Эртний египетчүүдийн тухай халуухан баримтууд

2018-06-21, 10:57
11,059

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Пирамидыг бүтээсэн учраас эртний египетчүүдийг гайхамшигтай ард түмэн байсан гэдэг. Гэхдээ энэ бол хэт дөвийлгөсөн ойлголт бөгөөд тэд бусад орны иргэдтэй л адил замыг туулж өнөөгийн соёлт нийгэмд хөл тавьсан. Эртний Египетийн хүүхнүүд үнэртэй ус хэрэглэдэг, гэрийн тэжээмэл амьтан тэжээх дуртай, наадам цэнгээн хийдэг, шар айраг ууж, бүжиглэдэг байсан гэхчилэн сонирхолтой 10 баримтыг танд толилуулъя.

Эртний египетчүүдийн тухай халуухан баримтууд

1 Гэрийн эзэн өглөөний цайгаа ганцаараа уудаг байжээ

Язгууртан гэр бүлийн гишүүд өглөөнийхөө цайг хамтдаа уудаггүй байжээ. Гэрийн эзэн өглөө босож усанд орчихоод гарч ирэхэд нь зарц боолууд нь олон төрлийн хоолоор үйлчилдэг байсан аж. Харин эмэгтэйчүүд дараа нь өглөөний ундаа зооглодог. Зөвхөн өдөр, оройны зоогоор л гэр бүлийнхэн хамтдаа суун хооллодог байсан тухай ном зохиолд тэмдэглэн үлдээжээ. Мөн хоол идэх үед шар айраг уух нь түгээмэл.

Гэрийн эзэн өглөөний цайгаа ганцаараа уудаг байжээ

2 Найр наадмын үеэр занданшуулсан шарилыг үзвэр мэт гаргаж сонирхуулдаг байв

“Египетийн найр” нэртэй доорх уран зургийг Английн зураач Эдвард Логсден Лон (Edwin Longsden Long) зуржээ. Найран дээр занданшуулсан шарилыг зочдын өмнүүр чирч яваа дүр зураг харагдана. Юу болж байгаа юм бол?

Ийнхүү үхсэн хүний шарилыг ирсэн зочдодоо харуулж байгаа нь нүд ирмэхийн зуур амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг ойлгуулах зорилготой гэнэ. “Түүнийг хар, дарс уу, цэнгэ. Учир нь үхсэнийхээ дараа түүн шиг л харагдах болно!” гэсэн дохиог хүмүүст өгөх зорилготой байсан гэж судлаачид таамагладаг.

Найр наадмын үеэр занданшуулсан шарилыг үзвэр мэт гаргаж сонирхуулдаг байв

3 Тэдний хувьд гутал бол...

Фараон хаанаас авахуулаад бүх хүн ихэвчлэн хөл нүцгэн явдаг байжээ. Эзэн хаанаа хаа явсан газар нь дагаж, сандлыг нь зөөж явдаг боол хүртэл байсан гэнэ. Зарим үед өстөн дайсныхаа нэрийг сандлын уланд бичих нь түгээмэл байв.

Мөн үхсэний дараах амьдралд сандал хэрэгтэй гэж боддог байсан тул нас барсан хүний бунхан дотор сандал үлдээдэг байсан түүх бий. Фараоны сандлыг ихэвчлэн алтаар хийдэг байсан тул маш том биетэй бадриун боолууд л үүнийг авч явдаг байжээ.

Тэдний хувьд гутал бол...

4 Гэрийн тэжээвэр амьтан

Зэрлэг амьтдыг гаршуулж, гэрийн тэжээвэр болгосон хамгийн эртний хүмүүс нь египетчүүд юм. Тэд ихэвчлэн муур, нохой, шувуу, бүргэд, сармагчин тэжээх дуртай байсан талаар ном зохиол дээр гардаг. Зүүн талын зураг дээр нэгэн хүн амаараа нохойд ус өгч байгааг дүрсэлжээ.   

Хүмүүс хойд насандаа амьтадтайгаа хамт байхыг хүсдэг учир хайртай амьтныг нь үхэхээр нь занданшуулж дараа нь эзнийх нь бунханд хийдэг байжээ.

Гэрийн тэжээвэр амьтан

5 Египет бүсгүйчүүд энгэр задгай хувцасладаг байсан

Египетэд эмэгтэй хүн нарийн мөртэй бие барьсан шулуун даашинз буюу каласирис (kalasiris) нэртэй хувцас өмсдөг байжээ. Даашинзных нь энгэр задгай тул хөх нь ил харагддаг байсан гэдэг. Хатан, боол ялгаагүй эмэгтэйчүүд адил загварын даашинз өмсдөг байжээ. Зүүн талын зураг дээр дүрслэгдсэн Нефертари хатан каласирис өмссөн харагдана. Гэхдээ бүх хувцас ийм загвартай гэж бодож байвал та эндүүрч байна. Египетчүүд өөр олон янзын загварын хувцас өмсдөг байсан юм.

