Дэлхийн I дайнд химийн зэвсэг ашиглаж байсныг гэрчлэх 10 баримт

2018-06-12, 19:18
9,449

Дэлхийн I дайны үед химийн зэвсэг ашиглах нь гэмт хэрэгт тооцогддог байсан. Их гүрнүүд ийм төрлийн зэвсэгг ашиглахаас татгалзсан конвенц байгуулсан боловч дайн эхэлсэн даруйд тус гэрээг умартсан юм. Үй олноор хөнөөх чадвартай химийн зэвсэг ашигласнаар дайныг улам хурцатгасан гэж хэлж болно. Байлдааны талбар дээр химийн хорт ямар их уршиг тарьж буйг хараад цэргүүд айдаст автаж, “Хорт хий! Хорт хий!” хэмээн орилж байсан тухай олон сурвалжид тэмдэглэсэн байдаг. 

Дэлхийн I дайнд химийн зэвсэг ашиглаж байсныг гэрчлэх 10 баримт

10 Герман цэргүүд Францын эсрэг 6000 бортого хлорын хий нээсэн түүхтэй

1915 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Бельги улсын Ипр хотын гадна Дэлхийн I дайны хамгийн анхны хорт хийн дайралт болж байжээ. Германы арми шинээр боловсруулсан 6000 бортого хлорын хийг авчирчээ. Тэд салхины хэмийг Францын цэргүүд рүү чиглэх мөчийг хүлээж байгаад тус зэвсгээ ашигласан байна.

Уг нь францчууд химийн зэвсгийн дайныг анх эхлүүлсэн. Тэд 1914 оны наймдугаар сард Германы армийн эсрэг нулимс асгаруулагч хорт хийтэй гранат ашиглахдаа тавлан инээж байсан юм. Хэдий учруулсан хохирол нь өндөр биш боловч тэд энэ аймшигт дайны эхлэлийг тавьсан аж.

Ипр хотын хажууд дайтаж байсан цэргүүд дайснууд нь хлорын хий ашиглана гэж төсөөлөөгүй явсны дээр өмнө нь хэзээ ч ийм халдлагад өртөж байгаагүй болохоор хорт хийн баг авах ч сөхөө байгаагүй юм. 10 минутын дотор мянга мянган цэргийн хоолой боогдон үхэтхийн унасан. Үлдсэн цэргүүд нь хордож, хойш ухарцгаасан.

“Цэргүүд газар дээр хэдий ч далайд живж үхсэн мэт харагдаж байсан. Хордох үед уушгийг минь хутгаар зүсэж байгаа мэт мэдрэмж төрсөн. Энэ бол аймшигт үхэл” гэж амьд үлдсэн нэг цэрэг хожим дурсчээ.

Герман цэргүүд Францын эсрэг 6000 бортого хлорын хий нээсэн түүхтэй

9 Хлорын хийг зохиосон нөхрөө зогсоохын тулд эхнэр нь амиа хорложээ

Германы химич, цэргийн цолтон Фриц Хабер (Fritz Haber) хлорын хорт хийг гаргаж авах ажлыг гардан хийж байсан бөгөөд тэрээр “Химийн зэвсгийн эцэг” гэгддэг хүн юм. Дайны дараа тэрээр  Нобелийн шагнал хүртэж байсан аж. Гэхдээ дайны үед хэрэглэж байсан, хүн хордуулах зэвсэг бүтээхэд бүхий л амьдралаа зориулжээ.

Түүний эхнэр Клара Иммервар (Clara Immerwahr) нь еврей гаралтай герман химич байсан юм. Нөхрийнхөө хийдэг ажлыг эрс эсэргүүцэж, “Хэрцгий балмад үйл хэрэг, амьдралын мөн чанарыг ганхуулсан үйлдэл” гээд нөхрөөсөө энэ ажлаа зогсоохыг дахин дахин гуйсаар байсан аж. Өөрийнх нь гавьяаг үнэлсэн нэгэн ёслолын арга хэмжээнд оролцоод ирэхэд нь эхнэр нь амиа хөнөөсөн байжээ. Энэ үйлдэл нь түүнийг зогсооход хангалттай гэж бодсон ч нөхөр нь тэгсэнгүй. Эхнэрээ нь нас барсных нь маргааш өглөө химийн зэвсгийн дайралт хийхээр Хабер зүүн фронт руу явжээ.

