1
“Оддын дайн II” (Star Wars: The Empire Strikes Back)
"Оддын дайн"-ы цувралууд маш олон хүний сэтгэлд хоногшсон сайн бүтээлүүд болсон гол шалтгаан нь зураг авалт нь маш сайн хийгдсэн кино юм. Нийт 60 гаруй тайз засал хийгдсэн байдаг аж.
Он: 1980
Төсөв: 18.000.000 ам.доллар
2
“Титаник” (Titanic)
XX зууны хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино бол "Титаник" юм. Алдартай хөлөг онгоцны дизайн, бүтээн байгуулалтад маш их мөнгө зарцуулсан байна.
Он: 1997
Төсөв: 200.000.000 ам.доллар
3
“Матрикс II” (The Matrix Reloaded)
"Матрикс"-ийн хоёрдугаар анги дээр машинаар хөөдөг хэсгийг санаж байна уу? Киноны түүхэн дэх хамгийн шилдэгт тооцогдох машинтай зураг авалт болсон юм. Үүнийг хийхийн тулд хуурамч 1.5 км урт хурдны зам барьсан байна. Кино зураг авалтын дараа энэ замыг устгажээ.
Он: 2003
Төсөв: 150.000.000 ам.доллар
4
“Бөгжний эзэн: Хоёр цамхаг” (The Lord of the Rings: The Two Towers)
Уран зөгнөлт кино жанрын хамгийн шилдэг цуврал киноны тоонд "Бөгжний эзэн" яах аргагүй орно. Жижиг хэмжээтэй тайз заслуудыг хийхийн тулд гурван жил зарцуулжээ. “Weta Workshop” тайз заслын компани нийт 72 жижиг тайз бүтээсэн аж.
Он: 2002
Төсөв: 94.000.000 ам.доллар
5
“Хоббит - Санаандгүй аялал” (The Hobbit: An Unexpected Journey)
"Бөгжний эзэн"-ий нэг цуврал болох “Хоббит-Санаандгүй аялал” киноны зураг авалтыг Шинэ Зеланд улсад хийсэн юм. Энэ кинод зориулж 100 гаруй тайз засал бэлтгэжээ.
Он: 2012
Төсөв: 180.000.000 ам.доллар
6
“2001: Сансрын Одиссей” (2001: A Space Odyssey)
Найруулагч Стенли Кубрик (Stanley Kubrick)-ийн өөрийн гайхамшигт бүтээлээ компьютер график сайн дэлгэрээгүй байхад хийжээ. Үзэхэд үнэхээр итгэмээргүй санагдахаар маш сайн хийгдсэн кино юм. Ийнхүү киногоо үнэмшилтэй хийхийн тулд бүтэн эргэлддэг камер болон тайз бүтээжээ. Ингэснээр киноны баатруудыг жингүйдэж байгаа мэт харагдуулж чаджээ.
Он: 1968
Төсөв: 12.000.000 ам.доллар
7
“Сүнсний ангуучид” (Ghostbusters)
"Сүнсний ангуучид" кино бол тусгай эффект ашиглаж хийсэн анхны инээдмийн киноны нэг юм. Тус кинонд зориулж саван, хөөсөөр бүтсэн гэж харагдуулах маш том “Хөөсөн хүн” хийж байжээ.
Он: 1984
Төсөв: 30.000.000 ам.доллар
8
“Тусгаар тогтнолын өдөр” (Independence Day)
Тус киноны 95 хувийг хөдөлгөөнт камераар хийж, жижиг хэмжээний бодит тайзуудыг бий болгожээ. Цагаан ордон дэлбэрдэг хэсэгт нэг метрийн өндөртэй Цагаан ордны жижиг хувилбар бүтээж ашиглажээ.
Он: 1996
Төсөв: 75.000.000 ам.доллар
9
“Ирээдүй рүү буцсан нь III” (Back to the Future Part III)
Энэхүү кинонд ирээдүй рүү аялж байгаа залуугийн адал явдлын талаар гардаг. 1950, 1980, 2000 он руу аялдаг учир тайз засал нь өнгөрсөн, ирээдүй гэх мэт уран сэтгэмж шаардсан байдаг.
Он: 1990
Төсөв: 40.000.000 ам.доллар
10
“Нью-Йоркоос зугтсан нь” (Escape From New York)
Сүйрлийн дараах дүр зургийг үзүүлдэг уг кинонд шатаж, нурсан Нью-Йорк хот гардаг юм. Зураг авалтыг 1976 онд шатсан Хойд Луйс хотод хийжээ. Гэхдээ энэ хотыг Нью-Йорк шиг харагдуулахын тулд хотын жижиг загваруудыг бүтээжээ.
Он: 1981
Төсөв: 6.000.000 ам.доллар
11
“Эрүү” (Jaws)
Найруулагч Стивен Спилбергийн (Steven Spielberg) энэхүү кино маш том амжилт олж чадсан. Үүний нууц нь механик хиймэл аварга загас яг л амьд мэт хүмүүсийг айлгаж чадсанд оршиж байгаа юм.
Он: 1975
Төсөв: 7.000.000 ам.доллар
12
“Сансарт төөрсөн нь” (Lost in Space)
Зураг дээрх шиг жижиг загварын жинхэнэ хөлгийг кинонд зориулан бүтээж байжээ.
Он: 1998
Төсөв: 80.000.000 ам.доллар
13
“Гозилла” (Godzilla)
Кино зураг авалтад зориулж таван өндөртэй, Нью-Йорк хотын 20 өөр төрлийн загварыг бий болгожээ.
Он: 1998
Төсөв: 130.000.000 ам.доллар
14
“Ирэн дээр гүйгч 2049” (Blade Runner 2049)
Зөгнөлт киноны төрөлд багтах тус бүтээл тусгай эффектээр бүтсэн юм шиг харагддаг. Гэхдээ киног бодитой харагдуулахын тулд Лос- Анжелес хотын жижиг хувилбарыг барьсан бөгөөд төдийлөн онцгой эффект ашиглаагүй юм. Тайз заслын баг нийт 37 барилга барьсан гэнэ.
Он: 2017
Төсөв: 150.000.000 ам.доллар
15
“Карибын тэнгисийн дээрэмчин V” (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales)
"Карибын тэнгисийн дээрэмчин" киноны сүүлийн ангийг хийхэд компьютер график маш бага ашиглажээ. Кинон дээр гардаг “Хар сувд” хөлгийг бараг л жинхэнэ мэт хийсэн байна.
Он: 2017
Төсөв: 230.000.000
Киноны тайзны музей
Франц хотын “Museum of Miniatures and Cinematography” музейд кино зураг авалтад зориулж хийсэн тайзны бүтээлүүдийг хадгалдаг юм.