Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор

2018-07-18, 09:10
10,052

Арлын Япон улсын эмэгтэйчүүдийг хараад "Мөнхийн ус уучихсан юм байх даа" гэж та бодож байсан уу? Мэдээж тийм байх боломжгүй л дээ. Гэхдээ шинжлэх ухааны судалгаагаар хөгшрөлтийг удаашруулах нь тийм ч хэцүү зүйл биш бололтой. Энэхүү "ид шид" нь зөвхөн бие физиологи, генээс хамааралтай бус бөгөөд тодорхой хэмжээний анхаарал арчилгааны үр дүн ажээ. Тиймээс япон хүүхнүүд шиг толигор цэвэрхэн арьстай болъё гэвэл дараах бяцхан зөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. 

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор

1 Өөртөө цаг гаргах хэрэгтэй

Япон эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарал тавихад мөнгө, цаг заваа огтхон ч харамладаггүй. 20 настай охид ч арьс, бие галбираа сайхан хэвээр авч үлдэхийн тулд өдөр бүр арчилгаа хийдэг гэнэ. Олон цагийн хүнд ажлаа түр ч болов хойш нь тавиад тайван амгалан байдлыг мэдрэх хэсэгхэн ч болов хугацааг өөртөө олгоорой. 

Өөртөө цаг гаргах хэрэгтэй

2 Долоо хоногт нэг удаа рашаанд ордог

Япончууд халуун рашаанаараа алдартай. Эдгээр рашаан нь эрдэс бодисоор баялаг тул цусны эргэлтийг сайжруулж, нойронд сайн болгодог. Хэрвээ танд тусгай рашаанд суух боломж олдохгүй бол саунд орж болно.

Утсаа унтрааж, юунд ч сатаарахгүй тайван байдлыг бий болго. 

  • Бүх хувцсаа тайлна.
  • Арьсаа сайтар цэвэрлэж, скраб ашиглан биеэ үрж, арьсаа амьсгалуулаарай.
  • Бүх биеэ суллан, булчингаа амраана. 
  • Үүний дараа биедээ тос түрхэнэ. 

Алжаал тайлах энэ мөчийг өөртөө тогтмол олгосноор булчингаа амрааж, стрессээ тайлах боломжтой. 

Долоо хоногт нэг удаа рашаанд ордог

3 Тогтмол иллэг хийх

Японы шилдэг гоо сайханч Чизу Саеки бүсгүйчүүдийг өөрөө өөртөө иллэг массаж хийхийг зөвлөж байна. Хэрвээ та өдөр бүр иллэг хийвэл арьс тань чангарч, үрчлээсэнд баяртай гэж хэлнэ. 

Доорх үйлдлүүдийг гурван удаа зөөлөн хийж давтана.

  1. Уруулныхаа хоёр талд хуруунуудаа байрлуулна. Төгөлдөр хуур тоглож байгаа мэт хуруугаа зөөлөн зөөлөн товшино.
  2. Духныхаа төв хэсэгт чангахан дарж 3 секунд болоод чамархай руугаа татна.
  3. Духныхаа арьсыг бага зэрэг татах явцдаа нэг гараа чамархайн дээрээ байрлуулна. 
  4. Духныхаа булчинг хоёр гараараа дээш татаж өгөөрэй. 
  5. Уруул орчмын хэсгээ зөөлөн дарна. Хуруугаараа доороос дээш чиглэлтэй товшино. 
  6. Чихний арын хэсэгт тойрог хэлбэрээр дарна.
  7. Хурууны өндгөөр хөмсөг орчимд дарна. Дунд хуруугаараа нүднийхээ ухархай руу чиглэсэн байдлаар нүд орчимд дарж өгнө. 

 

Тогтмол иллэг хийх

4 Арьсаа сайтар цэвэрлэж, чийгшүүлнэ

Япон бүсгүйчүүд шиг толигор өнгөлөг арьстай болохыг хүсэж байвал орой бүр арьсаа цэвэрлэж байхыг зөвлөж байна. 

  • Цэвэрлэгчээ гартаа хөөсрүүлнэ. 
  • Хацар, дух, хамар, эрүүндээ түрхэнэ.
  • Цэвэрлэгчээ эрүүнээс чих, хамарнаас хацар, чих, нүднээс чамархай руу гэсэн чиглэлээр тараана. 
  • Хамарныхаа үзүүрээс дээш чиглэлээр угааж, духныхаа хэсгийг баруун зүүн тийш татах маягаар угаана.
  • Бүх хэсэгт зөөлөн хүрч, сайтар цэвэрлэнэ. 

Арьсаа сайтар цэвэрлэж, чийгшүүлнэ

5 Нүүрээ амраах цаг олго

Хэрвээ та өдөр бүр нүүрээ буддаг бол долоо хоногийн ядаж нэг өдрийг "будаггүй өдөр" болгоорой. Зөвхөн цэвэрлэж, чийгшүүлэгч түрхэхэд л хангалттай. 

Нүүрээ амраах цаг олго

6 Тэнцвэртэй дэглэм

Гоо сайхан дотроос гэрэлтдэг. Сайхан мэдрэмж авч, сайхан харагдахын тулд доорх хоолны дэглэмийг сонирхоод үзээрэй. 

  • Өдөрт хамгийн багадаа 1.5 литр ус ууна. 
  • Амттан идэхгүй. Зөвхөн эрүүл хоол хэрэглэнэ. 
  • Витамин ууна. 
  • Далайн бүтээгдэхүүн, ногоо зэргийг түлхүү хэрэглэнэ. 
  • Ногоон цай ууна. 

Тэнцвэртэй дэглэм

7 Арьсаа ямар ч нөхцөлд нарнаас хамгаал

Япон бүсгүйчүүд арьсаа аль болох цагаан байлгах гэж хичээдэг. Тийм ч учраас наранд бараг гардаггүй. Нарны хэт ягаан туяа нь гоо сайханд маш муу нөлөө үзүүлдэг тул цаг агаарын ямар ч нөхцөлд нарнаас хамгаалах тос заавал түрхэж хэвшээрэй. 

Арьсаа ямар ч нөхцөлд нарнаас хамгаал

Бонус: Та ч бас жороо хуваалцаарай

Дэлхий дээрх бүхий л эмэгтэйчүүд өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Харин танд бусадтай хуваалцах гоо сайхны нууц жор байвал доор бичиж бидэнд үлдээгээрэй. 

Бонус: Та ч бас жороо хуваалцаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()