Зуны турш зусландаа үзэх кинонууд

Зуны амралтаа зугаатай өнгөрүүлэх олон арга бий. Найзуудтайгаа хөдөө аялах, намуухан үдэш тохилог газар тухлан сууж шар айраг шимэх, салса бүжгийн клубт элсэх, гадаад хэлний дамжаанд бүртгүүлэх, зусландаа гарч Look tv-ээр дуртай киногоо үзэнгээ амрах гээд олон сонголт та бидэнд бий. Энэ бүхнээс хүссэн үедээ дуртай кино, телевизийн сувгаа үзэж, сошиал ертөнцөөр аялангаа амрах нь хамгийн төгс сонголт. Тиймээс бид зуны амралтаа дахин давтагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд тань тусалж зусландаа үзэж болох киноны жагсаалтыг Юнивишнийн видео сангаас санал болгоё.

Зуны турш зусландаа үзэх кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нар шарсан халуухан өдөр үзэх кино:

Thor: Ragnarok (2017)

Ертөнцийн нөгөө талд хоригдсон Thor цаг хугацаатай уралдан байж Asgard уруу буцан ард иргэдээ сүйрлээс аврах хэрэгтэй болно. Туйлын хүчирхэг, өршөөх сэтгэлгүй Hela хэмээх шинэ дайсан гарч ирснээр түүний өмнөх саад бэрхшээлүүд улам нэмэгдсээр байх аж.

Нар шарсан халуухан өдөр үзэх кино:

2

Jumanji: Welcome to the Jungle (2017)

Ахлах сургуулийн 4 сурагч хуучны тоглоом олон тоглосноор Жуманжигийн ширэнгийн ертөнцөд орчихно. Тоглоом эхлэхийн өмнө сонгосон дүрүүддээ хувирсан тэд энэ тоглоомыг ялж байж буцаад жинхэнэ ертөнц уруу явж чадах аж. Ийнхүү тэд хамгийн аюултай бас сонирхолтой аяллаа эхэллээ.

3

Maze Runner: The Death Cure (2018)

Оньс тайлагч цувралын цоо шинэ бөгөөд төгсгөлийн бүлэгт зоригт Thomas найзууд болон бусад амьд гарсан Gladers-ийн хамт хамгийн аюултай эцсийн даалгавраа биелүүлэхээр зэхэх аж.  "Flare" нэртэй шинэ үхлийн өвчин тархсанаар домогт сүүлчийн хот уруу нэвтэрч хүмүүсийг аврах хэрэгтэй болно. Тэд энэ удаа Ava Paige-ийг зогсоож чадах уу?

4

Star Wars: The Last Jedi (2017)

Rey Luke Skywalker-ийн зааврын дагуу саяхан илрүүлсэн чадваруудаа хөгжүүлэх аж. Гэвч улам бүр хүчирхэгжин байгаа түүнээс Luke эмээж байлаа. Энэ үеэр Resistance болон First Order-ийн дундах тулаан эхлэхэд бэлэн болжээ.

5

Batman Ninja (2018)

Орчин цагийн Gotham хотод байсан Batman болон түүний хамтрагчид хачирхалтай тохиолоор феодалын үеийн Япон улсад оччихжээ. Тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол?

6 Бороо шивэрсэн бүүдгэр өдөр үзэх кино:

Fifty Shades Freed (2018)

Мөрөөдлийн мэт хуримаа хийгээд удаагүй байгаа хосууд болох Christian, Ana хоёрт ахиад л аюул заналхийлэл нүүрлэжээ. Зүүд мэт байсан бал сар нь хэрхэн хар дарсан зүүд болохыг тэд төсөөлөө ч үгүй биз.

Бороо шивэрсэн бүүдгэр өдөр үзэх кино:

7

Call Me by Your Name (2017)

1980-аад оны Итали улсад амьдарч буй 17 настай хүү өөрийн дотоод мөн чанараа хэрхэн олж, өөрийгөө дахин таньж буй талаар энэхүү кинонд өгүүлжээ. Профессор аавынх нь туслахаар ажиллахаар ирсэн ах залуу зуны хэдхэн сарын хугацаанд түүний амьдралыг үүрд өөрчлөх хайр дурлалын гоо сайхан, шаналал хагацлыг хүүд мэдрүүлэх аж.

