Африкчуудын өнөөгийн бодит дүр төрх

2018-06-26, 14:45
10,435

Анх хүн үүссэн гэж үздэг Африк тив нь 2005 оны байдлаар 900.000.000 гаруй хүн амтай (дэлхий хүн амын 14 хувь), 56 улс оршин тогтнож байна. Тус тивийн нийт нутгийн 90 хувь нь ой болон элсэн цөл, үлдсэн 10 хувь нь л хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахад тохиромжтой аж. Африкт заан, арслан, анааш зэрэг олон ховор амьтад байдаг бөгөөд 2000 гаруй төрлийн загастай ажээ. "AP", "AFP", "Reuters" зэрэг дэлхийн мэдээллийн томоохон агентлагийн гэрэл зурагчид тус улсыг зорьж африкчуудын амьдралыг харуулсан гэрэл зургууд авсныг хүргэе.  

Африкчуудын өнөөгийн бодит дүр төрх

1

Танзани дахь Микуми үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо Мката зөрлөгийн замын хажуугийн уушийн газарт биллиард тоглон зугаацах масай эрчүүд. Гадаадын жуулчдад нээлттэй байлгах үүднээс 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр нутгийн уугуул иргэд болох олон арван мянган масайчуудын гэр оромжийг шатааж, орох оронгүй болгосон талаар Америк дахь нэгэн эх сурвалж хэлж байна.  

2018 оны гуравдугаар сарын 23 (Зургийг: Ben Curtis/AP Photo)

2

Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний Орос, Саудын Арабын шигшээ багийн тоглолт эхлэхийн өмнө хөлбөмбөг тоглож буй шоронгийн хоригдлууд. Энэ зургийг Кени улсын Найробитой ойролцоо байдаг "Камити" хэмээх өндөр дэглэмтэй шоронд авсан бөгөөд хүмүүжигчид найман  багт хуваагдан тойргоор тоглосон юм. 

2018 оны зургадугаар сарын 14 (Зургийг: Baz Ratner/Reuters)

3

Үйлдвэрлэл хөгжсөн Булаваёо хотын Ричмонд хог хаягдлын цэг. Энэ эр дахин боловсруулах боломжтой цаас түүн шуудайлж явна. Хуванцар хаягдал нь байгальд шингэдэггүй шинж чанараасаа болж хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулж байна. Хэрвээ хуванцар хаягдлыг зүй зохистой хаяхгүй бол эдгээр нь ус зайлуулагчид тээглэн бөглөрч, Зимбабве дэхь хот, тосгонуудыг үерт автуулах болно. Төвийн болоод захын хот мужуудад иргэд хуванцар савны эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. 2018 оны зургадугаар сарын 5-нд НҮБ-аас энэ жил "Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр"-ийн гол сэдвийг хуванцар хаягдлын бохирдол хэмээн зарласан билээ. 

2018 оны зургадугаар сарын 2 (Зургийг: Zinyange Auntony/AFP Photo)

4

Кенийн Накуру орчмын Солио тосгонд үерийн далан задарсны дараа устаж сүйрсэн байшингуудын суурин дээр гишгэлэн яваа бяцхан хүү.

2018 оны тавдугаар сарын 10 (Зургийг:  Thomas Mukoya/Reuters)

5

Шабелле дүүрэгт өрнөсөн мөргөлдөөний үеэр амиа алдаж, Могадишү дэх Мадина эмнэлэг рүү хүргэгдсэн таван хүний цогцсыг харан зогсох сомаличууд. Сомалийн тагнуулчдын хэлж байгаагаар АНУ болон Сомалийн удирдагчид Аль-Шабаб бүлэглэлтэй холбоотой гурван эрийг уг мөргөлдөөний үеэр баривчилсан гэж байгаа ч нутгийн оршин суугчид нас барсан хүмүүс гадил тариалагчид байсан хэмээн мэдэгджээ. 

2018 оны тавдугаар сарын 10 (Зургийг: Farah Abdi Warsameh/AP Photo)

6

Конго улсын Мбандакад "Эбола" вирус тархсаны дараа иргэдийг вакцинжуулах ажил явагдсан бөгөөд энэ үеэр хүнсний зах дээр дэлгэн тавьж худалдаалж буй утсан сармагчин. 

