1
"Камикадзе" сургуулийнхан
Энгийн хүний нүдээр харахад цэргүүдийн дурсгал болгон авахуулсан гэрэл зураг мэт санагдаж байгаа биз. Харин энд байгаа залуус Японы тусгай бэлтгэгдсэн, нисэх хүчний “Камикадзе” сургуулийнхан гэсэн мэдээлэл нь хүн бүрийн анхаарлыг татаж, аймшигт байдалд оруулна. Энэ зургийг авахуулсны маргааш нь 17 настай Юкио Араки (зураг дээр гөлөг тэвэрсэн байгаа) 1945 оны тавдугаар сарын 26-нд Японы Кагошимагийн нь Бансейд нислэг хийгээд дахин эргэж ирээгүй байна. Дэлхийн II дайны үед “Камикадзе” сургуулийн 3800 нисгэгч амиа алдсан түүхтэй.
2
Ламтан талийгаачийн хойдохыг уншиж байна
2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд Хятадын Шаньси Тайюаны галт тэрэгний буудал дээр нэгэн настан маш удаан хугацааны турш нэг байрлалтай байсан нь олны анхаарлыг татсан юм. Зорчигчдын нэг нь настанг сэрээхийг оролдсон боловч тэр аль хэдийнэ өөд болсон байжээ. Зорчигчдын дунд ламтан байсан учир тэрээр нас барсан настанд зориулан ном уншиж, нөгөө ертөнцөд тайван нойрсоход нь тусалсан байна.
3
Их Британийн аяллын “Терра нова” багийнхан Өмнөд туйлд, 1912 оны нэгдүгээр сарын 18
Аяллын эхэн үеэс л бүх зүйл шинжлэх ухаан гэхээсээ илүү улс төртэй холбоотой байжээ. Багийн ахлагч Роберт Скотт (Төв хэсэгт зогсож байгаа) болон түүний багийнхан Норвегийн Рауля Амундсений баг хамт олныг гүйцэж, Өмнөд туйлд хамгийн түрүүнд хүрэх ёстой байжээ. Ийнхүү түрүүлж очсоноор энэхүү амжилт Британийн нэр дээр бичигдэх байсан юм. Хүчтэй салхи, өвлийн хүйтнийг даван туулж Өмнөд туйлд очиход Норвегийн багийнхан тэднээс хамаагүй түрүүлж ирсэн байсан боловч мөрийг нь цас, нохойны мөр дарсан байжээ. Үүнээс гадна Өмнөд туйлын цэг дээр баригдсан Пульхем кэмпэд Скоттын багийнханд зориулсан захиа байсан гэнэ. Буцах замдаа багийн дөрвөн гишүүн амиа алджээ.
4
Бяцхан охин болон махчин шувуу
Энэхүү зургийг гэрэл зурагчин Кевин Картер 1993 онд Суданы Айод хотод дарсан байна. Охины эцэг эх тусламжаар ирсэн хоол хүнсийг авахаар гүйсэн бол өлсөж, цангаснаасаа болж сульдсан бяцхан охин ээж аавынхаа араас явж ч чадахгүй амарч байлаа. Харин бяцхан охины араас махчин шувуу харж суусан юм. Эдгээр шувуу довтолдоггүй бөгөөд хохирогч болсон амьтад нь эцсийнхээ тамираа бартал харж зогсдог байна. Энэ зураг Кевинд нэр хүнд авчирсан хэдий ч "Хүний үнэргүй" гэсэн нэр зүүхэд хүргэжээ. Гэрэл зурагчин энэ зургаараа Пулитцерийн шагнал хүртсэн боловч гурван сарын дараа амиа хорлосон аж.
5
Нисгэгч Владимир Комаровын цогцосны үлдэгдэл
Владимир Комаров 1967 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Союз-1” пуужинг хөөргөх туршилтын үеэр амь насаа алджээ. Газардах үед пуужингийн үндсэн шүхэр нээгдээгүй учир газар мөргөж, пуужин дэлбэрсэн аж. Танигдахын аргагүй болсон цогцсыг Москва руу явуулж, чандрыг нь Кремлийн хананд байрлуулжээ. Ослын газар судалгаа хийх ажил үргэлжилж байсан бөгөөд дахин хэд хэдэн цогцос олсон байна. Бусад цогцсыг пуужингийн дэлбэрэлт болсон газар оршуулжээ.
6
MH17 нислэгийн зорчигчдын нас барахын өмнөх селфи
15 настай Гари Слок, ээж Петр Лангевелдынхаа хамтаар Куала-Лумпур руу аялахаар MH17 нислэгээр зорчиж явсан байна. Энэхүү селфиг хийснээс хойш гурван цагийн дараа Украины дээгүүр ниссэн онгоц дэлбэрч, онгоцны бүх зорчигч амиа алджээ.
7
Лам нар зулын гол болсон нь
1963 онд Өмнөд Вьетнамд Ерөнхийлөгч Нго Динь Зьемын үед дарангуйллын дэглэм ноёрхож байсан учир Буддын шашинтнууд маш их эсэргүүцэл, доромжлол амссан байна. Тухайн жилийн хавар Буддын лам нар өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө жагсаал хийжээ. Засгийн газрын зүгээс тэдэнд маш хатуу хэрцгий хандаж байсан бөгөөд нийт есөн лам энэ тэмцлийн үеэр амиа алдсан байна. Энэ харгис хэрцгийн байдлыг эсэргүүцэж 1963 оны арваннэгдүгээр сард хоёр настай лам зулын гол болж, өөрийгөө шатаан амиа егүүтгэжээ.
8
Үхсэн ч хамтдаа
Энэхүү археологийн олдворыг 1972 онд Иранаас олжээ. МЭӨ 800-аад оны үед амьдарч байсан энэ хоёр залуу түрэмгийлэгчид хотыг галдах үед амиа алджээ. Тухайн үед иргэд олноороо угаартаж амь насаа алдсан юм байна. Харин хоёр залуу эцсийн мөч хүртлээ хамтдаа тэмцжээ.
9
Сэтгэцийн өвчтөн
Доорх гэрэл зургийг 1916 оны есдүгээр сард Францын Курселет тосгонд дайны үед авсан байна. Харин зураг дээр байгаа залуу сэтгэцийн өвчин туссан бөгөөд хүн хэт их сэтгэлийн дарамтанд орох үед энэ төрлийн харцыг ажиглаж болдог аж.
10
Хорих ангийн бяцхан зураач
Дайны дараа бяцхан охиныг сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хорих анги руу хүчээр явуулжээ. Багш нь байшин зурах даалгавар өгөхөд тэрээр орооцолдсон, хурц ороомог утас зурсан аж. Самбрын дээд талд Терезка гэсэн нэр байгаа бөгөөд энэ нь зураач охины нэр юм.