Хааны гэр бүлд хөл тавьсан эгэл жирийн хүмүүс

Орчин үед "Үнсгэлжин" болох тийм ч хэцүү биш бололтой. Жинхэнэ ханхүү эсвэл гүнжтэй цэнгээний газар таарч ч болох нь. Жишээ нь Данийн гүнж Мэри Элизабет Дональдсон ханхүүгээ цэнгээний газраас олжээ. Харин Кейт Миддлтон нөхөртэйгөө коллежид байхдаа танилцсан байна. Америкийн жүжигчин Меган Меркл мөн л санамсаргүй тохиолдлоор ханхүү Харритай учирч, өнгөрсөн сард гэрлэснээр Их Британийн хааны удамтай холбоо тогтоожээ.

Хааны гэр бүлд хөл тавьсан эгэл жирийн хүмүүс

1 Грейс Келли (Grace Kelly), Монакогийн гүнж

Грейс Келли 1950 оноос жүжигчний карьерээ эхэлсэн боловч зургаан жилийн дараа Монакогийн ханхүү Ренье III-тай гэрлэснээр Холливудыг орхисон байна. Хосууд 1955 оны Каннын кино наадмын үеэр танилцаж,  гурван хүүхдийн эцэг эх болсон билээ.

1982 онд Грейс автын ослоор нас барсан байна. Жолоо барьж байх үед түүнд харвалт өгч, тэрээр машинаа зогсоож чадаагүй юм.

Грейс Келли (Grace Kelly), Монакогийн гүнж

2 Шарлен (Charlene), Монакогийн гүнж

Шарлен гүнж болохоосоо өмнө Өмнөд Африкийн усанд сэлэлтийн тамирчин байжээ. Тэрээр 2000 оны олимпийн наадмын үеэр Грейс Келлигийн хүү  Альберт II-той танилцсан аж. Анх 2006 онд өвлийн олимпийн үеэр хосууд гэдгээ анх олон нийтийн өмнө харуулж, 2011 онд гэрлэсэн байна. 2014 онд хосууд ихэр хүүхэдтэй болжээ.

Шарлен (Charlene), Монакогийн гүнж

3 Кейт Миддлтон (Kate Middleton) Кембрижийн гүнж

Кейт Сент-Эндрюсскийн их сургуульд түүх судалж байсан гэнэ. Тэрээр 2001 оны хичээлийн жилийн үеэр ханхүү Уильямтай танилцжээ. Ингээд олон жилийн турш болзсоны эцэст хосууд 2011 оны дөрөвдүгээр сард гэрлэсэн байна. Хосууд өдгөө гурван хүүхэдтэй.

Кейт Миддлтон (Kate Middleton) Кембрижийн гүнж

4 Сильвия Рената Зоммерлат (Silvia Renate Sommerlath), Шведийн хатан хаан

Сильвия 1972 оны олимпийн наадмын үеэр Германы Мюнхен хотод хөтөч, онгоцны үйлчлэгч хийж байсан бөгөөд энэ үедээ Шведийн өв залгамжлагч Карл Густавтай танилцсан байна. 1973 онд Карлын өвөө нас барж, тэрээр хаан ширээнд заларчээ. Хосууд 1976 онд гэрлэж, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд таван ач, зээтэй болсон гэнэ.

Сильвия Рената Зоммерлат (Silvia Renate Sommerlath), Шведийн  хатан хаан

5 Даниэль Вестлинг (Daniel Västergötland), Шведийн Вестергётландын ханхүү

Даниэль хувийн фитнесс төвтэйгөөс гадна хувийн дасгалжуулагч хийдэг байжээ. Энэ үедээ буюу 2001 онд тэрээр гүнж Викториятай танилцсан байна. Бүсгүй түүний фитнесс төвд бэлтгэл хийдэг байсан гэнэ.  Тэд 2010 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ.

Даниэль Вестлинг (Daniel Västergötland), Шведийн Вестергётландын ханхүү

6 София Хелльквист (Sofia Hellqvist), Шведийн Вермландын гүнж

Шведийн хааны гэр бүлийн гишүүн  болохоос өмнө тэрээр загвар өмсөгч болон реалити шоуны хөтлөгчөөр ажилладаг байсан гэнэ. Хатан хаан Сильвиагийн хүү Карл Филипп Софиятай 2010 оноос болзож, 2015 онд гэрлэсэн байна. Тэдний анхны хүүхэд 2016 оны дөрөвдүгээр сард төржээ.

