1
Хамелеон орчиндоо зохицон өнгөө хувиргадаггүй
Хамелеон гадны аюулаас өөрийгөө хамгаалах гэж өнгөө өөрчилдөг гэж бид итгэдэг билээ. Гэтэл үнэндээ тэдний биеийн өнгө сэтгэл зүйн байдалтай нь шууд холбоотой аж. Мөн өмнө нь байсан газартаа одоо хэр нь байгаа бол энэ нь тохиолдлын шинжтэй.
Хүн гараараа барих, өргөх эсвэл өөр нэгэн хамелеоныг тулаанд дийлснийхээ дараа өнгөө сольдог. Цаг агаар, гэрэл, эсрэг хүйсийнх нь хамелеон ойр орчинд нь байгаа эсэх нь арьсныхаа өнгийг солиход нөлөөлдөг. Уг амьтны арьсанд хроматофорес гэх нэртэй онцгой эс бүхий өөр өөр өнгөтэй давхарга байдаг нь гайхалтай. Энэхүү давхарганы өнгө нь гэрэлд ойж янз бүрийн өнгөтэй болдог тул хамелеоныг яг л "амьд диско гэрэл шиг харагдуулдаг.
Ингэхэд хамелеон гэдэг нь грек хэлээр шороон арслан гэсэн утгатай гэдгийг та мэдэх үү?
2
Цэнхэр халим бол дэлхий дээрх хамгийн том амьд зүйл биш
Цэнхэр халим нь аварга том боловч хамгийн том нь биш. Үнэн хэрэгтээ дэлхий дээрх хамгийн том амьд зүйл бол "Humongous Fungus" гэх мөөг юм.
Уг мөөг нь АНУ-ын Орегон мужийн ойд 2000-8000 жилийн турш ургаж байгаа бөгөөд 880 га талбайг хамран ургасан уг мөөгний хамгийн том хэсэг нь хүний нүдэнд харагддаггүй, газар доор байдаг. Цаг хугацааны эрхээр газраас жижиг жижиг цагаан мөөг ургадаг байна.
3
Жоомнууд цөмийн дайныг давахгүй
Олон хүн жоомыг устгах аргагүй гэж итгэдэг. Мэдээж тэд хүнээс илүү удаан хугацааны туршид амьдарч байгаа бөгөөд байшин гэрт үүрлэсэн жоомыг устгах нь маш хэцүү байдаг. Мөн тэд толгойгоо тасдуулсан ч хэсэг хугацаанд амьд явах чадвартай. Гэхдээ 1959 онд хийсэн шинжлэх ухааны туршилтаар цөмийн дайны үед хамгийн түрүүнд үхэх шавьжнуудын тоонд жоом орж байжээ.
Судлаачид янз бүрийн шавьжнуудыг төрөл бүрийн түвшний цацраг туяагаар шарж, судласан байна. Үр дүнд нь тэд хүний амь насанд аюул учруулах хэмжээ нь 1000 рад бол жоомны хувьд 20 мянган рад гэдгийг тогтоожээ. Шимэгч хэдгэнэд бол 180 мянган рад шаардлагатай. Харин "Deinococcus durans" хэмээх бактер нь 1.5 сая рад-ын цацрагийг ч тэсэх чадвартай аж. Хөлдөөвөл үүнээс хоёр дахин их хэмжээ бүхий цацрагт ч тэсвэртэй.
4
Лууван их идэх нь нүдний хараа сайжруулахгүй
Лууван нь харанхуйд сайн харахад тустай А витамины эх үүсвэр юм. Нүдний харааг харанхуйд хурдан дасгаж харахын тулд лууванд агуулагдах каротиныг ихээр хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ тоор, нэрс, бууцай, бусад хар ногоон өнгийн ургамалд ч гэсэн луувангаас илүү хэмжээний каротин агуулагддаг аж.
Ямартай ч харанхуйд харах чадвар, харааны чадвар хоёр бол ондоо ойлголт. Дэлхийн II дайны үед 604 дүгээр салааны ахмад Жон Куннингхам маш их лууван иддэг байсан учраас шөнө маш сайн хардаг болсон байжээ. Тэгээд зөвхөн шөнийн цагаар тулалддаг гэсэн цуурхлаас энэхүү буруу ойлголт үүсэлтэй. Ахмад тухайн үед өндөр нууцын зэрэглэлтэй радарыг ашиглаж байсан юм.
5
Наймаас бага, дөрвөөс их цаг унтдаг хүмүүс урт насалдаг
2004 онд профессор Даниел Крипке өдөрт найман цаг унтдаг хүмүүс өдөрт 6-7 цаг унтдаг хүмүүсээс илүү залуугаараа нас бардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүний судалгаа зургаан жил үргэлжилсэн бөгөөд 1.1 сая хүнийг хамруулсан юм. Эдгээр оролцогчоос наймаас бага, дөрвөөс их цаг унтдаг хүмүүс судалгааг дуусахад амьд байсан гэнэ.
