1
Биеийн тамирын хувцсыг өдөр тутамдаа өмсөх хэрэггүй
Биеийн тамирын хувцсыг зөвхөн бие бялдаржуулах фитнесс төв, зааланд л өмсвөл зохино. Өргөн өмд, өргөн футболка, том малгайтай цамц өмсөх биед үнэхээр эвтэйхэн л дээ. Гэхдээ бид ажил руугаа гэрийнхээ халаадыг өмсөөд, харин дэлгүүр рүү унтлагын хувцастай явдаггүй. Тэр тусмаа залуус биеийн тамирын хувцас өмсөх нь элбэг. Тиймээс насандаа тааруулж аль болох биеийн тамирын хувцас өмсөхөөс татгалзаарай. Мэдээж футболка, сул хилэн өмд зэргээр орлуулж болно.
2
Торон банзлаас татгалз
Гэнэтхэн л хүүхнүүд торон урт банзал өмсөх болсон. Гэхдээ энэ нь хуучирсан загвар юм. Харин одоо урт шулуун, зузаан материалтай банзал өмсөх хэрэгтэй шүү. Гэрэлтдэг, торон банзал хэтэрхий хөгшин харагдуулдаг гэнэ.
3
Өнгөлөг шүдний аппарат үеэ өнгөрөөсөн
10-15 жилийн өмнө шүдний аппарат зүүсэн нэгнийгээ бид бараг л шоолдог байв. Харин тэр цагаас хойш шүдний согог судлаачдын хүчин чармайлтын үр дүнд ийм аппарат зүүх нь хэвийн үзэгдэл болжээ. Шүдний аппарат зүүх хүний тоо ч ихэссэн юм. Өөгүй тэгшхэн, танан цагаан шүдтэй болохыг хүн бүр л хүсдэг. Зарим хүн өнгөлөг шүдний аппарат зүүж, бараг л моод болгож байлаа.
Гэхдээ хэдий аппарат зүүх нь хүнээс айж, ичих зүйл биш ч заавал тод өнгөтэй зүйлээр шүдээ бүрэх хэрэггүй юм. Оронд нь гаднаа ил харагддаггүй, харин дотор талд нь зүүдэг аппарат сонгоорой. Ажлын ярилцлагад ороход ч эвтэйхэн харагдана шүү дээ.
4
Үүргэвч моодноос гарсан
Сайхан гоёж, чимэглэсэн, ер нь ямар ч үүргэвч биед ч их эвтэйхэн байдаг. Гэхдээ одоо энэ цүнхнээсээ салах цаг болжээ. Клатч, жижиг цүнх авч явбал тун зүгээр. Өвөрмөц сайхан өнгө, дүрстэй жижиг цүнхээр гадаад үзэмжээ чимээрэй.
5
Толин тусгалтай нарны шил бүү зүүгээрэй
XX зууны эхээр “Ray-Ban” толин тусгалтай, загварлаг нарны шилнүүд эрчээ авч байв. Гэхдээ өнөөдөр энэ шил үеэ өнгөрөөжээ. Харин оронд нь жижиг, гурвалжин хэлбэртэй, өнгөлөг теньтэй шил зүүгээрэй. Толин тусгалтай шилний ард нүдээ нуухын оронд шар, цэнхэр, ягаан теньтэй шил зүүж нүдээ илүү тодотгож, харуулаарай.
6
Хиймэл үстэй шаахай бүү өмс
Нэг хэсэг тун загварлагт тооцогдож явсан хөвсгөр үстэй шаахайнаас бид салах цаг болжээ. Хэсэг хугацаанд хүүхнүүд гэрийн гэмээр шаахай өмсөөд дээр нь урт торон банзал хослуулан өмсдөг байсан. Мэдээж хөлд эвтэйхэн. Гэхдээ одоо арай албаны мэт харагдуулах намхан өсгийтэй, тод өнгийн, элдэв янзын чимэггүй шаахай өмсөөрэй.
7
Берет малгайг зөв хослуул
Берет малгай XIX зуунд загварын тайзнаа анх гарч ирсэн. Хөгшин, залуу, эр, эмгүй л энэ малгайг өмсдөг үе байсан. Харин XXI зуунд беретийг төдийлөн тоохоо больсон. Учир нь хувцсандаа тохируулж өмсөж чадахаа больсонтой холбоотой юм. Гэхдээ беретээс бүр мөсөн татгалзаж болохгүй ээ. Хэрвээ гадаад үзэмж, хувцаслалтдаа сэтгэл хангалуун, тэгээд берет өмсвөл зохино гэж бодож байвал энэ малгайг өмсөхөд гэмгүй юм.
8
Хөл дээрх шивээснээс татгалз
2015 онд дуучин Бейонсе (Beyonce) хөл дээрээ хэнна шивээстэй харагдсанаас хойш охидын дунд энэ нь моод болсон юм. Гэхдээ одоо үүнээс салах хэрэгтэй. Хөлөө цэвэрхэн, энгийн хэвээр нь орхи. Хэрвээ заавал хөлөө чимэглэмээр байвал бөгж, бугуйвч зүүгээрэй.
