NovAge Men гэж юу вэ?
Эрчүүдийн арьс арчилгаа энгийн бөгөөд хялбар байх учиртай. Учир нь тэд эмэгтэйчүүдийн адил гоо сайхандаа цаг зав зарцуулж, хичээл зүтгэл гаргах нь тун ховор. Тэр ч бүү хэл зарим эрчүүд арьсаа арчлах хэрэгтэйг ор тас мартаж, үүнийг үл ойшоох нь ч бий. Харамсалтай нь хайхрамжгүй хандлагын үр дүнд арьс цагаасаа эрт хөгширч, ядаргааны шинж тэмдгүүд маш тодоор илэрч эхэлдэг. Иймд үүнээс урьдчилан сэргийлж, арьс арчилгаандаа багахан ч болов уу цаг гаргах нь маргаангүй чухал юм.
Арьсаар мэргэшсэн анагаахын эмч Ховард Собелийн хэлж буйгаар эрчүүдэд олон шат дараалал бүхий, үнэтэй найрлагатай арьс арчилгаа шаардлагагүй. Хэтэрхий олон бүтээгдэхүүн давхарлах нь эсрэгээрээ арьсыг цочроох магадлалтай. Харин нүүрээ цэвэрлэх, чийгшүүлэх гэх зэрэг үндсэн хэдэн үйлдлийг өдөр тутамдаа хэрэгжүүлж заншихад л хангалттай байх болно.
Эрчүүдийн энэхүү арьсны онцлог болон хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүд дундаас бид Oriflame брэндийн шинэхэн танилцуулсан NovAge Men цувралыг онцлохыг хүслээ. Уг цувралаар өдөр тутмын арьс арчилгаа хийхэд ердөө дөрвөн алхам, хоёр минут л шаардагдана. Мөн эрчүүдийн арьсанд тусгайлан зориулсан онцгой бүтэц нь арьсны гүн рүү нэвтэрч, эрч хүчээр цэнэглэн, удаан хугацаанд хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэх юм.
Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС авах боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.