Тэгэхээр өдөрт найман цаг унтахгүй байх нь бидний бодсон шиг муу зүйл биш бололтой. Гэхдээ бүр нойрны дутагдалд орохгүй байх нь ч мөн чухал гэдгийг санаарай.
6
Хүн таваас ч илүү мэдрэхүйтэй
Бид бүгд харах, үнэрлэх, хүрэх, амтлах, сонсох таван мэдрэхүйтэй. Энэ ойлголт Аристотелийн үеэс л хэдэн зууны туршид батлагдаж ирсэн. Гэхдээ энгийн ойлголтоор бид дахиад дөрвөн ч мэдрэхүйтэй байх боломжтой.
- Термосепшион: Дулаан мэдрэхүй
- Экүйлибриосепшион: Шингэнээр дүүрсэн чихний дотор талын нүхний тусламжтай тэнцвэр, шаламгай байдлын мэдрэхүй
- Носисепшион: Арьс, үе мөч, дотор эрхтэнд мэдрэгдэх өвчний мэдрэхүй
- Фрофриосепшион: Биеийн мэдрэхүй. Энэ нь хүрч эсвэл харахгүйгээр шууд биеийнхээ хэсгийг мэдрэх мэдрэхүй.
7
Ус өнгөтэй
Ус өнгөгүй тунгалаг учраас тэнгэрийн өнгө далай, нуурын усанд ойж цэнхэр харагдуулдаг гэж бид итгэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ ус цэнхэр өнгөтэй гэнэ шүү. Гүн хунгарласан цас эсвэл хөлдсөн хүрхрээг сайтар ажиглавал бага зэрэг хөх өнгийн туяаг та олж харах болно.
Тэнгэрийн ойсон өнгө мэдээж нөлөөлж байгаа ч голын усны өнгө ч гэсэн үүнд оролцоно. Далай, тэнгисийн ус нь жижиг өвс, ургамал ихтэй бөгөөд эдгээр нь гэрлийг ойлгож байдаг. Тийм учраас бид усны өнгийг тодорхой харж чаддаггүй.
8
Хүчилтөрөгч нь дэлхий дээрх хамгийн түгээмэл бодис биш
Хэрвээ та энэ энгийн чулууны юу нь тийм онцгой юм бол гэж гайхаж байвал үргэлжлүүлэн уншаарай. Энэ нь кальци, титаны нийлмэлээс бүрдсэн перовскит гэх чулуулаг юм. Манай гаригийн нийт массын талыг эзэлдэг. Эрдэмтэд газрын царцдасанд энэ чулуулаг ордог гэж таамагладаг ч нотолж чадаагүй байна.
Энэхүү материалыг ашиглан хэвийн температурт ямар нэг эсэргүүцэлгүйгээр цахилгаан үүсгэх боломжтой бөгөөд "нисдэг" галт тэргийг бодит болгох боломжтой.
9
Ханиад хамгийн түгээмэл өвчин биш
Ханиадны өвчлөлийн түвшин өндөр боловч сэтгэл гутрал нь дэлхий дээрх хамгийн түгээмэл өвчин гэж статистик мэдээллээр гарчээ. 10 жилийн өмнө 2020 он гэхэд сэтгэл гутрал маш өргөн хурдацтай тархсан байх болно гэсэн мэдээлэл гарч байсан ч энэ нь аль хэдийн хаяанд тулаад ирсэн байна.
Ханиад хүрээд хамгийн түрүүнд хүн эмч дээр очдог бол сэтгэл гутралын үед чадах хэрээрээ нуух гэж оролддог. Ихэнх хүн гуниг гутралаа нуух нь хамгийн сайн арга гэж боддог аж. Зарим нь бүр сэтгэл гутралд орсон нь ичмээр хэрэг гэж үздэг байна.
Нийгэмд оруулах бидний хувь нэмэр бол энэхүү өвчнөөр өвдсөн хүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд дэмжлэг болох юм.
10
Зажилсан бохь таны ходоодонд 7 жил болдоггүй
Зажилж байгаад залгисан бохийг боловсруулах нь дунд зэргийн шарсан стейк эсвэл нэг зүсэм бялууг боловсруулахтай ижил хэмжээний л үйл явц гэнэ.
Ходоодны хүчил, энземи, хий зэрэг нь хоорондоо зохицон ажиллаж, бохийг боловсруулах болно. Бохьны химийн найрлага нь бүтэн уусдаггүй учраас үлдэгдэл нь ч гэсэн биед ямар нэг нөлөө болохуйц биш ажээ.