гаригийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, 26 настай загвар өмсөгч Кейт Аптон (Kate Upton) шүтэн бишрэгчдэдээ нууцаа дэлгэлээ. Амьдралынхаа хамгийн сайхан мөчийг хуваалцсан тэрээр өнгөрсөн жил бейсболлын тамирчин Жастин Верландер (Justin Verlander)-тай хуримаа хийсэн билээ. Залуу хосуудын хувьд хамгийн сайхан мэдээ юу байж болох вэ?  Энэ талаар уншигчдадаа сонирхуулъя.

Кейт Аптон фэнүүддээ сюрприз барилаа

Усны хувцасны загвар өмсөгч, үзэсгэлэнтэй бүсгүй Кейт Аптон хэдийнэ айлын эзэгтэй болоод зогсохгүй, тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буйгаа фэнүүддээ зарлалаа.

Хосууд гурван жилийн турш дотно харилцаатай байсны эцэст ийнхүү гэрлэлтээ батлуулсан юм.

2018 оны хамгийн тачаангуй эмэгтэйгээр тодорсон Кейт Аптон өнгөрсөн долоо хоногт бие давхар болсноо олонд зарлалаа.

Харин дараа нь нөхөр Жастины хамт Бейсболлын бүх оддын тоглолтод оролцож, анх удаа өөрийн “шинэ төрхөө” харуулсан юм. Өнгөрсөн жил хуримаа хийгээд удаагүй байхдаа хөөрхөн бүсгүй маань нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагтаа “Дараа жил гэхэд хүүхэдтэй болохыг хүсэж байна” гэж хэлж байсан юм. Харин ийнхүү хосуудын хүсэл биелжээ.

Харин Кейт жирэмсэн болсноо зарлахаасаа хэдхэн хоногийн өмнө Италийн “Yamamay” дотуур хувцасны брэндийн сурталчилгааны зураг авахуулсан байсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()