2018 оны цахим ертөнцийн хамгийн алдартай 10 хүн

Цахим хуудсандаа олон сая дагагчтай байна гэдэг мөнгө санхүү, болоод нэр хүндэд асар их давуу талтайг дэлхийн алдартнууд сайн мэднэ. Жишээ нь, реалити нэвтрүүлгийн од Кайли Женнер өөрийн твиттер хуудаснаа "Тэгээд одоо хэн ч Снапчат нээж үзэхээ больчихсон уу? Эсвэл би л ганцаараа тийм байгаа юм уу? Ёстой гунигтай юм аа" гэж бичсэн ганцхан өгүүлбэрээс болж Снапчат апп-ын хувьцааны үнэ 1.3 тэрбум ам.доллараар буурчээ. Бас нэгэн алдартнаас болж уг апп-ын хувьцаа маш доогуур үнэлэгдсэн байна. Цахим ертөнцөд хамгийн олон дагагч буюу фэнтэй алдартнуудыг танд танилцуулъя.

2018 оны цахим ертөнцийн хамгийн алдартай 10 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Бейонсе (Beyoncé)- 193 сая дагагч

Энэхүү жагсаалтанд Бейонсег байгааг харахад гайхах зүйлгүй. Харин ч бүр шүтэн бишрэгчид нь аравдугаарт уу гэж бага зэрэг сэтгэлээр унаж магадгүй л юм. Инстаграм хуудсан дахь түүний хамгийн их буюу 11 сая лайк авсан зураг нь хоёр ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэгдсэн фото байсан юм. 

Тэрээр инстаграм дээр 115 сая, фэйсбүүкт 63 сая, твиттертээ 15 сая дагагчтай юм байна. Гэхдээ тэр жилд бараг ганцхан удаа твиттерт жиргэдэг байх аа. Бейонсе хамгийн сүүлд 2017 оны зургадугаар сарын 30-нд жиргэжээ. 

Бейонсе (Beyoncé)- 193 сая дагагч

9 Ким Кардашиан (Kim Kardashion) - 201 сая дагагч

Цахим ертөнц, хэвлэл мэдээллийн жинхэнэ шуугиан таригч түүнийг энэ жагсаалтанд найдвартай орно гэдэгт та итгэлтэй байсан л биз дээ? Түүний цахим хуудсандаа оруулсан нийтлэл бүр нь сайтар бэлдсэн, ихээхэн утга агуулсан байдаг. Хамгийн сайн хийдэг зүйл нь өөрийнхөө зургийг оруулах бөгөөд хоббигоо ажил хэрэг болгож, үүгээрээ орлого олж буй юм. Үнэндээ түүний зургууд маш сонирхолтой төдийгүй зөвхөн өөрийн гэрэл зургуудаасаа бүрдсэн ном гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Кимийн хамгийн их хандалттай пост нь ээж Крис Женнертэйгээ авахуулсан зураг аж. Тэрээр инстаграм дээр 111 сая, фэйсбүүкт 30 сая, твиттерт 60 сая дагагчтай юм байна.

Ким Кардашиан (Kim Kardashion) - 201 сая дагагч

8 Шакира (Shakira) - 202 сая дагагч

Колумбын үзэсгэлэнт дуучин Шакира гоо сайхан, оюун ухаан, авьяас чадварын нэгдэл бөгөөд латин америкчуудад маш их сайн нөлөөлөл үзүүлдэг гэдгээрээ алдартай. Дэлхий дээрх хагас тэрбум хүний төрөлх хэл нь испани шүү дээ. Хэрвээ та испани хэл сурахыг хүсэж байвал Шакираг дагаарай. Тэр хөөрхөн нохойтойгоо авахуулсан зургуудынхаа тайлбарыг ихэвчлэн англи болон испаниар бичдэг. 

Тэрээр инстаграм дээр 47 сая, фэйсбүүкт 103 сая, твиттерт 52 сая дагагчтай юм байна.

Шакира (Shakira) - 202 сая дагагч

7 Ариана Гранде (Ariana Grande) - 209 сая дагагч

Түүнийг энэ жагсаалтанд орох эсэх дээр би лав эргэлзээгүй шүү. Харин хэдэд орох бол л гэж бодож байлаа. Залуухан, үзэсгэлэнтэй, хүчирхэг хоолойтой тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр тууштай байр сууриа илэрхийлдэг. Энэ тухайгаа Ариана өөрийн дуу, ярилцлага, мөн цахим сайтдаа оруулдаг. 

Мөн долоон нохойтой нь ийм олон дагагчтай болсны нэг шалтгаан байж ч магадгүй. Тэднийг бүгдийг нь нохойн асрамжийн газраас өргөж авсан гэнэ. Ариана инстаграм дээр 119 сая, фэйсбүүкт 33 сая, твиттерт 57 сая дагагчтай.

