1
Дэлхий даяар жил бүр насанд хүрэгчдийн 13.000 орчим кино хийдэг бөгөөд энэ нь 13 тэрбум долларын орлого авчирдаг аж. Тэгвэл Холливудад жилд 507 кино гаргаж, 8.8 тэрбум долларын ашигтай ажилладаг байна.
2
Үүнээс гадна порно киноны салбар АНУ-ын Хөл бөмбөгийн үндэсний лиг, Үндэсний сагсанбөмбөгийн холбоо болон Бейсболын холбоо, NBC, CBS болон ABC зэрэг байгууллагуудаас ч илүү их орлоготой байдаг аж. Мөн "Google", "Amazon", "eBay", "Yahoo", болон "Netflix"-ийнхэн нийлснээс ч их хэмжээний орлого олдог гэнэ.
3
Секунд тутам 30.000.000 орчим хэрэглэгч цахим сүлжээнд порно үздэг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, таныг энэ өгүүлбэрийг уншиж байх зуур 30 сая хүн порно үзэж байна гэсэн үг.
4
Секстэй холбоотой бүхэн дэлхийн хамгийн ашигтай наймаанд тооцогдох болсон. Тайчих клуб, утсаар секс хийх болон порно кино зэрэг нь үүнд багтдаг.
5
Дэлхийн бүх порно киноны 98 хувь нь АНУ-д хийгддэг.
6
Хойд Солонгост насанд хүрэгчдийн кино үзсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байна.
7
Цахим сүлжээний мэдээллийн бараг тал хувь нь секс болон порно кинотой холбоотой аж.
8
Монреалийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад эрчүүд хамгийн анх 10 настайдаа порно үзсэн байдаг гэнэ.
9
АНУ-ын порно киноны хөгжилд Ерөнхийлөгч нар нь ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бололтой. 2004 онд АНУ-ын Ерөнхийлөгч Буш байхад консерватив мужуудад порно хайлт ихэссэн бол Обамаг Ерөнхийлөгч болсны дараа энэхүү хайлт либерал мужуудад нэмэгдэж байсан байна.
10
Өдөр бүр АНУ-ын сайтуудаас 68 сая хүн порно хайлт хийдэг бөгөөд энэ нь нэг өдрийн нийт хайлтын 25 хувьтай тэнцдэг.
11
Эрэгтэй порно жүжигчид цалин багатай. Харин хэрэв тэд ижил хүйстний порно кинонд тогловол гурав дахин их орлого олох боломжтой гэнэ.
12
Дэлхийн ихэнх эрчүүд порно кино үздэг, мөн үзсээр байгаа гэсэн судалгааг Монреалийн их сургуулийнхан мөн судалгаа хийсэн бөгөөд тэд порно үздэггүй 20-иос дээш насны эрэгтэй хайсан ч харамсалтай нь олоогүй байна.
13
АНУ-д порно DVD болон вэб-сэтгүүл хамгийн ихээр худалдаанд гардаг бол Герман улс энэ үзүүлэлтээрээ хоёрдугаарт жагсдаг аж.
14
АНУ-д 39 минут тутамд насанд хүрэгчдийн нэг кино бүтдэг байна.
15
Америкчуудын 20 хувь нь ажил дээрээ порно бичлэг үздэгээ хүлээн зөвшөөрчээ. Порно хайлтыг ихэвчлэн ажлын өдрүүдэд буюу 09.00-17.00 цагийн хооронд хийдэг аж.
16
Насанд хүрэгчдийн кино үзэж байх үедээ эрчүүд анхаарлаа эмэгтэйчүүдийн царайны хувирал дээр хандуулдаг аж.
17
Зэрлэг, балмад үйлдэлтэй порно бичлэгийг дэлхий даяар үзэгчдийн 88.2 хувь нь үзэх дуртай байдаг гэнэ.
18
Жижиг хөхтэй бүсгүйчүүдийн порно бичлэгийг Австралид гаргахыг хориглосон гэх яриа бий. Үнэн хэрэгтээ, жижиг хөхтэй бүсгүйчүүдийг порно кинонд тоглохыг нь хориглодоггүй байна. Хамгийн гол нь тэд наснаасаа жаахан харагддаг учир насанд хүрээгүй хүнийг ийм кинонд тоглуулсан хэргээр хуулийн хариуцлага хүлээх магадлалтай аж.
19
Их Британийн цахим хэрэглэгчдийн дунд олон нийтийн сүлжээ, шопинг, тоглоом, аялал зэргээс илүү интернэт порно алдартай.
20
Эмэгтэйчүүд эрчүүдээс цөөн удаа порно үздэг. Харин нас тогтсон эрчүүдийн 10 хувь нь онлайн порно киноноос хамааралтай гэдгээ хэлжээ.