2018 оны тавдугаар сарын 23 (Зургийг: Kenny Katombe/Reuters)

7

Абижаны Аняама дүүрэгт гарсан халуун хумхаа өвчнийг дарах зорилгоор Олон нийтийн эрүүл ахуйн үндэсний төвийн ажилтнууд утаж ариутгах ажил хийж байна. 2017 онд халуун хумхаа өвчин газар авч, Баруун Африкийн Кот д'Ивуар улсад хүртэл дэгджээ. 

2018 оны зургадугаар сарын 9 (Зургийг: Sia Kambou/AFP Photo)

8

Кенийн Кисуму дахь Сэйнт Доминик Букна ахлах сургуулийн хүүхдүүд ангидаа багтахгүй учраас гадаа сууж англи хэлнийхээ шалгалтыг өгч байна. 

2018 оны тавдугаар сарын 31 (Зургийг: Yasuyoshi Chiba/AFP Photo)

9

Кенийн Найроби дахь Хурума тосгоны таван давхар барилга нурах үеэр хажуугийн барилгын дээвэр дээрээс харж зогсох оршин суугчид. Уг нуралтаас үүдэн хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэл авсан төдийгүй цөөнгүй хүн алга болсон гэж Кенийн Онцгой байдлын газраас мэдээлжээ. Азаар ихэнх оршин суугч барилга нурахаас өмнө гарч амжсан байна. 

2018 оны зургадугаар сарын 3 (Зургийг: Ben Curtis/AP Photo)

10

Буаке дахь Ивориан хотын түүхий кашев самар боловсруулах үйлдвэрт ажиллаж буй эмэгтэйчүүд. 

2018 оны тавдугаар сарын 24 (Зургийг: Issouf Sanogo/AFP Photo)

11

Португалийн уран бүтээлч Рикардо Ромеро хүн болон амьтны эрхийг хамгаалах сэдэвт “Project Matilha” төслийнхөө хүрээнд Найроби хотын Киберагийн гудамжинд зурсан гурван тахийг та бүхэн харж байна. 

2018 оны дөрөвдүгээр сарын 25 (Зургийг: Yasuyoshi Chiba/AFP Photo)

12

Өмнөд Африкийн Йоханнесбург хотын захад орших Робинсон нэртэй хог булах цэг дээр хог түүдэг хүмүүстэй зэрэгцэн шувууд эргэлдэнэ. 

2018 оны дөрөвдүгээр сарын 29 (Зургийг: Graham De Lacy/Greatstock/Barcroft Images)

13

Кенийн Найроби хотын Кибера гэх DVD худалдааны төвд шинээр ирсэн кинонуудын зургийг харан зогсох хүү. 

2018 оны зургадугаар сарын 19 (Зургийг: Simon Maina/AFP Photo)

14

Кенийн Тика тосгоны ойролцоох талбай дээр гадаад руу экспортлох цэцэг түүж буй ажилчин. 

2018 оны дөрөвдүгээр сарын 27 (Зургийг: Baz Ratner/Reuters)

15

Кенийн Накурутай ойролцоох Солио тосгоны далан нурснаас болж айлуудын гэр сүйджээ. 

2018 оны тавдугаар сарын 10 (Зургийг: Thomas Mukoya/Reuters)

16

Кенийн Накурутай ойролцоох Солио тосгоны далан нурснаас болж айлуудын гэр усанд автан сүйджээ. Үерт өртсөн гэртээ алхах хүү.

2018 оны тавдугаар сарын 10 (Зургийг: Thomas Mukoya/Reuters)

17

Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсыг хөдөөлүүлж байна. 

2018 оны тавдугаар сарын 16 (Зургийг: Thomas Mukoya/Reuters)

18

Хөлбөмбөгийн хуучин гутал зардаг худалдагч бараагаа цэгцэлж байна. 

2018 оны тавдугаар сарын 18 (Зургийг: Thomas Mukoya/Reuters)

19

Конгод дэлгэрсэн "Эбола" вирусыг халдваргүйжүүлэх вакцин-жуулалтын үеэр Конгын голыг гатлан сэлүүрдэх конго хөвгүүд. 

2018 оны тавдугаар сарын 22 (Зургийг: Kenny Katombe/Reuters)

20

Өмнөд Африктийн Питермарицбургийн гудамжинд амьд тахиа зардаг худалдаачин. 

2018 оны тавдугаар сарын 21 (Зургийг: Rogan Ward/Reuters)

21

Онцгой байдлын ажилтнууд нурангин дээр хэрхэн ажиллаж байгааг харан зогсож буй хүмүүс. 