8

The Shape of Water (2017)

Америкийн кино Академийн дээд шагнал 90 дэх удаагийн “Оскар” наадмын “Шилдэг Кино” номинацад ялалт байгуулсан Guillermo del Toro найруулагчийн шинэхэн бүтээлийг танилцуулж байна. 1962 оны Хүйтэн дайны үеийн Америк улсад энэхүү үлгэрийн мэт киноны үйл явдал өрнөх аж. Засгийн газрын маш нууц лабораторид ганцаардмал Elisa ажиллах бөгөөд хэлгүй түүний хувьд амьдрал ямар ч өнгөгүй мэт санагдана. Өндөр нууцлалтай туршилтын тухай санамсаргүй олж мэдсэнээр бүсгүй жинхэнэ хайр гэж чухам юу болохыг мэдэрнэ.

9

The Greatest Showman (2017)

Шоу бизнесийн ертөнц хэрхэн үүсэн бий болсон тухай төдийгүй юу ч үгүй хоосноос дэлхийд нэрээ дуурсгах гайхамшигт үзүүлбэрийг бүтээсэн аугаа эрийн талаарх үлгэрийн мэт кино.

10

The Disaster Artist (2017)

Кино жүжигчин болохоор хичээж буй Greg Sestero жүжгийн хичээлийн үеэр хачирхалтай бөгөөд нууцлаг Tommy Wiseau-тай танилцжээ. Удалгүй жигтэй гэмээр нөхөрлөл үүсгэсэн тэд хамтдаа Холливүүд рүү явж мөрөөдлөө биелүүлэхээр замдаа гарлаа.

11 Салхи сэвэлзсэн намуухан өдөр үзэх кино:

Coco (2017)

Ирээдүйтэй хөгжимчин хүү Miguel алдартай дуучин болох хүсэлтэй ч гэрийнхэн нь удмаараа хөгжмийн урлагт элэггүй аж. Санамсаргүй явдлаар Үхэгсдийн нутагт орчихсон хүү домогт дуучин байсан элэнц өвөгтэйгөө уулзаж зөвлөгөө авахаар шийднэ.

Салхи сэвэлзсэн намуухан өдөр үзэх кино:

12

Ferdinand (2017)

Сайхан сэтгэл, зөөлөн ааш авиртай бух Ferdinand-ийг аюултай араатан хэмээн эндүүрч гэрээс нь хол үл таних газар аваачжээ. Нутаг уруугаа буцан, гэр бүлтэйгээ эргэн нэгдэхээр сэтгэл шулуудсан Ferdinand бух нөхдийн хамт адал явдалт замдаа гарлаа.

13

Downsizing (2017)

10 см өндөртэй жижигхэн хүн болсноор баян тансаг, жаргалтай амьдарна гэж итгэсэн залуу хэн бүхний санаанд багтамгүй шийдвэр гаргажээ. Шинэ амьдрал нь түүний санасан шиг сайхан байж чадах болов уу?

14

Father Figures (2017)

Өвчнөөр өөд болсон гэж бодсон аав нь төрсөн эцэг нь биш гэдгийг олж мэдсэн ихэр ах дүү 2 жинхэнэ эцгээ олохоор шийджээ. Гэвч олон жилийн дараа уулзах эцэг нь тэдний төсөөлсөн шиг хүн байх болов уу?

15

Red Sparrow (2018)

Балетийн бүжигчин Dominika Egorova Оросын тагнуулын газрын “Богширго Сургууль”-д оржээ. Биеэ зэвсэг болгон ашиглахыг тулгадаг тус газраас авсан анхны даалгавар нь хоёр улсын аюулгүй байдлыг донсолгох эрсдэлтэй байв.

Дээрх кинонууд болон дуртай контент, телевизийн сувгуудыг гэр интернэтийн тусламжтайгаар зусландаа үзэж болно. Тодруулбал, та гэр интернэтийн төхөөрөмжөө 200 мянган төгрөгөөр худалдан авбал гэр интернэтийн болон Look tv-ийн 200 GB дата эрх бэлгэнд авах юм. Мөн урьдчилгаа 100 мянган төгрөг төлөөд зуны гурван сарын турш сар бүр 40 мянган төгрөгийн цэнэглэлт хийн үлдсэн төлбөрөө барагдуулахаар богино хугацааны гэрээ хийн худалдан авах боломжтой болжээ.

Хамгийн уян хатан нөхцөлөөр төхөөрөмжөө аваад зуны турш уйдахгүй амраарай.

Зусландаа гэр интернэттэй

Лавлах: 1414

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.