Их Британийн телевизийн алдарт “Geordie Shore” реалити шоуны одууд өнгөрөгч пүрэв гаригт “House of Smith Nightclub” шөнийн цэнгээний клубт тус шоуны 17 дахь улирлын 18 дугаар ангийн зураг авалтыг хийлгэжээ. Харин шөнийн цэнгээний клубийн гадаа тэд папарацийн дуранд өртсөн байна.
Тус шоуны оролцогч Клой Ферри өмнө нь гоо сайхны мэс засалд орох гэж байгаагаа зарлаж байсан. Харин энэ үдэш тэрээр гялалзсан торон өмд, бие барьсан богино майк өмсөж гоо сайхны мэс заслынхаа үр дүнг олонд гайхуулахаар шийдсэн бололтой. Гэхдээ гудамжаар алхаж явахад нь залуус түүнийг өдөж хоргоон зүгээр байлгаагүй гэнэ.
Өмнө Клой гоо сайхны мэс засалд 50 мянган евро зарцуулж байсан бол хамгийн сүүлд хөх томруулах мэс ажилбарт 15 мянган евро төлжээ. Өмнө нь тэрээр уруулаа томруулах, шанаагаа нарийсгах, хөмсгөө өргөх зэрэг гоо сайхны хагалгаанд орж байсныг бид танд танилцуулж байсан билээ.
Түүний найз залуу Сэм Говлэнд (Sam Gowland) Клойгийн шинэ дүр төрхөнд маш сэтгэл хангалуун байгаа бололтой.
Сэм найз бүсгүйнхээ өгзгийг хазаж байгаад папарацийн дуранд ийн өртжээ.
Энэ үдэш “House of Smith Nightclub” шоуны бусад од ч мөн тэнд хүрэлцэн ирсэн бөгөөд патиараа татуулж, олны нүдийг хужирлаад амжсан шүү.