9
Сүлжмэлтэй усны хувцас бүү өмс
Наран шарлагын газар, далайн эрэг дээр юугаар гангарах нь их чухал. Сайхан бие хаа, усанд сэлэхэд эвтэйхэн байдал зэргийг нь тооцож усны хувцсаа сонгох хэрэгтэй юм. Нэг хэсэг сүлжмэл гоёлтой, нарийн загвартай усны хувцас эмэгтэйчүүдийн дунд трэнд болж байлаа. Харин одоо арай энгийн, эвтэйхэн бикини өмсөх цаг болжээ.
10
Зузаан ултай пүүзээ солиорой
Зузаан ултай пүүз гүйж, үсэрч дэвхрэхэд зориулагдаагүй. Харин илүү загварлаг харагддаг байв. Харин стилистүүд зузаан ултыг мартаж, оронд нь хөлд эвтэйхэн, энгийн хэрнээ хээнцэр харагдуулах, намхан ултай пүүз өмсөхийг зөвлөж байна. Чийг татуулахгүй, агаар нэвтрүүлдэг, оймс шиг углаж өмсдөг пүүз аваарай, хүүхнүүд ээ.
11
Бариу, бие барьсан даашинз тухтай биш
Дур булаам харагдуулах бариу даашинз моодноос гарах цаг болжээ. Үүнээс өөр сайхан даашинз олон бий. Өдөржин бариу даашинзтай явахын тулд гэдсээ татаж, биеэ барьж явах шаардлагатай болдог. Мөн өдөр тутамд өмсөхөд үнэхээр тохиромжгүй даашинз билээ. Сайхан харагдахын тулд ийнхүү золиос бүү хийгээрэй. Таны гадаад үзэмжийг чимэх, хөнгөхөн, сул загвартай, нимгэн, даавуун материалтай даашинз сонговол тохиромжтой.
12
Урагдсан шорт моодноос гарсан
Уранхай шорт өмсөх нь өдгөө хоцрогдсон загвар болжээ. Оронд нь богинохон, энгийн шорт илүү загварлаг харагдуулна. Мөн юутай ч хослуулж өмсөхөд тохиромжтой.
13
Эрэгтэйчүүд “V” энгэртэй цамцнаас татгалзах хэрэгтэй
“V” энгэртэй цамц эрэгтэй хүн бүрийн шүүгээнд заавал нэг байдаг. Эрэгтэй хүний ханхар цээжийг тодотгож өгсөн энэ төрлийн цамц, футболка моодноос гарах цаг нь болсон.
14
“UGG” гутлыг зөвхөн өвөл л өмсөөрэй
Өмсөхөд дулаахан, эвтэйхэн болохоор нь Өрнөдийн орны охид хүүхнүүд “UGG” гутлыг, өвөл зунгүй өмсдөг. Гэхдээ зөвхөн өвөл, хөл даарсан үедээ л энэ гутлыг өмсөж хэвшээрэй.
15
Тохойдоо нөхөөстэй мэт хувцас бүү өмс
2010 онд тохойдоо нөхөөстэй юм шиг загвартай хүрэм, пальто их моодонд орж байлаа. Энэ моод аль дээр үед хоцрогдсон ч бид одоо хэр нь ийм чимэглэлтэй хувцас өмссөн хэвээр байгаа. Тохойдоо нөхөөстэй хувцас огтхон ч гоё харагдуулдаггүй. Тиймээс үүнээс салж илүү энгийн хүрэм, цамц өмсөж эхэлье.
16
Савхин өмд махлаг харагдуулдаг
Савхин өмдийг өнөөдрийг хүртэл охид, хүүхнүүд өмссөөр байгаа. Мөн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 63 хувь нь савхин өмдийг гоё, чамин хувцас гэж үздэг гэнэ. Гэхдээ савхин өмд тарган хүнийг улам л махлаг харагдуулдаг юм. Харин жийнс өмсөх нь хэзээд загварлаг санагдуулна. Тиймээс савхин өмдөө орхиод уламжлалт жийнсээ өмсөөрэй.
17
Олон давхар гинжин зүүлт таныг чимнэ
Нэгэн цагт янз бүрийн хээ угалзтай, хүзүү барьсан чокер зүүлт зүүгээгүй бүсгүй ховор байлаа. Харин одоо чокероо арай өөрчилж, олон давхар гинжин зүүлт зүүгээрэй. Хүзүүг урт нарийхан харагдуулдаг юм шүү.
18
Усны шорт өмсөөрэй
Усанд сэлэхдээ эрчүүд богино дотуур өмд шиг усны хувцас өмсөх ямар ч шаардлагагүй. Мэдээж зарим талаараа эвтэйхэн байх. Гэхдээ таны юуг ч далдалж чаддаггүй. Залуусыг ийм усны хувцас сонгож чадсанд итгэмээргүй санагддаг юм. Орчноо болон өөрийгөө хүндлээд усны шорт өмсөөрэй, залуус аа.