Нүүрнийхээ хэлбэрт тохируулан үсээ хэрхэн засуулах вэ?

2018-06-09, 11:55
13,867

Бүхий л эмэгтэйчүүд амьдралынхаа туршид ядаж нэг удаа духныхаа урдуур богино үс гаргаж үзсэн байдаг. Гэхдээ үсээ тайруулна гэдэг багагүй зориг шаарддагаас хойш сонголт хийхийн өмнө дахин нэг удаа бодоод үзэхэд гэмгүй. Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулан урдуураа богино үс гаргаж болох талаарх зөвлөгөөг хүргэе.

Нүүрнийхээ хэлбэрт тохируулан үсээ хэрхэн засуулах вэ?

1 Гурвалжин хэлбэртэй нүүр

Ийм хэлбэртэй нүүртэй охид шанааны яс, дух, шөвгөр эрүүгээ тодотгож өгөх хэрэгтэй. Тохирсон үс засалт нь таны эдгээр онцлогийг улам бүр сэтгэл булаам болгох болно. 

Мөрөөр татсан богино үс нь ямар ч хэлбэрийн нүүртэй хүнд зохидог. Харин ийм засалтыг бага зэрэг дух руу унжсан үстэй хослуулбал маш сонирхолтой, содон харагдах болно. Викториа Бекхэмийн нэрийн хуудас болсон үс засалтаас санаа аваарай. 

Гурвалжин хэлбэртэй нүүр

Мөн нүүр дагаж урт унжсан үс ч гэсэн мэргэн сонголт болно. Энэ нь духыг нарийхан харагдуулах бөгөөд эрүүний хэлбэртэй зөв пропорцтой харагдана. 

2 Зуйван хэлбэртэй нүүр

Дугуй хэлбэртэй нүүр нь ямар ч засалт зохидог хамгийн төгс хэлбэр юм. Дух нь эрүү хэсгээс ялимгүй өргөн, нүд, ам, хамар зэрэг нь бөөрөнхийдүү, царайны хэлбэр хацарны яснаас эрүү хүртэл бага багаар нарийссан хэлбэртэй байх нь хамгийн зөв. 

Дугуй нүүртэй хүнд хөмсгөө төгс хэлбэртэй засах бас нэг давуу тал бий. Үүн дээр нэмээд богинохон тэгш бус үс сайхан харагдана. Жишээ нь, Кэти Перри.

Зуйван хэлбэртэй нүүр

Мөн Белла Хадидынх шиг өтгөн, шаталсан богино үс ч гэсэн тохиромжтой. Гол нь хэлбэрийг нь сайн гаргаж өгөх хэрэгтэй. Тэгж байж стиллэг, өвөрмөц харагдана. 

3 Бөөрөнхий хэлбэртэй нүүр

Бөөрөнхий хэлбэртэй хүний нүүрний урт, өргөн хоёр тэнцүү байдаг. Ихэвчлэн энэ хэлбэрийн нүүртэй хүмүүс жижигхэн дух, өргөн шанаа, нарийхан эрүүтэй бөгөөд үсний зөв засалтаар нүүрний хэлбэрээ дугуй харагдуулах боломжтой. 

Кендал Женнер шиг урт, урт сэмэрсэн юм шиг чёлкоор нүүрнийхээ хэлбэрийг урт харагдуулж болно. Энэхүү засалтаар нүүрний хэлбэрийг өөрчлөөд зогсохгүй дээд зэрэглэлийн мэт сэтгэгдэл төрүүлж болдог. Үсээ дээш шуухад хамгийн тохиромжтой. 

Бөөрөнхий хэлбэртэй нүүр

Мөн бөөрөнхий нүүртэй хүмүүст хамгийн сайхан зохидог засалт нь шингэхэн, урт чёлк гаргах. Нэг их эрсдэл шаардаад байдаггүй энэ засалтыг хийхийн тулд та цөөхөн хэдэн үсийг урагш гаргаж, богино болгоход хангалттай. Бөөрөнхий нүүртэй хүнд урагш гаргасан үс хамгийн зохимжтой байдаг шүү. 

4 Тэгш өнцөгт хэлбэртэй нүүр

Энэ хэлбэрийн нүүртэй хүн хурц шанаа, хацарны яс өндөртэй байдаг бөгөөд иймэрхүү төрх өдгөө яг моодонд орж байгаа билээ. Духны хэмжээ эрүүнээс ялимгүй өргөн байдаг. 

Хурц ясархаг царайтай хүнд шингэхэн, тэгш бус богино үс нэн тохиромжтой. 

Тэгш өнцөгт хэлбэртэй нүүр

Яг сайхан зохисон уртавтөр үсийг хацраа дагаж унжуулах нь таны хацарны ясыг тодруулж, духны өргөнийг дарж өгнө. 

5 Дөрвөлжин хэлбэртэй нүүр

Ийм хэлбэртэй нүүрний урт, өргөн нь бараг л тэнцүү байдаг бөгөөд хацарны яс, эрүүний хэлбэр хоёр нь онцгой төрхийг үүсгэдэг. Хэрвээ та дөрвөлжин нүүртэй бол шаталсан хэлбэрийн чёлкоор царайгаа тодотгоорой. 

Дөрвөлжин хэлбэртэй нүүр

Өтгөн, хөвсгөр үсний тусламжтайгаар нүүрний тань дөрвөлжин хэлбэр зөөлөрч, эмэгтэйлэг харагдана. Мөн нэмээд урдуур гаргасан үсээ бага зэрэг ороогоод өгөхөд гэмгүй. 

6 Трапец хэлбэртэй нүүр

Энэ хэлбэр нь дөрвөлжин нүүртэй төстэй боловч уртаараа өргөнөөсөө бага зэрэг илүү. Эрүү болон хацрын хэсэг духнаас өргөн харагддаг бөгөөд дух нарийхан байдаг. 

Хацарны яс өндөртэй хүмүүст Оливиа Вилде шиг өтгөн сул богино үс зохимжтой. Ийм засалт нь нүүр царайны өргөнийг тохируулж, хацарны ясыг хэт өндөр харагдуулдаггүй.

Трапец хэлбэртэй нүүр

Ийм нүүрний хэлбэртэй хүмүүст зөвлөхөд үснийхээ угийг сайтар босгож байх хэрэгтэй. Тэгж байж зөв төрхтэй харагдана. Мөн хажуу талаараа унжсан урт үс гаргах ч боломжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()