1
Афганистаны нийслэл Кабул хотын гудамжинд Рамадан буюу шашны холбогдолтой мацаг барьдаг сарыг хүлээж буй хүү. Дэлхий даяарх Ислам шашинтнууд Рамаданы сарыг маш өргөнөөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ үеэрээ үүрээс үдэш хүртэл хоол идэх, согтууруулах ундаа уух, тамхи татах зэргээс татгалздаг.
2018 оны тавдугаар сарын 16. Зургийг Рахмат Гул (Rahmat Gul/AP Photo)
2
Кабул хотын гар ажиллагаатай алсыг харагчаар тоглож буй хүүхдүүд.
2018 оны гуравдугаар сарын 20. Зургийг, Мухаммед Исмайл (Mohammad Ismail/Reuters)
3
Бурка өмссөн афган эмэгтэйчүүд Кандахар хотод тараасан тусламжийн бараанаас авчихаад сууцгааж байна. "Ummah" халамжийн Исламын буяны байгууллага хоол хүнсний гачигдалд ороод байгаа иргэдэд хандивын тусламж үйлчилгээний их хэмжээний бараа бүтээгдэхүүнүүдийг тараадаг аж.
2018 оны дөрөвдүгээр сарын 5. Зургийг Мухаммед Садич (Muhammad Sadiq/AFP Photo)
4
Жалалабад хотын захын хорооллуудаар Афганы эрүүл мэндийн төвийн ажилтнууд полиомиелит өвчний вакциныг хүүхдүүдэд өгч байна. Полио буюу нэг хэсэг дэлхий нийтээр тараад байсан уг өвчин нь одоо зөвхөн Афганистан, Нигер, Пакистан гэсэн гурван оронд л идэвхтэй байсаар байна.
2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр. Зургийг Нооруулла Ширзада (Noorullah Shirzada/AFP Photo)
5
Кабул хотыг тэр чигт нь харж болох уулын орой дээр тоглож буй хүүхдүүд.
2018 оны гуравдугаар сарын 14. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
6
Мөхөөлдөс авч буй хүүхдүүд. Кабул хот.
2018 оны гуравдугаар сарын 5. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
7
Афган хүү Мазар-и-Шариф хотын шавартай усанд сэлж байна.
2018 оны зургадугаар сарын 5 өдөр. Зургийг Фаршад Усуян (Farshad Usyan/AFP Photo)
8
Кабулын хотын төвийн ойролцоох довон дээр сурагчид явж байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 17. Зургийг Мухаммед Жавад Жалали (Mohammad Jawad Jalali/EPA/EFE)
9
Кабул хотын Афганистан хивс, хивсэнцрийн үйлдвэрийн ажилтан эмэгтэй утас авч байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 1. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
10
Рамадан сарын үеэр охид Коран судар эсвэл болон бусад шашны сэдэвт судар уншдаг байна.
2018 оны тавдугаар сарын 28. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
11
Лагман мужид нугас буудаж буй анчин.
2018 оны тавдугаар сарын 30. (Reuters/Parwiz)
12
Рамадан сарын үеэр "Хөх сүм" буюу Хазрат-и-Али (Hazrat-e Ali) шүтээний өмнө бурка өмссөн эмэгтэй сууж байна. Энэ үеэр мацаг барихаас гадна залбирал үйлдэж, Коран судрыг унших ёстой байдаг.
2018 оны тавдугаар сарын 23. Зургийг Фаршад Усуян (Farshad Usyan/AFP Photo)
13
Херат хотод уламжлалт гар аргаар шилэн эдлэл хийдэг хувийн үйлдвэр.
2018 оны дөрөвдүгээр сарын 25. Зургийг Хошан Хашими (Hoshang Hashimi/AFP Photo)
14
Дүүгээ тоглуулж буй хүү.