Хлорын хийг зохиосон нөхрөө зогсоохын тулд эхнэр нь амиа хорложээ

8 Амьд үлдэхийн түлд шээсэнд дүрсэн алчуур ашигладаг байжээ

Эхний дайралтаас хоёр хоногийн дараа хоёр дахь хлорын хийг Канадын нэгдүгээр дивизэд ашигласан юм. Германы шинэ зэвсэгтэй танилцаж амжаагүй байсан Канадын арми бага сага бэлтгэл базаасан байжээ. Газрын гадаргад хорт хий тэр чигтээ тархсан тул цэргүүд гүйж зугтсан ч нэмэргүй байлаа. Тэгэхээр ямар нэгэн зүйл өөд авирах л сонголт үлджээ. Тэгсэн ч дайсны нүдэнд илүү тод бай болох юм.

Хийн баг байгаагүй ч эмч нар өөр гарц сэдсэн нь ам, хамраа даавуугаар битүүлбэл арай бага хохирно гэж үзсэн байна. Зүгээр нэгэн даавуу, алчуур бус тэднийг шээсэнд дүрвэл үйлчилгээ нь илүү гэж үзсэн байна. 

Хорт хий цацагдахад цэргүүд нуувчиндаа очин шээстэй алчуураар амаа тагласан байна. Мэдээж баг шиг үр дүнтэй биш. Гэсэн ч  ойролцоогоор 2000 канад цэрэг амь үрэгдэж цочирдмоор дүр зураг үлдээсэн юм.

Нэг шотланд цэрэг дайны талаар “Ипрт очиход хорт хийнд хордож үхсэн тоймгүй олон канад цэргийн цогцостой нүүр тулсан. Бидний харсан хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг байсан юм” гэж бичжээ.

Амьд үлдэхийн түлд шээсэнд дүрсэн алчуур ашигладаг байжээ

7 Англи эрдэмтэд идээтүүлэх хийг (mustard gas) энэтхэг цэргүүд дээр туршжээ

Харин англичууд үүнтэй зэрэгцэн химийн зэвсэг гаргаж авах ажилд ханцуй  шамлан орсон юм. Мэдээж эхлээд туршилт хийх хэрэгтэй болжээ.

1916 онд англи эрдэмтэд 20.000 цэрэг дээр туршилт хийжээ. Цэргүүдэд юу болох талаар урьдчилан хэлээгүй байна. Дараагаар нь "Равалпинди" нэртэй туршилт явуулсан байна. Энэ туршилтыг хийхдээ арьс идээтүүлэх хийтэй өрөөнд энэтхэг цэргүүдийг  оруулжээ. Туршилтыг мөн л нууцаар явуулсан аж. Цэргүүд юунд орж байгаагаа ч мэдээгүй гэнэ. Эрдэмтэд хүний биед гэмтэл учруулахын тулд хэр их хий шаардлагатайг мэдэхийг зорьж, энэтхэг хүний арьсанд хэрхэн үйлчилдэг эсэхийг шалгахыг хүсчээ. Туршилтын дараа цэргүүд хэд хоног алхаж чадахгүй байснаас гадна арьс нь идээлж, хууларч байсан болохоор эмнэлгийн орноос салаагүй юм.

Энэ зэвсгийг ашиглахын тулд гарцаагүй золиос хэрэгтэй байсан гэж эрдэмтэд хэлсэн байдаг.

Англи эрдэмтэд идээтүүлэх хийг (mustard gas) энэтхэг цэргүүд дээр туршжээ

6 80.000 хүний амийг авсан Фосген хий

Химийн зэвсгээс хамгийн хөнөөлтэй нь фосген хий юм. Дайнд ойролцоогоор 91.000 цэрэг химийн зэвсэгт хордож үхсэн бөгөөд 85 хувь нь фосген хийн улмаас амиа алдсан байдаг.

Энэ зэвсэг нь хүнийг мэдээгүй байхад аажмаар хордуулж эцэст нь алдаг. Хлорын хийд хордсон юм шиг ханиаж, уушгийг өвтгөхгүй, ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Маш бага хэмжээгээр цацсан ч үнэртэхгүй.