Египет бүсгүйчүүд энгэр задгай хувцасладаг байсан

6 Бүжигчид хувцас өмсдөггүй байв

Баяр наадмын үеэр эмэгтэйчүүд нэвт гэрэлтсэн хувцастай эсвэл чармай нүцгэн биен дээрээ бүс зүүн бүжиглэдэг байжээ. Эрэгтэй бүжигчид нь хормогч өмсөж үзүүлбэр үзүүлнэ. Бүжгээрээ юу илэрхийлэх нь чухал байснаас биш өмссөн хувцсанд нь анхаарал хандуулдаггүй байсан гэнэ. Олон гоёл, чимэглэл зүүсэн нь хувцсыг бараг орлосон мэт харагдуулж байна.

Бүжигчид хувцас өмсдөггүй байв

7 Сайхан үнэр сэнгэнүүлэх дуртай

Эртний Египетийн ард иргэд сайхан үнэртэй байхыг ихэд чухалчилдаг байжээ. Тиймээс толгой дээрээ үнэртүүлэгч лонх тавьж явдаг байсан гэдэг. Лонхонд сайхан үнэртэй зүйл хийдэг байсан аж. Үүгээр зогсохгүй өнөөх лонхоо хиймэл үстэйгээ хамтад нь боож  тогтоодог байсныг зураг дээрээс харж болно.

Сайхан үнэр сэнгэнүүлэх дуртай

8 Хүүхдүүд содон үсний засалттай байсан

Язгууртан хүмүүс үсээ хусаж, хиймэл үс зүүх нь түгээмэл байсан гэнэ. Харин хүү, охин ялгаагүй хүүхэд бүр зөвхөн хажуу талдаа үс үлдээгээд бусдыг нь хусдаг байжээ. Нас биед хүрэхэд нь үсийг нь эрэгтэй хүүхдийн үсийг тэр чигт нь хусдаг гэнэ.  

Бөөстөхөөс сэргийлж хүүхдийн үсийг ийн засдаг байсан гэж таамагладаг ч зан үйлийн шинж чанартай ч байж болох юм.

Хүүхдүүд содон үсний засалттай байсан

9 Цалинг шар айргаар хийдэг байжээ

Египетчүүд үхлийн дараах амьдралын бурхан Осирис (Osiris) тэдэнд шар айраг нэрэхийг заасан гэж үздэг. Гэсэн ч шар айраг нэрэх гэж ярих нь буруу юм, тэд арай өөрөөр шар айргийг хийж сурчээ.  Эртний шар айраг яг л сүү шиг өтгөн, гашуун, цэв хүйтэн байсан юм.  Зураг дээр харагдаж байгаачлан шар айргийг соруулаар уудаг байсан гэнэ.

Хүмүүст хийсэн ажлынх нь хөлсөнд шар айргийг талхтай хамт өгдөг ажээ. Фараон хүртэл хааны тангараг өргөхдөө өдөр бүр арван зүсэм  талх, хоёр домбо шар айраг уух болно гэж хэлдэг байсан гэдэг.

Цалинг шар айргаар хийдэг байжээ

10 Нас барагсдын хөрөг зураг

Ромын Эзэнт гүрний эрхшээлд Египет улс оршин тогтнож байхад олон соёл уламжлал өөрчлөгджээ. Тухайлбал, нас барсан хүний авсан дээр үхсэн хүний хөрөг зургийг буулгадаг болжээ. Хуурай уур амьсгалтайн дээр бунханд хадгалдаг учраас зургийн чанар нь төдийлөн муудалгүй өнөөдрийг хүрчээ. Ромын эрхшээлд орсны дараа тэр үеийн хүмүүс ямар дүр төрхтэй байсныг эдгээр шарилын зургуудаас мэдэж болно.   

Нас барагсдын залуу байхдаа зуруулсан хөрөг зургийг нь ихэвчлэн авсан дээр буулгадаг байжээ. Бурхан болоочдыг дараа төрлөө олоход нь хэрэг болно хэмээн хөргийг нь нарийн детальтай зурдаг байсан гэж  судлаачид үздэг. Одоогийн байдлаар 900 гаруй хөрөг зураг олдсон байдаг юм. Тэд бүгд биширмээр өнгө будгийн зохицолтой, чадварлаг зураачдын бүтээл байдаг. 

Нас барагсдын хөрөг зураг

Бонус

Египетийн нийслэл Каир хотоос Гизагийн пирамидын үзэгдэх байдал.

Бонус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()