София Хелльквист  (Sofia Hellqvist), Шведийн Вермландын гүнж

7 Митико Сёда, Японы хатан хаан

Митико өөрийн  нөхөр болох ханхүү Акихито-той 1957 онд теннисний талбайд танилцсан байна. Хэдийгээр ханхүүгийн гэр бүлийнхэн энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан ч хосууд 1959 онд гэрлэжээ. Митико хааны гэр бүлд орсон хамгийн анхны язгууртан биш эмэгтэй юм.  Хосууд гурван хүүхэдтэй.

Митико Сёда, Японы хатан хаан

8 Масако Овада, Японы өв залгамжлагч гүнж

Масако Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсөж, Японд ирээд 1986 онд Токиогийн их сургуульд элсэн орж, хууль эрх зүйн чиглэлээр суралцахаар болсон байна. Ингээд тэрээр Испанийн гүнж Лугогийн хүлээн авалтын үеэр ханхүү Нарухитотой танилцжээ. Нарухито бүсгүйд гурван удаа гэрлэх санал тавьсан бөгөөд сүүлийнх дээр нь Масако зөвшөөрсөн аж. Тэд 1993 онд гэрлэж, нэг охинтой болжээ.

Масако Овада, Японы өв залгамжлагч гүнж

9 Максима Черрути (Maxima Cerruti), Нидерландын хатан хаан

Максима санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бөгөөд "Deutsche" банкны дэд ерөнхийлөгч байсан гэнэ. Ханхүү Виллем- Александртай тэрээр 1999 онд Испанид нэгэн үдэшлэгийн үеэр танилцжээ. Виллем өөрийгөө ханхүү гэдгийг эхэндээ түүнд огт хэлээгүй байсан гэнэ. Хосууд 2002 онд гэрлэж, гурван хүүхэдтэй болсон байна.

Максима Черрути  (Maxima Cerruti), Нидерландын хатан хаан

10 Летисия Ортис (Letizia Ortiz) , Испанийн хатан хаан

Ханхүү Филипп VI- тэй гэрлэхийн өмнө Летисия сэтгүүлч, мэдээний хөтлөгчөөр ажиллаж байжээ. Хосууд 2004 онд хуримаа хийсэн бөгөөд энэ нь бүсгүйн хувьд хоёр дахь гэрлэлт байсан гэнэ. Тэд хоёр хүүхэдтэй болжээ. 2014 онд Филиппийн аав хаан  ширээнээсээ бууснаар хүү нь залгамжлах болж, харин Летисия хатан болсон байна.

Летисия Ортис (Letizia Ortiz) , Испанийн хатан хаан

11 Масенате Мохато Сиисо, Өмнөд Африк дахь Лесотогийн хатан хаан

Масенате 1997 онд Лесотогийн үндэсний их сургуульд суралцаж байжээ. Тэрээр Летсие III-тай сүй тавьсныхаа дараа 1999 онд олны өмнө ил гарсан байна. Хосууд жилийн дараа гэрлэж, гурван хүүхдийн эцэг эх болжээ.

Масенате Мохато Сиисо, Өмнөд Африк дахь Лесотогийн хатан хаан

12 Мэри Элизабет Дональдсон (Mary Elizabeth Donaldson), Данийн гүнж

Мэри ханхүү Фредериктэй 2000 оны Сиднейн олимпийн наадмын үеэр пабад танилцсан байна. Бүсгүй 2002 онд "Microsoft Business Solutions"-ын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийхээр Дани улсыг зорьсон аж. Мэри болон Фредерик нар 2004 онд гэрлэж, дөрвөн хүүхдийн аав ээж болсон байна. 

Мэри Элизабет Дональдсон (Mary Elizabeth Donaldson), Данийн гүнж

13 Мари Кавалье (Marie Cavallier), Данийн гүнж

Мари маркетингийн мэргэжилтэн байсан бөгөөд Иоахим ханхүүтэй найзынхаа үдэшлэгийн үеэр танилцсан байна. Хэдийгээр тэрээр хааны гэр бүлийн хүнтэй гэрлэх тал дээр нэлээд нухацтай хандсан ч 2008 онд хосууд гэрлэжээ. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд Мари Иоахимын анхны хүүхдийнх нь хойд эх болсон аж.

Мари Кавалье (Marie Cavallier), Данийн гүнж

14 Татьяна Блатник, Грек болон Данийн гүнж

Татьяана Жоржтауны их сургуулийг сэтгэл зүйч чиглэлээр 2003 онд төгсөж, ханхүү Николастай танилцсан байна. Тэрээр 2010 оныг хүртэл загвар зохион бүтээгч Диан фон Фюрстенбергтэй хамтран ажиллаж байсан ч хуримын ёслолдоо бэлдэхийн тулд ажлаасаа гарчээ. Ингээд хосууд 2010 онд гэрлэлтээ батлуулсан гэнэ.