Анх 1915 оны арванхоёрдугаар сарын 19-нд Бельги улсын Вийл (Wieltje) хотод ашиглаж байсан. Германчууд 88 тонн хлорын болон фосгений хийг дайснуудын байрлаж байсан газарт шүршсэн байна. Цөөхөн хүн л баг зүүж амжсан гэнэ. Цэргүүдийг гадарлаагүй байхад хорт хий уушгинд нь орж, биед нь тархжээ. Тэд ямар хор хөнөөлтэйг нь ч мэдээгүй аж. Зөвхөн энэ үйл явдлын үеэр 69 хүн нас барж 1069 хүн хохирсон байна. Үхсэн хүмүүсийн хувьд газар дээрээ шууд амь тавьчихаагүй. 24 цагийн дараа л шинж тэмдэг илэрч хэд хоногийн дараа үхмэл байдалтай болж хувирчээ. 

80.000 хүний амийг авсан Фосген хий

5 Идээтүүлэх хий яг л там шиг

Дэлхийн I дайны үед идээтүүлэх хий цэргүүдийн хувьд аймшигт хар дарсан зүүд шиг л байжээ. Үр хөнөөлтэйдээ биш. Идээт хийнд хордсон нийт хүмүүсийн 2-3 хувь нь үхсэн юм. Харин үхээгүй ч амьд үлдсэн хүмүүсийг дуусашгүй зовлонд унагааж байсан юм.

Идээт хийнд хордсон цэргүүдийг амьсгалахад арьс нь шууд цэврүүтэж, нүд нь хавдан хараа нь мууддаг байжээ. Мөн хий биед нь бүхэлд нь тархаж дотуур болон гадуур цус алдахад хүргэдэг. Үхсэн хүмүүсийн ихэнх нь маш удаан тарчилж эцэст нь бөөлжсөөр амь тавьдаг байна.

“Энэ дайныг ямар ч үнэ цэнээр хамаагүй ялахыг хүсэж үргэлжлүүлж байгаа хүмүүс идээт хийнд хордсон цэргүүдийн хэрхэн тарчилж үхэж байгааг хардаг ч болоосой” гэж нэгэн англи сувилагч хэлсэн байдаг. “Гич шиг шар өнгөтэй идээт хий нь нүд сохолж, цэргүүдийн арьс мах нь наалдаж, хоолой нь зангирч, амьсгалах гэж тэмцэж хэзээ нэгэн цагт үхэхээ мэдэрдэг” гэж тэр ярьжээ.

Идээтүүлэх хий яг л там шиг

4 Дайны үед 260.000 энгийн иргэн хорт хийнд өртсөн

Химийн зэвсгийн дайнд зөвхөн байлдааны талбарт явсан цэргүүд өртөөгүй. Тулааны талбараар зогсохгүй салхинд туугдан хот, сууринд хүрч гэмгүй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийг ч мөн хохироосон юм.

100-260 мянган иргэн химийн зэвсгийн улмаас шархдаж, нас барсан гэсэн тоо байдаг. Олон мянган хүн хорт хийнээс болж гэмтсэн уушгитай, түлэгдсэн арьстай мөн тархины гэмтэлтэй удаан тарчилж үхсэн гэдэг. Цэргүүд тэдний зэвсэг гэмгүй хүмүүсийг алж байгааг мэдэж байсан. Энэ талаар Их Британи улсын маршал өөрийн тэмдэглэлдээ “Бидний энэ зэвсгээс болж ойр хавийн хот суурингийн хүүхэд, эмэгтэйчүүд хохирч, гэмтэж байгааг офицер, цэргүүд бүгдээрээ мэдэж байсан. Гэхдээ энэ зэвсгийг дайсныхаа эсрэг ашиглаж буй гэсэн бодолдоо илүү автсан байжээ” гэж бичсэн байна.

Дайны үед 260.000 энгийн иргэн хорт хийнд өртсөн

3 Америкчууд төгс химийн зэвсэг бүтээж байсан

Дайны сүүлийн жилүүдэд Америкийн цэргийн арми химийн нууц зэвсэг бүтээж байсан бөгөөд үүнийг люизит (lewisite) гэдэг. Маш аймшигтай энэхүү зэвсэг нь хүнцэл агуулсан бөгөөд ганцхан дусал нь хүнийг гүн цэврүүтүүлж, их хэмжээний цэр ялгаруулахад хүргэдэг.

1918 он гэхэд АНУ-ын химичдийн 10 хувь нь химийн зэвсгийн талаарх Засгийн газрын нууц даалгавар дээр ажиллаж байжээ. Заримдаа тэд өөрийн бие дээрээ туршилт хийж ямар нөлөө үзүүлж байгааг нь судалж байсан гэдэг.

