1
Алиалагч загас бүгд эр хүйстэй төрдөг
Дэлхий дээр төрөөд хүйсээ сольдог амьтад байдаг. Тэдний нэг бол бидний сайн мэдэх немо буюу алиалагч загас юм. Алиалагч загас хүйсгүй төрдөг бөгөөд хэсэг хугацааны дараа эр хүйстэй болж өөрчлөгддөг гэнэ. Харин шаардлагатай тохиолдолд зарим нь эм хүчтэй болж үр удмаа үлдээдэг юм байна.
2
Дээр үед гурван метр өндөр бич амьдардаг байжээ
Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа бич дунджаар 1.2 метр өндөр юм. Харин дээхнэ үед гурван метр өндөртэй том бич байжээ. Аль хэдийнэ устаж үгүй болсон тэр том амьтан ямар их хүч чадалтай байсан бол? Тийм бичийг Гигантопитеки гэж нэрлэдэг юм. Сонирхуулахад, ийм том бич хүнтэй зэрэгцэн амьдардаг байжээ.
3
Усны үхрийн хөлс нь чийгшүүлэгч, нарны тос болдог
Эволюцын үр дүнд зарим төрлийн амьтад байгалийн хүчин зүйлтэй дасан зохицож амьдарч чаддаг. Харин тэдгээр амьтдын нэг бол усны үхэр юм. Усны үхэр байнга уснаас гарч, орж байдаг. Гэсэн ч арьс нь хэзээ ч наранд түлэгддэггүй. Үүний нууц нь усны үхрийн хөлс түүнд нарны тос болон чийгшүүлэгч болж өгдөг байна.
4
Горилл өдөр бүр шинэ үүр барьдаг
Та үүр гэдэг үгийг сонсоод шууд л шувууны тухай бодсон байх. Гайхалтай нь горилл үүр засаж амьдардаг гэнэ. Гэхдээ шувуунаас ялгаатай нь тэд нэг зассан үүрэндээ ганц л шөнийг өнгөрөөдөг аж. Судалгаагаар горилл нэг зассан үүрэндээ дахиж хонох магадлал нь дөрөвхөн хувьтай байдаг гэнэ.
5
Зарим халим өөр аялгатай байдаг
Дэлхий дээрх хамгийн том хөхтөн амьтдын нэг бол халим билээ. Гэхдээ халимны зарим нь сүргээрээ амьдардаг бөгөөд хоорондоо ондоо аялгатай дуу гаргадгийг та мэдэх үү? Эрдэмтэд үүнийг олон жилийн судалгаагаар олж тогтоожээ.
6
Давхидаг матар
XX зуунд төрсөндөө баярлах бас нэг шалтгааны нэг бол яах аргагүй матар юм. Хөгжилтэй сонсогдож байгаа биз. Цэрдийн галавын үед буюу 145 сая жилийн өмнө зургаан метр урт, хурц шүдтэй, дөрвөн мөч нь урт гүйдэг матар байсан ажээ.
7
Харх ямар хурдан үрждэг гээч
Таны гэрт харх нэг л үүрлэсэн бол арилахгүй удах байх. Харх нэг минутын дотор л үржилд ордог бөгөөд дөнгөж 23 өдрийн дараа төрдөг гэнэ. Мөн харх жилд дунджаар гурваас дөрвөн удаа үржилд ордог. Ялангуяа орон сууцны хонгилд байдаг харх жилийн турш үржилд орох магадлалтай байдаг гэнэ. Дөнгөж төрсөн харх дөрвөөс таван долоо хоногийн дотор нас биед хүрдэг аж.
8
Аварга загасны үр төл
Эрдэмтэд аварга загасыг найрсаг амьтан гэдгийг хэчнээн батлахыг хүсдэг ч бид түүнээс үхтэлээ айсан хэвээр л байх болов уу. Аварга загасны зулзага гэдсэнд байхдаа нэг нэгнээ идэж зөвхөн нэг нь л амьд үлддэг гэнэ.
9
Далайн ус хэр давстай вэ
Дэлхийн 71 хувь нь ус, тэгэхээр дэлхий маш их хэмжээний давстай мэт санагдана. Гэхдээ дэлхий дээрх усны 35 хувь нь л давстай гэнэ. Харин бүх далайн уснаас давсыг нь гаргаж авбал 152 метр өндөр уул бүтэх боломжтой аж.
10
Аварга мөөг
Мөөг гэдэг үгийг сонсоод та магадгүй хоолонд хийж хэрэглэдэг жижиг мөөгний талаар бодож байгаа байх. Гэхдээ хэдэн сая жилийн өмнө мөөг маш аварга, асар том хэмжээтэй байжээ. Долоон метр өндөр яг л мод шиг байсан гэнэ.