2018 оны зургадугаар сарын 3 (Зургийг: Baz Ratner/Reuters)

22

Эйд Аль-Фитр баяр болох гэж буйтай холбогдуулан сомаличууд уламжлалт бялуу, жигнэмэг зэргийг бэлтгэж байна. 

2018 оны зургадугаар сарын 13 (Зургийг: Feisal Omar/Reuters)

23

Эйд Аль-Фитр баярт оролцож, мөргөл үйлдэж буй муслимчууд. 

2018 оны зургадугаар сарын 15 (Зургийг: Tiksa Negeri/Reuters)

24

"Tawakal IDP" кэмпийн гар аргаар хийсэн майхны хажууд зогсох сомали жаалхүү. 

2018 оны зургадугаар сарын 19 (Зургийг: Mohamed Abdiwahab/AFP Photo)

25

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан уг зурагт Конгод гарсан "Эбола" вирусын халдвараас сэргийлэх зорилгоор ангидаа орохоос өмнө гараа угааж буй хүүхдүүдийг харуулжээ. 

2018 оны тавдугаар сарын 22 (Зургийг: Mark Naftalin/UNICEF via AP Photo)

26

Бамакогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ил тод биш байсан хэмээн ард иргэд нь бослого гаргажээ. Засгийн газраас уг жагсаалыг эсэргүүцэн мөргөлдөөн үүсэж хэд хэдэн хүн шархадсан байна. 

2018 оны зургадугаар сарын 2 (Зургийг: Michele Cattani/AFP Photo)

27

Сомали хүүхдүүд хөл бөмбөг тоглож байна. 

2018 оны зургадугаар сарын 7 (Зургийг: Mohamed Abdiwahab/AFP Photo)

28

2018 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн анхны тоглолт болох Орос, Саудын Арабын тоглолтыг үзэж буй сомаличууд. 

2018 оны зургадугаар сарын 15 (Зургийг: Mohamed Abdiwahab/AFP Photo)

29

Шөнө орсон аадар борооны улмаас Сомалигийн нийслэл усанд автжээ. Үерт орон гэрээ алдсан хүмүүс тавилга, эд хогшлоо зөөж байна. 

2018 оны тавдугаар сарын 20 (Зургийг: Mohamed Abdiwahab/AFP Photo)

30

Түр байрлах оромж нь үерт автсан тул энэ эмэгтэй ойролцоох өндөрлөг газар сууж байна. 

2018 оны тавдугаар сарын 20 (Зургийг: Mohamed Abdiwahab/AFP Photo)

31

Олон өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерт автсан гэрийнхээ гадаа зогсох хүү. Тана мужийн 30 мянга гаруй айл үерт өртсөн бөгөөд таваас илүү хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна. 

2018 оны дөрөвдүгээр сарын 27 (Зургийг: Andrew Kasuku/AP Photo)

32

Гасабо дүүрэгт саяхан нээн илрүүлсэн булшнуудыг ухаж шинжлэх ажил явагдаж байна. Энэхүү оршуулгын газарт нийт 2000 гаруй хүний цогцос байгаа гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. 

2018 оны дөрөвдүгээр сарын 26 (Зургийг: Eric Murinzi/AP Photo)

33

Конго цэргүүд амарч байна. 

2018 оны дөрөвдүгээр сарын 29 (Зургийг: Goran Tomasevic/Reuters)

34

Лорубай үндэсний бүжгийн хамтлагийн самбуру бүсгүйчүүд Кенийн Исиолод болсон Энх тайвны марафон гүйлтэд оролцжээ. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь Самбуру, Туркана, Борана болон бусад газрын өмчлөгчдийг нэгтгэх аж.

2018 оны дөрөвдүгээр сарын 26 (Зургийг: Simon Maina/AFP Photo)

35

Кенийн Кисумуд НҮБ-ын байгаль орчны газраас зохион байгуулсан “Fashion for Sustainable Future” үйл ажиллагааны үеэр дахин боловсруулсан болон байгальд шингэх боломжтой материалаар хийсэн хувцсаа олон нийтэд танилцуулахаар хүлээж буй загвар өмсөгчид. 

2018 оны тавдугаар сарын 31 (Зургийг: Photo by Yasuyoshi Chiba/AFP Photo)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()