1918 оны наймдугаар сард Вашингтон хотын лабараторид болсон дэлбэрэлтээр их хэмжээний люизит асгарч энгийн иргэд олноороо хохирсон юм. Нууц лабораторийн ойр орчмын оршин суугчдыг хийгээр хордуулсны улмаас хүмүүс ханиаж, түлэгдэж олон амьтад үхжээ.

Үүнээс ч аймшигтай зүйл болж болох байсан гэнэ. Учир нь энэ үеэр зөвхөн 3.6 кг люизит л асгарсан юм. Дайн дуусах үед америкчууд өдөрт 10 тонн люизит үйлдвэрлэж байсан гэнэ.

Америкчууд төгс химийн зэвсэг бүтээж байсан

2 АНУ нууцаар маш их хэмжээний химийн хорт хийг далайд хаяжээ

Дайны дараа Америкийн цэрэг армийн үйлдвэрлэсэн химийн зэвсгийн ихэнхийг буюу нийт 29 сая кг-ыг хаяж, дахин шинэ арга замаар хийхийг зорьжээ. 1970 он хүртэлх хугацаанд бөмбөг, пуужин, 500 тонн гаруй цацраг идэвхт хаягдлыг химийн зэвсэгтэй хамт далайд хийсэн аж.

Далайн хаягдал ухаж төнхөн олз хайдаг баг идээт хийн их буу олж мэдэхгүй онгойлгосон байна. Олон жил өнгөрсөн ч ойр орчмын хүмүүст аюул учруулах чанартай хэвээр байсан юм. 

Улс орны өнцөг булан бүрт тэд химийн зэвсэг хаясан байсан юм. Бүр Хавайн арал, Аляскаас ч олдож байсан удаатай. Мөн хаягдлын байршлын талаар ямар ч тэмдэглэлгүй байсан гэж АНУ-ын армийн химийн материалын агентлаг албан ёсны мэдэгдэл хийхэд хүрсэн юм.

Их Британи, Орос гэх мэт их гүрнүүд ч мөн химийн зэвсгийг усанд хаяж байсан гэдэг. Идээт хийнээс болж  Балтийн тэнгист загас мутацид орсон ч гэж яригддаг юм.

АНУ нууцаар маш их хэмжээний химийн хорт хийг далайд хаяжээ

1 АНУ-ын Засгийн газар 60.000 цэрэг дээрээ химийн туршилт хийсэн

Америкчүүдыг люизит ашиглахаас өмнө дайн дууссан ч тэд туршилт хийсээр л байжээ. Дайны дараах хэдэн жилд Америкийн Засгийн газар өөрийн улсын 60.000 цэрэг дээрээ химийн зэвсгийн туршилт хийжээ.

Хар арьст, япон цэргүүд дээр голдуу ажилладаг байсан. Хүний арьс өнгө, үндэс угсаанаас шалтгаалсан төгс хүмүүс байдаг эсэхийг тэд мэдэхийг хүссэн юм. Хийгээр дүүрсэн өрөө рүү гадаад иргэншилтэй цэргүүдийг оруулж идээт хий, люизитэд ямар нөлөө үзүүлэхийг нь судалжээ.

“Яг л галд шатаж байгаа мэт” гэж туршилтад орсон нэг хүн хэлж байжээ. “Залуус орь дуу тавьж, зугтахыг оролддог байлаа. Зарим нь ухаан алдана. Эцэст нь хаалгыг нээж тэднийг гаргахад, бие нь их муудсан байдаг.”

Цэргүүдийг ам алдаж болохгүй хэмээн сүрдүүлж, хэрвээ хэлсэн тохиолдолд шоронд суулгадаг байсан аж. Энэ нь л маш том асуудал байсан юм. Туршилтаар биед учирсан хохирол нь насан туршид нь үлдэж, тэд эмчид ч хандах эрхгүй байв.

Энэ нууц задрах үед цэргүүд аль хэдийнэ 80 хүрч өтөлсөн байжээ. 93 настай нэг өвөө өөрийн улсын Засгийн газрын үзүүлсэн хор хөнөөл 70 жилийн дараа ямархуу байдалтай байгааг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэсэн юм.

АНУ-ын Засгийн газар 60.000 цэрэг дээрээ  химийн туршилт хийсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()