Ариана Гранде (Ariana Grande) - 209 сая дагагч

6 Рианна (Rihanna) - 230 сая дагагч

Рири энэ жагсаалтанд байхгүй байвал алдас болох биз ээ. Хамгийн загварлаг оддын нэг тэрээр өөрийн цахим хуудсандаа оруулсан өвөрмөц содон загварын хувцаслалт бүхий зургуудаараа биднийг үргэлж гайхашруулж байдаг билээ. Түүний хувийн орон зай нь дан ганц хувцас загвар биш ээ. Хөгжилтэй нийтлэл, зэвүү хүргэм шүүмжлэл, өөрийгөө хүртэл шоолохоос буцахгүй түүнийг инстаграм дээр 62 сая, фэйсбүүкт 80 сая, твиттерт 88 сая хэрэглэгч дагадаг. 

Рианна (Rihanna) - 230 сая дагагч

5 Кэти Перри (Katy Perry)- 247 сая дагагч

Твиттерийн хатан хааныг хүлээн авна уу. Хатан хааны титмээ хэдэн жил хадгалж байгаа түүний рекордыг эвдэнэ гэдэг амаргүй шүү. Авьяаслаг сэргэлэн энэ бүсгүйг хайрлахгүй байх ямар шалтгаан байна вэ? Кэтигийн олон нийтэд хамгийн их хүрсэн зураг нь эмээтэйгээ авахуулсан фото байдаг. Тэрээр инстаграмд 69 сая, фэйсбүүкт 68 сая, ............... гүнзгий амьсгаа аваарай, рекорд тогтоосон амжилтыг нь хэлэх гэж байна шүү, твиттерт 110 сая дагагчтай юм байна.

Кэти Перри (Katy Perry)- 247 сая дагагч

4 Селена Гомез (Selena Gomez) - 254 сая дагагч

Бас нэгэн хатан хаан. Гэхдээ энэ удаа инстаграмын хатан хаан. Өөрт нь нэг бөөрөө өгсөн найзтайгаа авахуулсан зураг нь 10 сая гаруй лайк цуглуулжээ. Энэ нь түүний хамгийн алдартай зургуудынх нь нэг болсон бөгөөд фэнүүд нь түүнийг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг сануулсан юм. Тэрээр инстаграм дээр 137 сая, фэйсбүүк дээр 61 сая, твиттерт 56 сая дагагчтай юм байна. 

Селена Гомез (Selena Gomez) - 254 сая дагагч

3 Тэйлор Свифт (Taylor Swift) - 265 сая дагагч

Снапчатын хувьцааны үнийг бууруулсан бас нэг алдартан бол попын гүнж Тэйлор юм. Тэйлор цахим ертөнцөд хамгийн их дагагчтай алдартнуудын 3-рт бичигджээ. Америк гоо үзэсгэлэн тэрээр инстаграм дээр 107 сая, фэйсбүүкт 73 сая, твиттерт 85 сая дагагчтай. 

Тэйлор Свифт (Taylor Swift) - 265 сая дагагч

2 Жастин Бибер (Justin Bieber) - 283 сая дагагч

Энэ жагсаалт хүйсийн харьцааны хувьд ёстой утгагүй үр дүн үзүүллээ  гэж бодож байсан бол үүнийг Жастин Бибер няцаалаа. Оддын амьдралд хөл тавих гүүр нь цахим ертөнц байсан түүний хувьд инстаграмд 99 сая, фэйсбүүк дээр 78 сая, твиттерт 106 сая дагагчтай юм байна.

Жастин Бибер (Justin Bieber) - 283 сая дагагч

1 Кристиано Роналдо (Cristiano Ronaldo) - 321 сая дагагч

Хөл бөмбөгийн спортын дэлхийн од, уг жагсаалтанд багтсан цорын ганц тамирчин Кристиано фэйсбүүкт хамгийн олон дагагчтай гэсэн рекордыг эзэмшдэг. Кристианогоос илүү  мундаг тоглогч цөөнгүй байж магадгүй л юм. Гэхдээ ийм олон шүтэн бишрэгчтэй байхын тулд дан ганц авьяас чадвар хангалттай биш ээ. Кристианогийн хувьд булчинлаг бие, царайлаг дүр төрхөөрөө олон мянган бүсгүйн сэтгэлийг татдаг юм. Дөнгөж төрсөн бяцхан гүнжтэйгээ авахуулсан түүний зураг 11 сая гаруй лайк авсан нь дэлхийн рекорд тогтоосон юм. Тэрээр инстаграм дээр 126 сая, фэйсбүүкт 122 сая, твиттерт 73 сая дагагчтай ажээ.

Кристиано Роналдо (Cristiano Ronaldo) - 321 сая дагагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()