ХЭД ДЭХЬ ДУГААРЫН НҮД ТАНД ТААЛАГДАЖ БАЙНА?
1
Та бол нээлттэй нэгэн
Та бол маш уян зөөлөн, өрөвч энэрэнгүй нэгэн. Туршлага хуримтлуулж ажил хийх нь наргиж, цэнгэж орчлонгоос тасарч байснаас хамаагүй илүү дээр гэж боддог. Ямар ч сэтгэл хөдлөл мэдрэхгүй байснаас зовж шаналсан ч хамаагүй ямар нэг сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй гэж үздэг. Бусдад өөрийн санаа зовж буй асуудал, сул талаа харуулахыг хүсдэггүй. Мөн бусадтай өөрийнхөө асуудлыг хуваалцах дургүй. Учир нь хувийн асуудлыг хувьдаа л шийдэх хэрэгтэй гэдэгт та итгэдэг.
Хэдийгээр өөрийн тань сэтгэл санаа муу байсан ч үргэлж бусдын хажууд байж, туслах хэрэгтэй гэж боддог. Бусдад туслана гэдэг бол таны давуу талуудын нэг.
2
Та бол шударга нэгэн
Та өөрийгөө шударга хүн гэж боддог, зөв зүйл хийхдээ баяртай байдаг. Энэ нь таны амьдралын хамгийн баримтлах ёстой зүйл бөгөөд үргэлж мөрдлөг болгон амьдрах гэж оролддог. Бусдад эерэг анхны сэтгэгдэл үлдээх гэж хичээдэг. Толгойндоо төгс төгөлдөр нэгнийг төсөөлөөд түүн шиг ээ амьдрахыг зорьдог. Мөн таны хийж буй үйлдэл том, жижиг хамаагүй бусдын амьдралд маш том нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг аж.
Эргэн тойрондоо шударга бус, өрөвдөлтэй зүйл харахыг хүсдэггүй учраас үйл хөдлөлөөрөө засаж залруулах гэдэг. Таны амьдралын уриа бол "Өөрчлөлтийг өөрөөсөө" юм. Үүнийгээ ч өдөр бүр мөрдөж дагадаг байна.
3
Та өнгөрснөө мартаж чаддаггүй
Дотоод сэтгэлдээ та өөрийгөө хавханд орчихсон юм шиг мэдэрдэг. Гэхдээ энэхүү мэдрэмж нь яг хаанаас урган гараад байгааг ойлгодоггүй. Та бол өнгөрсөндөө сэтгэл хангалуун бус байгаа нь өнөөдрийн амьдралд нь нөлөөлдөг гэж үздэг хүн. Таны амьдрал ямар нэг тоглоом наадам шиг санагддаг тэр сэтгэгдлээсээ салж чаддаггүй. Гэхдээ та маш ухаалаг, хүчтэй бөгөөд чадах хирээрээ амар амгаланг бий болгох гэж оролддог.
Нууц зүйлсээ бусадтай хуваалцах дургүй, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдээд сурчихсан нэгэн. Та олон удаа гомдож байсан ч ердөө гадагш гаргаж байгаагүй. Бусдын зан аашийг тодорхойлохдоо маш сайн, дээр нь нэмээд асуудлыг шийдвэрлэхдээ гаргууд.
4
Та бол философич нэгэн
Та мэдээллийг нарийн боловсруулж, анализ хийх дуртай. Эргэн тойрныхоо зүйлсийг нягт нямбай шалгаж, дэс дараалалтай байлгахыг хүсдэг. Таны хувьд өгүүлбэр бүр эвлүүлдэг тоглоом шиг санагддаг бөгөөд гол утга учирыг нь олохын тулд нэг бүрчлэн задлан шинжилдэг. Та хэтэрхий их бодож, хэтэрхий их дүгнэлт хийдэг.
Өөрөө өөрийнхөө бодолд төөрдөг тул үзэл бодлоо алдахад хүрдэг. Та бүхнийг "зөв", "буруу" гэж тодорхойлж чадахгүй шүү дээ. Бусдад өөрийгөө бие даасан гэж харагдуулахыг хүсдэг бөгөөд ямар нэг зүйл дээр эргэлзэж байгаагаа харуулдаггүй. Амьдралыг та адармаатай эвлүүлдэг тоглоом гэж үздэг учраас бүх хэсгийг нь тааруулах гэж маш их хичээдэг аж.
Та бүх зүйлийн учрыг олохгүй байж болно. Гэхдээ үүндээ нэг их бухимдаад байдаггүй.
