1
Далайн эргээс 2.5 км-ийн зайд орших Алькатрас арал
Алькатрас арал нь далайн эргээс 2.5 км-ийн зайд оршдог бөгөөд цэв хүйтэн ус, далайн хүчтэй урсгал нь хоригдлуудыг гадаад орчноос тусгаарлахад нөлөөлж байсан юм.
2
Гурван хоригдол тутамд нэг харгалзагч
Байшингийн гадна талд үзүүртэй төмөр утастай өндөр хашаатай байжээ. Гурван хоригдол тутамд нэг харгалзагч хянадаг байсан бөгөөд хоригдол бүр тусдаа камерт суудаг аж.
3
Хоригдлууд өмнө нь ч бас оргох оролдлого хийж байжээ
Гэвч 1962 оны зургадугаар сард гурван хоригдол залуу энэ бүх хүндрэл саадыг даван туулж, шоронгоос оргож чаджээ. Тэд бол банк дээрэмдсэн хэргээр хоригдсон Фрэнк Моррис, автомашины хулгайн хэргээр хэд хэдэн удаа ял эдэлж байсан ах дүүс Жон болон Кларенс Энглин нар юм. Оргох ажиллагаанд Алан Уэст оролцох ёстой байсан ч тэрээр камераасаа гарч чадаагүй юм. Тэд өмнө нь аль нэг хорих ангид ял эдэлж байхдаа бүгд оргох оролдлого хийж байсан учир ийнхүү “Алькатрас” руу шилжүүлсэн юм байна.
4
Агааржуулах систем
Гурван хамтрагчид зэргэлдээ камерт суудаг байжээ. Хуучин агааржуулах системд бетон цутгаагүйг мэдсэн тэд агааржуулах системийн хоолойгоор хорих ангийн дээвэр дээр гарахаар шийдсэн байна.
5
Төлөвлөгөө
Харин энэ агааржуулах хоолой камерын ард байрлах нарийхан тунель руу хүргэх гэнэ. Камер бүрт 10-20 см урттай агааржуулах систем байжээ. Моррис төлөвлөгөөг гаргаж, харин үлдсэн гурав нь шаардлагатай багажийг нь хийж эхэлсэн аж.
6
Дуу сонсонгоо хана өрөмддөг байжээ
Хурц үзүүртэй төмөр халбага болон хулгайлсан тоос сорогчны моторыг таван центийн зоосоор холбож, үүний ачаар боломжийн өрөм үүсгэсэн бөгөөд тэд ээлжлэн жилийн турш агааржуулах системийн ойролцоох ханыг өрөмджээ. Өдөр бүр камеруудад нэг цагийн хугацаатай дуу сонсгодог байсан учир тэд энэ хооронд ажлаа амжуулдаг байсан гэнэ. Хагарсан ханыг тэд навч болон картоноор хийсэн тороор нууж байжээ.
7
Аврах хантааз, сэлүүр хийжээ
Үүний хажуугаар тэд бусад хоригдлуудаас цамц, резинэн цувыг нь гуйн авч далайд живж үхэхгүйн тулд аврах хантааз хүрэм хийсэн байна. Мөн панераар сэлүүр хийжээ.
8
Өөрсдийгөө орлуулсан нь
Хамгаалагч нарт өөрсдийгөө алга болсныг эрт мэдэгдэхгүйн тулд тэд жинхэнэ үс нааж хийсэн толгойн баримал бүтээсэн ажээ.
9
Оргосон нь
1962 оны зургадугаар сарын 11-нд хамтрагчид унтлагын цагийн дараа хиймэл хүүхэлдэйнүүдээ хөнжлөөр хучиж, өөрсдөө агааржуулалтын нүхээр дээш гарчээ. Харамсалтай нь Уэст хангалттай багтах хэмжээтэй нүх өрөмдөж чадаагүй байсан учир тэд түүнийг орхин явсан гэнэ. Ажилладаггүй агааржуулагчийн торон таглааг тайлан авч гурван оргодол байшингийн дээвэр дээр гарч, ус зайлуулах хоолойгоор доош буусан байна. Эндээ тэд өөрсдийн гараар хийсэн завиа үлдээж, оройн 22.00 цаг гэхэд эргээс холдсон байжээ.
10
Ул мөргүй алга болжээ
Ингээд тэд ул мөргүй алга болсон бөгөөд албан ёсоор тэднийг сураггүй бологсод гэж үзэх болжээ. Тэднийг оргосноос хоёр хоногийн дараа ус нэвтэрдэггүй уут олджээ. Уутанд Энглиний тэмдэглэлийн дэвтэр, мөнгө болон гэр бүлийн зураг нь байсан гэнэ. Үүнээс гадна гар аргаар хийсэн хамгаалалтын хүрэм олжээ. Түгжээ нь сайн байгаагүй бололтой хүрмэн дээр шүдний ором байсан аж.
Тэднийг амьд болохыг баталсан 250 гаруй баримт олжээ
1978 оныг хүртэл тэднийг эрэн сурвалжлах ажлыг Ттагнуулын ерөнхий газрынхан хийж байсан бол дараа нь энэ үүргийг АНУ-ын маршалуудын холбоонд шилжүүлжээ. 2003 оноос эрэн сурвалжлах үйл ажиллагааг маршалуудын холбооны ажилтан Майкл Дик хийж эхэлсэн байна. Тэрээр оргодлуудыг амьд гарч чадсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд үүнийг баталсан 250 гаруй шууд бус нотлох баримт олсон гэнэ.
Жишээлбэл ах дүү Жон болон Кларенс Энглиний ээж олон жилийн турш үл мэдэгдэх нэгнээс цэцэг хүлээн авч байжээ. Үүнээс гадна тэд 1973 онд ээжийнхээ оршуулах ёслолд эмэгтэй хүний хувцас өмсөөд очсон гэнэ. Харин түүх судлаач Фрэнк Хинейгийн хэлснээр Энглиний гэр бүлийнхэн Өмнөд Америкаас ах дүү Энглиний илгээсэн ил захидлыг хүлээж авдаг байсан гэжээ. Харин Мориссын талаар ямар ч мэдээлэл байхгүй аж.
Эрэн сурвалжлах үйл ажиллагааг 100 жилийн хугацаатай явуулсны дараа хүчингүй болгодог байна. Харин одоохондоо энэ ажлыг үргэлжлүүлсээр буй гэнэ.