2018 оны тавдугаар сарын 29. Зургийг Рахмат Гул (Rahmat Gul/AP Photo)
15
Рамадан сарын үеэр шашны сургууль буюу мадрасад ирж Коран судар унших охид.
2018 оны тавдугаар сарын 28. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
16
Мазар-и-Шариф хотын захд амьдардаг хүүхдүүд савлуур дээр тоглож байна.
2018 оны тавдугаар сарын 22. Зургийг Фрашад Усуян (Farshad Usyan/AFP Photo)
17
Рамадан зан үйл эхэлсний анхны өдөр жигнэмгийн үйлдвэртээ ажиллаж буй эр.
2018 оны тавдугаар сарын 17. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
18
Тэсрэх бөмбөгтэй амиа золиослогч нэвтэрсэн Кабул хотын сонгуулийн бүртгэлийн төв байрны гадаа зогсох афган цагдаа. Алан хядагч нь иргэний үнэмлэхээ авахаар хүлээн бөөгнөрч байсан энгийн иргэдийг байгаа болгосон гэж Кабул хотын цагдаагийн дарга Ген Дауд Амин (Gen. Daud Amin) мэдэгджээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 22. Зургийг Рахмат Гул(Rahmat Gul/AP Photo)
19
Рамадан сарын үеэр Хэрат мужийн сүмийн гадаа суугаад Коран судар уншиж буй хүн.
2018 оны зургадугаар сарын 2. Зургийг Хошан Хашими (Hoshang Hashimi/AFP Photo)
20
Кандахар хот. Газар дор байрлуулсан тэсрэх бөмбөг хайхаар бэлтгэж буй ажилтнууд. Афганистаны дайны үеэр суулгасан тэсрэх бөмбөгийг илрүүлэхээр Засгийн газар болон хувийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.
2018 оны гуравдугаар сарын 19. Зургийг Мухаммед Садич (Muhammad Sadiq/EPA/EFE)
21
Газни хотын афган эр мөсөн блок тэврээд явж байна.
2018 оны зургадугаар сарын 6. Зургийг Закерия Хашими (Zakeria Hashimi/AFP Photo)
22
Мазар-и-Шариф хот дахь соёл амралтын хүрээлэнд анх удаа болсон афган үндэсний хувцас загварын шоун дээр загвар өмсөгчид уламжлалт загварын хувцсаа өмсөж үзүүлжээ. Афганистан улс нь эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улс хэвээр байгаа хэдий ч шинэ үеийнхэн энэхүү байдлыг өөрчлөх гэж хаалттай, бурангуй уг нийгэмд зориг гарган янз бүрийн үйл ажиллагаа, хөдөлгөөн зохион байгуулж байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 10. Зургийг Фаршад Усуян (Farshad Usyan/AFP Photo)
23
Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан охин Кабул хот дахь дүрвэгчдийн байрны гадаа алхаж явна.
2018 оны тавдугаар сарын 21. Зургийг Мухаммед Измайл (Mohammad Ismail/Reuters)
24
Рамаданы үеэр Кабул хотын сүмд Коран судар уншиж буй хүүхдүүд.
2018 оны тавдугаар сарын 21. Зургийг Рахмат Гул (Rahmat Gul/AP Photos)
25
Кабул хотын Бала Хиссар цайзын балгас орчмоор бөмбөр тоглон хөгжилдөх хүүхдүүд.
2018 оны гуравдугаар сарын 23. Зургийг Вакил Кохсар (Wakil Kohsar/AFP Photo)
26
Кандахар мужын Зари дүүргийн намуу цэцгийн талбайгаас тариачид ургацаа хурааж байна. АНУ-ын Засгийн газар Афганистан улсаас мансууруулах бодис гаргах гэж дайны үед их хэмжээний мөнгө зарцуулсан боловч тус улс намуу цэцгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт орсон хэвээр байгаа юм.
2018 оны дөрөвдүгээр сарын 9. Зургийг Жавед Тавийр (Javed Tanveer/AFP Photo)