Татьяна Блатник, Грек болон Данийн гүнж

15 Соня Харальдсен (Sonja Haraldsen), Норвегийн хатан хаан

Ирээдүйн нөхөр болох ханхүү Харальдтай тэрээр 1959 онд танилцжээ. Есөн жилийн дараа хаан хосуудыг гэрлэхийг зөвшөөрч тэд 1968 онд гэрлэсэн байна. 1991 онд Харальд хаан ширээнд сууснаар Соня хатан хаан болжээ.

Соня Харальдсен (Sonja Haraldsen), Норвегийн хатан хаан

16 Метте-Марит ( Mette-Marit), Норвегийн гүнж

Метте-Марит Норвегийн ханхүү Хоконтой "Quart" хэмээх томоохон хөгжмийн наадмын үеэр танилцсан байна.  Гэхдээ тэр үед хосууд зүгээр л танилцаад өнгөрсөн боловч хэдэн жилийн дараа дахин учирсан аж. Энэ үед Метте-Марит ганц бие ээж болсон байлаа. Хосууд 2001 онд гэрлэж, дахин хоёр хүүхэдтэй болжээ.

Метте-Марит ( Mette-Marit), Норвегийн гүнж

17 Рания Файсал Аль-Ясин (Rania Al Yassin), Иорданий хатан хаан

Абдалла II–той гэрлэхийн өмнө Рания олон улсын "Citi" банкинд ажилладаг байв. 1993 онд тэрээр ханхүүтэй танилцаж, 1993 оны зургадугаар сард тэд гэрлэжээ. Абдалла эцгийгээ нас барсны дараа буюу 1999 онд хаан ширээнд заларсан юм.

Рания Файсал Аль-Ясин (Rania Al Yassin), Иорданий  хатан хаан

18 Жецун Пема Вангчук (Jetsun Pema Wangchuck), Бутаны хатан хаан

Жецун ирээдүйн нөхөр болох Жигме Кхесар Намгьял Вангчукатай долоон настай байхдаа аяллын үеэр танилцсан гэх яриа бий. Тухайн үед ханхүү 17 настай байсан ч насанд хүрэхээр нь гэрлэх болно гэж охинд амласан байжээ. Жигме 2008 онд хаан болж, 2011 онд хосууд гэрлэсэн байна. Хуримын үеэр Жецун 21 настай байсан аж. Тэдний анхны хүүхэд 2016 оны хоёрдугаар сард төржээ.

Жецун Пема Вангчук (Jetsun Pema Wangchuck), Бутаны хатан хаан

19 Меган Мэркл (Meghan Markle), ирээдүйн гүнж

Хосуудын сүй тавьсан талаарх мэдээлэл 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд дэлхий даяар цацагдсан билээ. “Suits” олон ангит киноны дүрээрээ олны танил болсон жүжигчин, фотомодель энэ бүсгүй мөн хувиараа бизнес эрхлэгч юм. Үүнээс гадна Меган НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд сайн дураар гар бие оролцож, эмэгтэй хүн төрийн тэргүүн байх боломжтой гэсэн хөдөлгөөнийг дэмждэг гэнэ.

Меганы тоглосон киног үзээд ханхүү Харри түүнд дурласан гэх яриа бий. Үүнээс хоёр жилийн дараа хосуудыг найз нь танилцуулжээ. Хааны гэр бүлийн мэргэжилтний үзэж байгаагаар Меганд “Уэльсийн гүнж” хэмээх хэргэмийг өгч магадгүй аж. 

Меган Мэркл (Meghan Markle), ирээдүйн гүнж

20 Диана Спенсер (Diana Spencer), Уэльсийн гүнж

Харамсалтайгаар нас барсан Диана гүнж язгууртан байсан бөгөөд 1975 онд аав нь гүнтэн болсон аж. Диана ханхүү Чарльзтай хуримласнаараа Уэльсийн гүнж болсон бөгөөд тэд хоёр хүү төрүүлсэн нь Уильям, Харри нар билээ. Гэвч хосууд 1996 онд таарамжгүй харилцааны улмаас салж, жилийн дараа Диана аймшигт ослоор амиа алдсан юм.

Диана Спенсер (Diana Spencer), Уэльсийн гүнж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()