5
Та бол нууцлаг нэгэн
Та бол өөрийгөө бүрэн тодорхойлоогүй нэгэн боловч нэг зүйлд бүрэн дүүрэн итгэлтэй байдаг. Энэ нь та өөрийгөө хайрцаглаж, ямар нэг шошго зүүх дургүй. Та өрсөлдөх дуртай. Мэдрэмж тань маш энгийн зүйлээс болж амархан хувирдаг. Гэхдээ бусадтай өөрийнхөө талаар хуваалцах тийм ч их дуртай биш.
Мөн та үг дуу цөөнтэй, адармаатай үйл хөдлөлтэй нэгэн. Бусдын хариу үйлдлийг ажиглах танд таалагддаг учраас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцхаас өмнө бусдын үг, үйлдлийг харж, сонсох гэж оролддог. Яг өөрөө үнэн бодит гэж бодсон зүйлээ бусдад хэлдэг.
6
Та бол мэдрэмтгий, эелдэг нэгэн
Та бүхий л зүйлсийг алсаас ажиглах дуртай. Та орчлон ертөнцөд өөрийн орон зайгаа үлдээсэн мэт сэтгэгдэлтэй байдаг бөгөөд нөхцөл байдал, эргэн тойрны хүмүүсээ хялбархан уншиж мэддэг. Заримдаа маш гүн гүнзгий мэдрэмж танд төрдөг учраас маш жижигхэн зүйл ч гэсэн танд хүндээр нөлөөлж мэднэ. Инээж байхдаа ч амархан уйлж мэднэ. Учир нь таны сэтгэл хөдлөл тийм л хүчтэй илэрдэг.
Та эргэн тойрныхондоо өөрийнхөө сул тал, эмзэг байдлаа харуулахаас ичдэггүй. Бусдын нөхцөл байдлыг ойлгож мэдэхдээ хамгийн сайн бөгөөд юу болж болох талаар хамгийн түрүүнд мэдсэн байдаг.
7
Та бол гал шиг нэгэн
Та бол эрч хүчтэй, хүчирхэг, хүсэл зорилготой хүн. Хүмүүс танаас үлгэр дуурайлал авч, таныг хүндэлдэг. Зан чанарын хувьд танюг ойлгоход хүндрэлтэй зүйл байхгүй. Нэг бол та бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлана. Эсвэл бүх хүч чадлаараа үзэн ядаж чаддаг. Бүх зүйл дээр та хар эсвэл цагаан гэсэн байр суурьтай байдаг. Саарал болон өөр өнгийн зүйл байхгүй.
Та өөрийн байр сууриндаа бат зогсдгоос гадна шийдвэрийг хялбархан гаргачихдаг. Дотоод сэтгэлдээ сандруу, сэтгэл зовнисон байрын хүн боловч гаднаа энэ сул талаа харуулахыг хүсдэггүй.
8
Та бол ер бусын нэгэн
Таны сонирхол, хобби, үзэж туулсаан бүх зүйл их хачирхалтай. Таныг тодорхойлох хамгийн зөв үг бол "онцгой". Бусад хүмүүс таныг хачин амьтан гэж хүлээж авч магадгүй ч бусдын юу гэж бодох нь танд хэзээ ч хамаатай байгаагүй. Та дүрэм журмыг дагадаггүйн дээр байгаа байдалдаа нэг их ач холбогдол өгдөггүй.
Та өөрийнхөө зөн совинд итгэдэг учраас бүгдийг хүссэнээрээ хийдэг. Танд ямар нэг нуух зүйл байхгүй гэж боддог учраас байгаа бүхий л зүйлсээ бусдад харуулдаг. Шүүмжлэгчдийг та зүгээр л тоодоггүй. Гэхдээ сайн сайхны жишээ болж, хүндлэлтэй байх гэж оролддог. Мөн та бусдад мөрөөдлөө биелүүлэхэд нь тусладаг. Эсэргүүцэгч байхдаа та аз жаргалыг мэдэрдэг нэгэн.
9
Та бол чөлөөтэй, нээлттэй нэгэн
Та эрч хүчтэй, нээлттэй, төрөлхийн удирдагч хүн юм. Хэн нэгэнд тусламж хэрэг болсон үед та хажууд нь байж л байдаг. Юу гэж зөвлөхөө мэддэг, хэнд ч туслахад бэлэн.
Ажил хэрэг, гэр бүл тань гайхалтай боловч гуниг гутралд орох тохиолдол бий. Үргэлж дотоод сэтгэл хөдлөлөө нээж, ярьж байдаг бөгөөд ярихгүй байснаар бүр л илүү зовно гэж боддог. Тантай зүй бус харьцсан хүмүүсийн ч гэсэн сайн сайхан зан чанарыг олж харах гэж хичээдэг.