11
Наймаалжны биологи
22 кг жинтэй наймаалж диаметрээрээ таван см нүхээр багтаж гарч чаддагийг та мэдэх үү. Мөн тэд гурван зүрхтэйгээс хоёр нь цэнхэр өнгийн цус заламгай руугаа шахдаг бол нэг зүрх нь биеийн бусад хэсэг рүүгээ цус шахдаг аж. Бас болоогүй, наймаалж есөн тархитай бөгөөд нэгд нь мэдрэлийн систем нь байдаг гэнэ.
12
Амьтдын ардчилал
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том өөрчлөлт дагуулсан зүйл бол ардчилсан засаглал билээ. Гэхдээ энэ нь зөвхөн хүн төрөлхтний дунд байдаг үзэгдэл биш юм. Зарим төрлийн амьтад сүрэг дундаа ардчилсан засаглалтай ажээ. Тухайлбал, одос үхэр сонгуулийн зарчмаар аль зүг рүү явахаа сонгодог байна. Эм одос үхрүүд явахыг хүссэн зүг рүүгээ толгойгоо харуулан зогсож саналаа өгдөг гэнэ.
13
Сүүн замд байдаг оддоос илүү их мод дэлхий дээр байдаг
Төсөөлөөд үзэхэд дэлхий дээр тэнгэр дэх оддоос илүү их мод байх боломжгүй мэт санагдана. Гэхдээ эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар дэлхий дээр ойролцоогоор гурван тэрбум мод байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Харин энэ тоо нь сүүн замын одноос гурав дахин их юм.
14
Далайн залхаг үлэг гүрвэл бий болохоос ч өмнө амьдарч байсан
Дэлхий дээрх хамгийн догь амьд биетүүдийн нэг бол яах аргагүй далайн залхаг гэж олон эрдэмтэн үздэг юм. Ойролцоогоор 500 сая жилийн өмнө далайн залхаг дэлхий дээр амьдарч байсан бөгөөд энэ нь үлэг гүрвэл бий болохоос сая жилийн өмнө гэсэн үг.
15
Амаараа төрдөг мэлхий
Мэлхийн устаж үгүй болсон нэг төрөл амаараа үр төлөө төрүүлдэг байжээ. Гэдсэнд нь ураг бүрэлдэж төрөх болоход өндгөө амаараа гаргадаг байсан гэнэ.
16
"Зөөлөн явдалт" задгай сансарт ч амьд байх тэсвэртэй
Манай дэлхий дээр хүчилтөрөгчгүй, задгай сансарт гарсан ч амьд үлдэх боломжтой биет байдаг. Тэр нь зөөлөн явдалт нэртэй микро амьтан юм. Хасах 272 градуст ч амьд гарах чадвартай энэ биет цацраг идэвхжилтэд ч тэсвэртэй байна. Европын сансрын агентлаг 3000 ширхэг "Зөөлөн явдалт"-ыг задгай сансарт гаргажээ. Харин тэд 12 өдөр амьд явсан байна.
17
Боолчлол шоргоолжин сүрэг дунд ч бий
Хүн төрөлхтний түүхэнд боолчлолын систем байсан. Энэ нь ч маш бусармаг үйлдэлд тооцогдсоор ирсэн. Харин шоргоолж дунд боолчлол гэх зүйл бас байдаг гэнэ.
18
Тэсгим хүйтэнд амьдрах чадвартай нян
Эрдэмтэд 2007 онд найман сая жилийн өмнө амьдарч байгаад хөлдсөн нян эргэн гэсэж байгааг олж тогтоожээ. Хэрвээ энэ нян дэлхийгээр тархах юм бол бидэнд юу болох бол гэж бодохоос ч аймшигтай.
19
Урвуугаар урсдаг хүрхрээ
Дэлхийн татах хүч асар их гэдгийг урьдчилан хэлье. Их Британи, Хавай гээд хэд хэдэн газарт урвуугаар урсдаг онцгой хүрхрээ байдаг. Тухайлбал, Англид байдаг Киндер хүрхрээ доош цутгадаг боловч доороос нь маш хүчтэй салхи үлээдэг учир ус дээшээ цацардаг гэнэ.
20
Мөнх наст далайн залхаг
Турриптозис (Turritopsis) нэртэй далайн залхаг жижигхэн боловч маш хүчтэй юм. Дөнгөж 4.5 мл урттай далайн залхаг мөнх настай гэнэ. Нас бие гүйцэхээрээ тэдний бие хэмжээгээ жижгэрүүлдэг юм байна.